Хоригдлуудын бүтээсэн хэрэглээний багажнууд

2012-10-06, 00:19
24,712
Хүний биеийг хорьж болох авч сэтгэлийг нь хорьж дийлдэггүй ажээ. Хамгийн муу хэрэг үйлдэж, төмөр торны цаана олон жил хоригдох ял авсан хамгийн өөдгүй ялтан хүртэл ямагт тав тухад тэмүүлж байдгийн жишээ болсон нэгэн сонирхолтой нийтлэлийг танд хүргэхээр бэлтгэлээ. Тав тух гэхлээр дулаан, тансаг сууц, гял цал машин, сайхан ажил, сайн хань, хөөрхөн хүүхдүүдээр хязгаарлагдахгүй. Хүний хүсэл хязгааргүй гэдэг шүү дээ. Шоронгийн хоригдлууд хүртэл гар доорхи материалаа ашиглан өөрсдийн амьдардаг хүйтэн нүхэндээ тав тухыг бий болгохыг хичээсээр иржээ. Ингээд та бүхэнд хоригдлуудын бүтээсэн зарим эд хэрэгслүүдээс танилцуулж байна.
Хоригдлуудын бүтээсэн хэрэглээний багажнууд



Хоёр хошуутай гар буу
Хэдийгээр энэ нь тохь тухыг бүрдүүлэгч биш, харин ч сүйрүүлэгч боловч энэхүү жагсаалтад оруулахгүй байхын аргагүй сонирхолтой бүтээл юм. Энэхүү гар бууг шоронгийн слесарийн өрөөнд нууцаар хийсэн байсныг олжээ. Төмрийн үртэс болон шүдэнзний толгойнуудыг ашиглан бүтээсэн байна.



Ташуур
Энэхүү зүйлээр юу хийдэг байсан нь ойлгомжтой. Төсөөлөхийг ч хүсэхгүй байгааг тань мэдэж байна. Гэхдээ хоригдлуудад хамгийн их олдоцтой байдаг зүйл нь бритка гэж бодохоор айдас хүрмээр.



Ус буцалгагч
Энэхүү “төхөөрөмжийн” халаагчийн үүргийг нь бритканы дөрвөн төмөр гүйцэтгэдэг байна. Хоригдлууд ийм буцалгагчаар өөрсөддөө халуун цай хийж уудаг ажээ.



Радио
Хоригдлууд радио хүлээн авагчийг нууцаар олж аваад, түүнийгээ номны завсар нуужээ. Энэхүү төхөөрөмжийг электориникийн мэдлэг багатай нэгэн хоригдлын захиалгаар нөгөө нь хийж өгсөн байна.



Олс
Орны даавуугаар зангидаж хийсэн олс. 1998 оны 5-р сарын 2-ны өдөр хоёр хоригдол энэхүү олсыг ашиглан зургаан давхар шоронгоос оргох оролдлого хийсэн боловч бүтэлгүйтсэн байна. Нэг нь газар унаж амиа алдсан бол нөгөөдөх нь шоронгийн хашааний орой дээр гарч чадсан боловч камерт өртсөн тул буцаагджээ.



Хөрөө
Шалны модны иш болон хөрөөний ир хоёроор хийсэн энэхүү хөнөөлт “зэвсгийг” хэн нэгнийг гэмтээж амжихаас өмнө илрүүлсэн байна.



Гашиш татахад зориулсан гаанс
Шоронд түгээмэл тархсан хар тамхины төрлүүдийн нэг болох гашишыг татахад зориулан хоосон шахмал саваар хийсэн гаанс



Кастет (нударганы хамгаалалт)
Дарханы газраас хулгайлсан хөрөөний ирээр зангидсан нударгандаа барих энэхүү аймшигтай кастетыг хийсэн байжээ.



Шарагч, плитка маягийн бүтээл
Энэхүү олон үйлдэлт “аппаратыг” цахилгаан утас, төмрийн хог, батарей болон тугалган цаасаар хийжээ.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()