Хамгийн хачирхалтай 10 ажил

2012-10-06, 00:47
30,072
Дэлхий дээр маш олон тооны ажил мэргэжил байдаг билээ. Зарим нэг хүмүүс их дээд сургууль төгссөн хэдий ч өөрийн мэргэжлээрээ ажиллаж чадахгүй тохиолдол байдаг. Магадгүй ийм тохиолдолд тэд дахин ямар нэг сургалтанд сурч өөр нэгэн мэргэжил эзэмшиж авдаг байна. Ингээд хамгийн хачирхалтай 10 ажлын талаар сонирхуулъя. Та бүхэнд үнэхээр ийм ажил байдаг болов уу л гэмээр санагдах байх.
Хамгийн хачирхалтай 10 ажил

1. Өндөг хагалагч болон үнэрлэгч
Өмхийрсөн өндөгний үнэр гэдэг тийм ч таатай үнэр биш гэдгийг хэн хүнгүй мэддэг билээ. Харин энэхүү үнэр нь муухай үнэртэй тэсрэх бөмбөгний хамгийн гол найрлага аж. Гэтэл энэхүү муухай үнэрийг үнэрлэсний төлөө мөнгө төлдөг хүмүүс байх юм. Эдгээр хүмүүс хүнсний хэрэгцээнд зориулж өндөг хагалж өндөгний шарыг цагаанаас нь ялгаж өмхийрсөн эсэхийг нь үнэрлэн шалгадаг байна.



2. Чийгний улаан түүгч
Загас барихын тулд өөрөө чийгний улаан түүх эсвэл хэн нэгнийг гуйж түүлгэх шаардлага гарна. Тэгвэл Канадын нэгэн фермд түүсэн нэг чийгний улаан болгонд 4 центийн цалин өгдөг байна. Хэрвээ борооны үеэр чийгний улаан түүх юм бол илүү их орлоготой болох боломжтой аж.



3. Үхэр хээлтүүлэгч
Технологийн хөгжлийн тусламжтайгаар өндөр, том эвэртэй сайн үүлдрийн мал үржүүлж болно. Компьютерын тусламжтайгаар үхрийн үр тогтоох үеийг тогтоож болдог болсон бөгөөд харин бусад нь сайн үүлдрийн бух олж түүний үрийн шингэнийг хөлдөөдөг байна. Харин энэ бүх үйл ажиллагааг дуусгахын тулд мэргэжлийн хүн хэрэгтэй аж. Есөн сарын дараа тугалтай болохын тулд тухайн хүн өөрийн гараар үрийн шингэнг үхэрт шилжүүлэн хийдэг байна.



4. Хүүр хамгаалагч
Цэвэр агаартай сайхан газар та нэгэн ферм харжээ. Гэтэл энэхүү ферм дотор дүүрэн хүүр байвал үнэхээр аймшигтай байх болов уу. Тэгвэл цагдаа руу ярих гэж бүү яараарай. Учир нь АНУ-д “хүүрийн ферм” байдаг байна. Энэхүү фермд хүүр хэрхэн ялзарч үгүй болдог, мөн хүүрийн судалгаа хийдэг оюутнуудад бодит байдал дээр туршлага хийх боломжийг олгодог байна. Мэдээж энэхүү хүүрийг харах, хамгаалах мөн энэхүү хүүрүүдийг фермд оруулж тодорхой төлөвлөгөөний дагуу ямар нэг байрлалд оруулж тавих үүргийг гүйцэтгэх нэгэн хэрэгтэй.



5. Дэгдээхийний хүйс тогтоох
Энэхүү ажлыг хийдэг хүний хамгийн гол үүрэг нь дэгдээхийг эр эсвэл эм болохыг нь тогтоох явдал юм. Эрэгтэй дэгдээхийнүүдийг тусд нь ялгадаг байна. Хүйс тогтоох энэхүү ажил тийм ч амар ажил биш юм байна. Учир нь бүх эд эсүүд нь дэгдээхийний дотор байдаг бөгөөд мэргэжлийн тусгай багаж хэрэгсэл ашиглах шаардлагатай болдог аж.



6. Аварга загастай аквариум цэвэрлэгч
Цонх, шил угаах төдийлөн амар ажил биш. Тэгвэл таны хажууд аймшигт аварга загас сэлж байхад аквариумыг цэвэрлэх нь таны ажлыг илүү сонирхолтой болгож өгөх болно. Шилийг нь цэвэрлэхээс гадна аварга загасны идэж байгаад үлдээсэн загас болон бусад амьтдын үлдэгдлийг түүж хаях шаардлагатай байдаг байна.



7. Машинд дайруулсан амьтан түүгч
Жил бүр олон тооны амьтад машинд дайруулж үхдэг. Хэдийгээр энэхүү зүйл харамсалтай боловч хэзээ ч үгүй болохгүй. Харин эдгээр машинд дайруулсан амьтдыг олж илрүүлэн түүж хаядаг тусгай хүмүүс байдаг байна. Ихэнхидээ энэ осолд: чоно, баавгай, яст мэлхий, хандгай, имж, зурам, нохой гэх мэт амьтад илүү өртдөг байна. Энэхүү ажлыг хийхийн тулд 24 цагийн турш бэлэн байдалтай байх ёстой бөгөөд амьтанд хайртай хүмүүст тохирох ажил биш бололтой.



8. Онлайн аж ахуйн эзэн
Эдгээр хүмүүс олон цагийн турш интернэтэд сууж, хамгийн олон тоглогчтой тоглоом тоглож янз бүрийн эдлэл хождог байна. Дараа нь түүнийгээ бодит хүмүүст зардаг ажээ.



9. Мэргэтэй жигнэмэгийн бичээч
Хятадын ресторануудад ихэвчлэн мэргэтэй жигнэмэгийг өгдөг байна. Тиймээс энэхүү мэргийг зохиодог хүмүүс маш уран сэтгэмжтэй, үгийн баялаг сайтай байх шаардлагатай аж. Жигнэмэгт: “Таны хүсэл биелэх болно”, “ Та амжилтаар дүүрэн байх болно”, “Ухаалаг бай” гэх мэт зүйлүүд бичээтэй байдаг аж. Эдгээр зүйлүүдийг маш олон тоогоор бичсэнээр дахин сонин содон зүйл бичихийн тулд нэлээд ухаан шаардагдах нь.



10. Суга үнэрлэгч
Хөлсний үнэр дарагч худалдаж авахдаа хүмүүс ихэвчлэн үнэрлэж байж хамгийн гоё үнэртэйг нь сонгож авдаг. Харин энэхүү үнэр дарагчуудыг гаргахаас өмнө хэн нэгний бие дээр туршилт хийж, ямар үнэр гаргахыг нь тогтоох хэрэгтэй. Тиймээс энэхүү ажлыг тодорхой нэг хүн хийж, хүмүүсийн сугыг үнэрлэж тухайн бүтээгдэхүүн ямар нөлөө үзүүлж байгааг тогтоох хэрэгтэй.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()