Замын хөдөлгөөний шинэ журам Нийслэлчүүдэд хэрхэн нөлөөлсөн бэ?

2012-10-18, 18:17
32,461
Өөрчлөлт хэрхэн хийгддэг вэ? Цаг хугацааны уртад өөрсдөө хувьсан өөрчлөгдөж, шинэчлэгддэг зүйл байдаг бол тухайн нөхцөл байдалд тохируулан огцом өөрчлөлтийг ч хийж болдог. Алинаар нь ч хийсэн энд нэг л асуулт гарч ирдэг. Энэхүү өөрчлөлт хийгдээд тухайн зүйл хэр өөрчлөгдөж, шинэчлэгдсэн бэ? Ялангуяа хүмүүсийн оюун ухаан, тархинд орж буй өөрчлөлтийг тоон утгаар илэрхийлэлгүйгээр багцаагаар гэж ярих нь шинжлэх ухаан хөгжсөн өнөөд үед ч, цаашлаад эрчимтэй хөгжлийн сууриа тавьж буй манай улсын хувьд ч маш буруу зүйл юм.
Замын хөдөлгөөний шинэ журам Нийслэлчүүдэд хэрхэн нөлөөлсөн бэ?




Хөгжингүй орны удирдагчид олон талаас нь харсан, маш сайн хийгдсэн судалгаан дээр үндэслэн шийдвэрээ гаргадаг. Харин манайд бол тоон утгаар амлалт өгөхөөс аль болох зайлсхийдэг. Яагаад гэвэл, хэрэглээний судалгаа хангалттай сайн хөгжөөгүй учраас байгаа мэдээлэлдээ итгэлгүй байдаг. Итгэлгүй байдаг шалтгаан нь урт хугацаанд динамик өөрчлөлтийг судлалгүйгээр тэгэж байгаад л нэг судалгаа хийдэгтэй холбоотой юм.  

    Энэ ч үүднээс судалгааг хэрэглээ болгох эрхэм зорилготой Спүүнмедиа компаниас нийслэлийн шинэ удирдлагуудын санаачлан хэрэгжүүлж буй замын хэт ачааллыг бууруулах ажлын үр дүнг үнэлэх, давуу болон дутагдалтай талуудыг нь тодорхойлох, цаашид анхаарах, шийдвэрлэх асуудлуудыг илрүүлэх зорилгоор мониторингийн судалгаа хийж, үр дүнг нь танилцуулж байна. Энэхүү судалгаа нь ямар нэгэн захиалагчгүй нийгмийн шинжтэй судалгаа бөгөөд гол үзүүлэлтүүдийг инфографик болгон бэлтгэлээ.

Аливаа зүйлийн өөрчлөлтийг тэр дор нь мэдэж, шаардлагатай өөрчлөлтийг хийж байхын тулд хурд хэрэгтэй. Хамгийн хурдтай, үнэн зөв, түүвэрлэлт, тархалт сайтай судалгааны арга бол утсан судалгаа бөгөөд бид үүрэн холбооны салбарт олон жил ажилласан ажлын туршлага дээрээ тулгуурлан орчин үеийн судалгааны энэ аргыг хөгжүүлэхээр чармайн ажиллаж байгаа хамт олон билээ. Эхний юм алдаа оноотой байж магад ч аливаа зүйлийг судалгаатайгаар, судалгааны давтамжтайгаар үнэлж, цаашдын ажилдаа хэрэглэж, шаардлагатай зөв өөрчлөлтүүдийг хийж байх нь зүйтэй юм гэдэг үүднээс энэхүү судалгааг хийлээ.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()