Урт настай амьтад

2012-10-11, 05:04
30,101
Сүүлийн үед хүний үйл ажиллагааны буруу болон эсвэл байгалийн жамаараа амьтад ихэд үрэгдэх болсон. Хэрвээ бид энэхүү ховордож байгаа амьтдаа хайрлаж, хамгаалж чадвал энэхүү амьтдын өөрсдийн байгалийн жамаар наслах насандаа хүрч урт хугацаанд амьдарч илүү их үр удам үлдээх боломжтой юм. Тэгвэл дэлхий дээр хамгийн урт насалсан амьтдын талаар хүргэе.
Урт настай амьтад



Хоёр талт дун - Arctica islandica - 507 жил
Arctica islandica гэдэг нь Arcticidae овгийн хоёр талт дунгийн нэг төрөл юм. Эдгээр дунгууд Хойд Атлантын нууранд байдаг бөгөөд үүнийг хүнсэнд хэрэглэх зорилгоор цуглуулдаг байна. Дунгууд 7-400 метрийн гүнд амьдардаг. Өөрсдийн амьдарч буй нуурын хойд хэсгээр тэд ихэвчлэн бага устай газар руу шилжиж амьдардаг байна. Энэхүү дун маш удаан амьдардаг бөгөөд хамгийн урт насалсан нь 507 болон 375 жил юм.



Гренландын халим - 122 жил
Гренландын энэхүү нуруун дээрээ сэрвээгүй халим 20 метр хүртэл урттай болдог бөгөөд жин нь 70-100 тонн хүрдэг аж. Бусад халим үр удмаа үлдээхийн тулд нүүдэг бол Гренландын халим Арктикийн усанд амьдардаг байна. Аляскийн шинжлэх ухааны газрын судлаач Неда Розилла өөрийн шинжлэх ухааны талаарх тайлан дээр 211 настай халимыг олж илрүүлсэн хэмээн илтгэсэн байна. Энэхүү судалгааны үр дүн нь 16%-тай байсан учраас энэхүү халим 177-245 настай байх боломжтой хэмээн үзжээ. Тиймээс энэхүү халим хамгийн урт настай хөхтөн амьтдын тоонд ордог байна.



Аварга яст мэлхий - 256 жил
Энэтхэгт байрлах Калькуттын амьтны хүрээлэнгийн хамгийн том аварга яст мэлхий болох Адвайта 250 кг жинтэй байсан аж. Энэхүү яст мэлхий дэлхийн хамгийн өндөр настай яст мэлхийн нэг байсан юм байна. Адвайта нь Британийн генерал Роберт Клайвагийн гэрийн тэжээмэл амьтан байсан бөгөөд 130 жилийн өмнө түүнийг Калькуттын амьтны хүрээлэнд шилжүүлсэн аж. Адвайта 2006 оны 3 сард үхсэн байна. Түүний хуягийг илүү сайн судалгаа хийхийн тулд ашиглаж байгаа гэнэ.



Карп Кои-Ханако - 226 жил
Карп-коиг цэцэрлэгт хүрээлэнгээ чимэглэх зорилготой ашигладаг загас юм. Энэхүү загасыг хайрс, өнгө, хээгээр нь ялгадаг байна.Хамгийн их тархсан нь цагаан, хар, улаан, шар, цэнхэр болон цайвар шаргал өнгөтэй байдаг байна. Загасны насыг тодорхойлохдоо хайрсан дээр нь буй дугуйгаар тоолдог аж. Энэхүү аргыг Ханако дээр ашигласан бөгөөд хамгийн урт настай карп-кои тогтоосон байна. Хамгийн урт насалсан карп-кои загас 1977 оны 7 сарын 7-нд 226 настай байхдаа үхсэн байна.



Гуидак - 168 жил
Гуидак нь Hiatellidae овгийн хамгийн том хүнсний хэрэглээний дун юм. Нэрний утга учир нь энэтхэгийн “гүн ух” гэсэн утгатай юм байна. Эдгээр дун Хойд Америкийн баруун хэсгийн далайн эрэг хавиар амьдардаг аж. Ихэнхидээ Вашингтон болон Британийн Колумбид амьдардаг байна. Энэ нь дэлхийн хамгийн урт настай амьтдын нэг юм. 1970 оны үед эдгээр амьтдыг цуглуулахыг хориглосон боловч саяхнаас эхлэн азийн худалдааны төвүүдээр өндөр үнээр зарагдаж эхэлсэн аж. Хамгийн урт настай Гуидак нь 168 насалсан байна.



Хилэм - 125 жил
Хамгийн урт настай яст загасны нэг төрөл нь осетр бөгөөд тэд ихэвчлэн Евро-Ази болон Хойд Америкийн далайн усанд амьдардаг байна. Acipenseridae төрлийн 26 орчим төрлийн загасыг осетр гэдэг. Ихэвчлэн тэд 2-3 метр болдог боловч зарим нь 5.5 метр хүрдэг байна. 2012 оны 4 сард Висконсины байгалийн нөөцийн албаныхан 125 настай 2.2 метр урттай 108 кг жинтэй осетр загасыг олж илрүүлсэн бөгөөд түүнийг эргэн далайд тавьсан аж.



Атлантын том толгойт - 149 жил
Атлантын том толгойт энэхүү загас Trachichthyidae төрлийн томоохон загасны нэг юм. Эдгээр загас Номхон далайн болон Атлантын далайн урд хэсэг, Чили нь эрэг дагуу 180-1800 метрийн гүнд амьдардаг байна. Эдгээр загаснууд тод улаан өнгөтэй боловч үхсэнийхээ дараа улбар шар өнгөтэй болдог аж. Хамгийн урт настай том толгойт загас 149 жил амьдарсан байна.



Европын сувдан дун - 210-250 жил
Европын сувдан дун нь Margaritiferidae төрлийн цэвэр усны хамгийн ховор дунгийн төрөл юм. Энэ төрлийн дун маш сайн чанарын сувд ялгаруулдаг бөгөөд байнга хүмүүсийн гарт өртдөг байна. Саяхан Оросын эрдэмтэн Валерий Зюганов энэхүү дунг хэзээ ч хөгширдөггүй ойролцоогоор 210 -250 жилийн турш амьдардаг хэмээн нээлт хийж, нэлээд алдартай болжээ.



Далайн улаан зараа - 200 жил
Хэдийгээр энэхүү зарааг улаан өнгөтэй гэдэг боловч түүний өнгө цайвар ягаан, улбар шар бүр хар хүртэл өнгөө хувиргадаг байна. Ихэвчлэн Номхон далай болон Аляскаас Калифорни хооронд амьдардаг. Тэд хэт гүн усанд амьдардаггүй бөгөөд ихэвчлэн 90 метр усанд амьдардаг. Зарааны биеийг 8 см урттай зүү бүрхсэн байна. Хамгийн урт настай улаан зараа 200 жилийн настай байсан байна.



Lamellibrachia luymesi - 170 жил
Lamellibrachia luymesi – гуурсан хэлбэрт Siboglinidae төрлийн амьтан юм. Энэхүү амьтан далайн гүнд амьдардаг байна. Ихэнхидээ Мексикийн далайн 500-800 метрийн гүнд амьдардаг. Эдгээр амьтнууд маш удаан өсдөг боловч 3 метр хүрдэг. Тэд хамгийн уртдаа 170 жилийн турш амьдардаг байна.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()