Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Ингээд Рэй Виллафаны бүтээсэн сийлбэрүүдээс хүлээн авцгаая.
Сийлбэр (carving): Энэ нь янз бүрийн хүнсний ногоо жимс, жимсгэнэ, мод, мөс болон чулуун дээр сийлбэр хийж ямарваа нэгэн амьтан, юмс эдлэл бүтээх сийлбэрийн урлаг юм.
Хүнсний ногоо болон жимс жимсгэнээр сийлбэр хийх нь олон жилийн өмнөөс Дорнодод үүссэн бөгөөд цаг хугацааны явцад Дорнодын нэгэн уламжлал болж үлдсэн байна. Сийлбэрийн урлагийг үеэс үе дамжин зааж, сургаж хойч үедээ өвлүүлдэг байсан аж.
Сийлбэрийн урлагийг Хятадаас гаралтай гэж үзэх тохиолдол ч бий. Харин Оросод бол сийлбэрийн урлагийг Зүүн Өмнөд азийн орноос буюу Тайландаас тэдний оронд ирсэн хэмээн үздэг байна.
Нэгэн домогт: "Хамгийн анхны сийлбэрийг нэгэн хааны баяр ёслолын үеэр Тайландын гүнжид зориулан хийсэн хэмээн үздэг аж. Тэр үед Тайландын ард иргэд өвөрмөц хэлбэртэй гэрлийг тэнгэрт хөөргөж, зарим нь голд бадамлянхуа цэцгийн хамт лаа суурилуулсан бяцхан завийг тавьдаг баяр болох “кратонг” ойртож байсан учраас гүнжид амьтдын дүрсээр сийлбэр хийсэн бяцхан завийг бэлэглэсэн"- гэнэ.
Үүнээс хойш сийлбэрийг үндэсний урлаг болгож, тусгай сургалт дамжаа хичээллэдэг болсон байна.
Хэсэг хугацааны дараа сийлбэрийн урлаг Европ руу нэвтрэн орох болжээ. Анхандаа Еропт энэхүү урлаг хүмүүсийн анхаарлыг татахгүй байв. Үүний шалтгааныг ази болон европын оройн хоолны ширээнээс хайж болох аж. Учир нь Азиуд ширээн дэрээ маш олон ургамлын гаралтай бүтээгдэхүүн тавьж байнга өөрчлөхийг эрмэлздэг бол Европчууд тоодоггүй байсан бөгөөд тэдний ширээн дээр мах, загас, ногоо гэх мэт бүхий л зүйл байдаг байна.
Рэй Филлафон бүтээлээ хийж байна.
Сонирхолтой санагдаж байвал хулуун дээр хэрхэн сийлбэр хийх талаар бичлэгийг үзэцгээе.
Видео.