Юнителийн 13 дахь байрны эзнээр 7 настай хүү тодорлоо

2012-10-12, 00:26
11,439
Монголын мэдээлэл холбооны Юнител группийн хамт олон “5 байр хөтөлбөр III”-ийн 3 дахь байрны эзэндээ батламжийг нь гардуулан өглөө. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эрхэм хэрэглэгчдийнхээ амьдрал ахуйд бодит хөрөнгө оруулалт хийж, насан туршдаа амьдрах орон сууцыг нь иж бүрэн тавилгын хамт бэлдэж өгч байгаа энэ компанийн 13 дахь байрны эзнээр 7 настай Бат-Амгалан хүү тодорсон байна. Ээжийнх нь төрсөн эгч Ичинноров нь түүнд үсэглэлийн баяраар нь энэхүү Юнителийн 8825**** дугаарыг бэлэг болгон өгч байжээ. Сэтгэл шингэсэн юм бүхэн үнэ цэнэтэйгээс гадна үргэлж, аз жаргалыг бэлэглэж байдгийн адил эгчийнх нь бэлэглэсэн дугаар түүнийг иж бүрэн цахилгаан хэрэгсэл, орчин үеийн тавилгаар бүрэн тохижуулсан, эрүүл цэнгэг агаар байрлах “Viva city”-д байртай болгож өглөө. Өмнө нь 85 настай Самбуу гуай, 20 настай Шийрав, 47 настай Оюундэлгэр зэрэг нас насны төлөөллөөс Юнителийн байрны эзэн тодорч байсан бол энэ удаа 4-р сургуулийн 2б ангийн сурагч Бат-Амгалан тэдний нэг болж, 13 дахь байрны батламжийг гардан авсан юм.
Юнителийн 13 дахь байрны эзнээр 7 настай хүү тодорлоо



“5 байр хөтөлбөр III”-ийн шууд нэвтрүүлгийн үеэр хамгийн сүүлийн үеийн ухаалаг гар утаснууд болох Ascend Y, Motorola Droid Razr, Samsung Note, Samsung Galaxy S3-ийн эздийг ч тодруулсан юм. Энэ удаагийн Юнителийн аз, од нь гийсэн хэрэглэгчдийн дийлэнх бяцхан хүүхдүүд байснаараа онцлог байлаа. 7 настай хүү байрны эзэн болсон бол 10 настай охин Samsung Note гар утасны эзэн болсон юм. 

“5 байр хөтөлбөр III”-ийн 4 дэх байр эзнээ хүлээж эхэллээ. Юнителийн урьдчилсан төлбөрт хэрэглэгч та 3000-аас дээш нэгжийн картаар дансаа цэнэглээд цахилгаан хэрэгсэл, бүх төрлийн тавилгаар тохижуулсан шинэ байртай болоорой.

Таныг азын тэнгэр ивээг.








































Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.