Оддын өөрчлөлт

Ямар нэг алдар нэрд хүрэхийн тулд, их хэмжээний хөрөнгө мөнгө олохын тулд ихэнхи хүмүүс янз бүрийн саналыг зөвшөөрдөг. Тэгвэл Холливудын одод ямар нэг кинонд тоглохдоо өөрийгөө хувиргаж, дүрдээ нийцэх шаардлагатай болдог байна. Тэд юуны түрүүнд энэхүү кино хэр амжилт олох, үзэгчдийн сэтгэлд хэр нийцэх талаар нэлээд бодсоны үндсэн дээр жин нэмж, үсээ хусаж, хиймэл шүд хийж, булчинлаг болох нь ч бий. Харин киноны төлөө хийсэн энэхүү өрчлөлтүүд үнэхээр амжилт болон нэр хүнд, олны бахархлыг ихээхэн хүртэхээс гадна хүсэн хүлээж байсан хамгийн том шагнал болох “Оскар”-ыг ч хүртэхэд тус болсон байна.
Оддын өөрчлөлт



Dallas Buyer's Club кинонд тоглохын тулд жүжигчин Мэттью Макконахи (Matthew McConaughey) бараг 14кг турсан байна. Тэрээр энэхүү кинонд ДОХ-той цахилгаанчны дүрийг бүтээсэн аж.

www.caak.mn

Энн Хэтэуэй (Anne Hathaway) зөвхөн жингээ хассан төдийгүй мөн үсээ мөн тайрсан байна. Түүний бүтээх ёстой дүр нь сүрьеэ өвчтэй, биеэ үнэлэгч эмэгтэй байсан аж. Ийнхүү өөрчлөлт хийсний дараа тэрээр “Les Misérables” кинонд дүрээ амжилттай бүтээж чаджээ.

www.caak.mn


Кристиан Бэйл (Christian Bale) "The machinist" кинонд тоглохын тулд 30 кг жин хассан байна. Мөн тэрээр “The Fighter” кинонд тоглохдоо жин хасчээ.

www.caak.mn


Хэрвээ та Руни Мара (Rooney Mara)-г зөвхөн “The girl with the dragon tattoo” киногоор нь мэддэг бол бодит амьдрал дээр түүнийг танихад хэцүү аж. Үнэхээр энэ кинонд тоглохын тулд тэрээр пирсинг хийсэн байна.

www.caak.mn


Холливуудын нууцлаг залуу Мэтт Деймон (Matt Damon) кинонд тоглохын тулд жингээ нэмсэн байна.

www.caak.mn


Шарлиз Терон (Charlize Theron) Холливудын тачаангуй бүсгүйчүүдийн нэг яах аргагүй мөн билээ. Тэгвэл тэрээр цуврал алуурчин болох Эйлин Уорносын дүрд тоглохын тулд 13кг нэмсэн байна. Эмэгтэй хүний хувьд 13кг нэмнэ гэдэг үнэхээр зоригтой алхам шүү. Энэ шийдвэр нь түүнд “Оскар”-ын шагнал авчирсан юм.

www.caak.mn


Натали Портман (Natalie Portman) –ыг махлаг эмэгтэй гэж хэлэхэд хэцүү. Гэсэн хэдий ч тэрээр “Black Swan” кинонд тоглохын тулд хоолны дэглэм барьж, бүтэн жилийн турш балетийн дасгал сургуулилт хийсэн байна.

www.caak.mn


Жин хасах, жин нэмэх нь мэдээжийн хэрэг ойлгомжтой асуудал. Тэгвэл Стив Карелл (Steve Carell) “The 40 Year Old Virgin” кинонд тоглох үед үнэхээр түүний цээжин дээрх үсийг ваксдаж авсан байна.Тиймээс тэр хамгийн их өвчнийг мэдэрсэн жүжигчин бөгөөд үсийг хуулж байхад орилж байсан нь үнэн сэтгэлээсээ байсан гэхэд болно.

www.caak.mn


Рене Зеллвегер (Renee Zellweger) “Bridget Jones's Diary” киноны дүрийг бүтээхийн тулд 11кг нэмсэн байна.

www.caak.mn


Том Хэнкс (Tom Hanks) мөн л “Cast Away” кинонд тоглохын тулд нэлээд жин хассан гэнэ. Робинзон Крузогийн дүрийг тэрээр маш сайн бүтээсэн хэмээн мэргэжилтэнгүүд үзэж байгаа аж.

www.caak.mn


Алисия Сильверстоун (Alicia Silverstone)-ыг “Aerosmith” хамтлагийн “Cryin” клипэнд тоглосноор хүмүүс мэдэх болов уу. Тэгвэл энэхүү клипэнд тэрээр хүйсээ цоолуулж байгаа бөгөөд энэ нь бодит зүйл байсан учраас түүний гаргаж буй зан авир нь ч хүртэл бодит байсан аж.

www.caak.mn


Дуучин, жүжигчин 50 Cent “All things fall apart” кинонд тоглохдоо 22 кг хассан байсан гэнэ. 22кг хасахын тулд тэрээр шингэн дэглэм барьж байсан бөгөөд өглөөгүүр гүйснээр үр дүн нь 9 долоо хоногийн дараа гарсан аж.

www.caak.mn


Эрик Бана (Eric Bana) “Chopper” кинонд нэлээд булчинлаг залуугийн дүрийг бүтээсэн аж. Хэдийгээр тэр булчинлаг бие хаагаараа ялгардаггүй байсан ч кинонд тоглохын тулд маш их хэмжээний хүний биед тийм ч сайн биш хоол хүнс хэрэглэж, дасгал хийсэн бөгөөд үүний үр дүнд 12 кг нэмсэн байна. Мөн түүний биед гоёлын шивээс хийсэн аж.

www.caak.mn


Эмиль Хирш (Emile Hirsch) мөн ойролцоогоор 12кг-ийг “Into the Wild” кинонд тоглохын тулд хассан байна.

www.caak.mn


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()