Apple брэндийн 10 том алдаа

Macintosh - Жобсыг ичмээр байдалд оруулсан Apple брэндийн нэгэн бүтээлийн нэг байсан юм. Apple брэндээс өөр сайн брэнд байхгүй хэмээн итгэдэг байсан хэрэглэгчид үүнд сэтгэл гундуухан байсан аж. Сүүлд гарсан iOS 6-ийн газрын зураг нь өмнөхөөсөө муу болсон, iPhone 5-ын корпус нь маш амархан зурагддаг гэх мэт алдаа дутагдлууд хэрэглэгчдийг бухимдуулж байгаа гэнэ. Аль болох шинийг санаачлахыг эрмэлздэг Apple брэнд үүсгэн байгуулагдсанаасаа хойш нэлээд их алдаа гаргаж амжсан байна. Тэгвэл эдгээр алдаануудын талаар сонирхоцгооё.
Apple брэндийн 10 том алдаа



1. Apple Macintosh 128K-ийг яагаад талх шарагч хэмээн нэрлэсэн бэ? 1984 он
Macintosh 128K нь графикийн эрин зууны эхлэлийг тавьсан хэмээн үзэж болох бөгөөд түүний анхны сурталчилгаа 1984 онд гарсан байна. Үүнээс эхлээд Apple-ийн компьютеруудыг Mac гэж нэрлэх болсон.  Гэсэн хэдий ч шинэхэн нээлт хийж байсан энэхүү загвар маш муу зарагдаж байсан аж. Үүний хамгийн гол шалтгаануудын нэг нь хөргөлтийн систем байхгүй байсан явдал юм. Стив Жобс компьютерыг ажилд садаа болох ямар ч дуу авиа битгий гаргаасай гэж хүсэж байжээ. Үүний үр дүнд хэт их халснаас болж компьютер маш олон тоогоор эвдэрч байсан байна. Тиймээс үүнд талх шарагч хэмээх нэрийг өгсөн аж. 1987 онд Apple алдаагаа засаж хөргөлтийн системтэй Macintosh SE загварыг бүтээж гаргасан байна.



2. Performа цувралд Жобс өөрөө хүртэл төөрөлдөв. 1992 он
1980 оноос хойш Жобсын халагдсаны дараа Apple брэнд хүмүүст хэрэгцээтэй, үгүйг үл харгалзан маш олон тооны бүтээл хийх болсон аж. Үүний нэг нь Performа юм. Performа-ын загваруудыг өөр өөр цувралуудаас авч нийлүүлэн нэрийг нь өөрчилж байв. Гэсэн хэдий ч олон тооны бүтээл гаргаж байгаа нь энгийн хүмүүсийг ихэд төөрөлдүүлж байсан бөгөөд худалдан авалтын тоо нэмэгдэхийн оронд эсрэгээрээ буурч байсан юм. 1997 онд Жобс эргэн ирсэн ч компанийн бүтээл, цувралуудын дунд төөрөлдөж бүгдийг шинээр эхлэхээр шийдсэн байна.



3. Newton мэдрэгчтэй утас. 1993 он
Apple брэндийн удирдагчаар 1993 онд Жонн Скалли ажиллаж байсан бөгөөд энэ үед бүтээгдсэн Newton OS нь одоогийн iPhone-ы эхлэл байсан болов уу гэхээр үгүй юм. Учир нь энэ нь маш олон дутагдалтай байсан байна. Үүний хамгийн том алдаа нь утсыг хэрэглэхэд бичигч үзгийг ашиглах явдал байсан бөгөөд буцаж ирсэн Жобс энэхүү бүтээлийг гаргахыг зогсоосон байна. Харин 2007 онд iPhone гарснаар хүмүүс ямар нэгэн бичигч үзэг хэрэглэхгүйгээр хуруугаараа утсаа ашиглаж болох болсон юм.



4. Бөөрөнхий mouse. 1998 он
iMac цувралын шинэ загварыг толилуулж байх үеэрээ Жобс бөөрөнхий mouse бол хамгийн хялбар хэрэглээ хэмээн танилцуулж байсан байна. Хэдийгээр iMac-ын хувьд хүмүүс сэтгэл хангалуун байсан боловч mouse хэрэглэгчдэд огт таалагдахгүй байв. Учир нь мэдрэмжээрээ түүнийг зөв барих хэцүү бөгөөд хэрэглэгч заавал бөмбөлөг дээр байгаа тэмдэгтийг харах хэрэгтэй байсан юм. Хэрвээ тэмдэгт зөв харсан байвал mouse-ын курсор зөв хөдлөх байсан байна. Харин санаандгүй буруу барьчихвал та баруун тийшээ курсороо байрлуулахыг хүстэл курсор тань өөр тийшээ чиглэх байсан аж. Тиймээс  Apple брэнд ямар нэг өөрчлөлт хийх ёстой байсан боловч тэд энгийн Apple Pro Mouse-ыг эргэн гаргасан байна.



5. iMac CD уншигч. 1999 он
Стив Жобс том хэмжээний CD уншигчийг үзэн яддаг байсан бөгөөд тэрээр аль болох жижиг хэмжээтэй, CD хийх бяцхан завсартай уншигчийг илүүд үздэг байжээ. Хэдийгээр анхны 1998 оны iMac томоохон CD уншигчтай байсан бол жилийн дараа бяцхан завсар гарган хийжээ. Гэвч энэ нь алдаа байсан юм. Учир нь хүмүүс юм татаж авч түүнийгээ CD дээр хуулбарлахыг хүсэж байсан ч энэ нь боломжгүй бөгөөд энэхүү шинэ уншигч нь ердөө л CD уншдаг байсан байна. Бусад компьютеруудаас ялгагдах онцлог нь iMac-д шинэ төхөөрөмж авч оронд нь суурилуулж болдоггүй байсан аж. Тиймээс iMac-ын худалдаа огцом буурсан байна. Энэ нь 2001 онд iPod гарах шалтгаан болжээ. Харин iMac-ын бяцхан CD уншигч өөрчлөгдсөн бөгөөд одоо CD уншиж, юм ч хуулбарлаж болдог болсон нь мэдээж.



6. Компьютер Power Mac G4 Cube, 2000 он
Apple брэндийн дизайнер Жоннатан Айвагийн бүтээсэн энэхүү шилэн компьютер түүний хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг байсан болов уу. Одоо энэхүү компьютер Нью-Йоркийн музейд байдаг гэнэ. Power Mac G4 Cube-ийн үнэ нь 1799 доллар байсан бөгөөд энэ нь нэлээд боломжийн үнэ байсан юм. Хүмүүс iMac сэтгэл хангалуун бус байсан учраас ажил хэрэгч хүмүүс Power Mac G4 Cube илүүд үзэх болсон юм. Гэсэн хэдий ч үүний хэрэглээ маш бага байсан учраас 2001 онд Power Mac G4 Cube-ийг гаргахаа больсон байна.



7. MobileMe, 2008 он
iPhone 3G-тэй хамт хоёр төрлийн шинэ интернэт үйлчилгээ нэмэгдсэн юм. Үүнд: App Store болон MobileMe хэмээх шинэ үйлчилгээнүүд юм. Хэрвээ эхнийх нь хэрэглэгчдийн сэтгэлд маш их нийцэж байсан бол хоёр дахь нь Apple брэндийн хувьд хүнд дарамт болсон аж. Энэхүү шинэ үйлчилгээг хэрэглэхэд төвөгтэй байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр маш олон шүүмж гарсан бөгөөд энэхүү шүүмжнээс залхсан Жобс өөрийн ажилчдыг загнасан байна. Гурван жилийн дараа iCloud хэмээх шинэ үйлчилггэг нэвтрүүлсэн аж. Харин өөрийг нь шүүмжлэхэд дургүй байсан Жобс: "MobileMe үйлчилгээ бидний бүтээсэн үйлчилгээнүүдээс хамгийн амжилтгүй нь болсон" -гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.



8. iPhone 4 антен. 2010 он
iPhone 4-ийн сүлжээний гомдол маш их байна хэмээн хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж байсан учраас Apple брэнд бүх шүүмж, гомдолд хариулахын тулд тусгай арга хэмжээ зохион байгуулжээ. Энэ үйл ажиллагаан дээр Жобс бүх хэрэглэгчдэд үнэгүй утасны гэр өгнө хэмээн амласан юм. Гэвч үйл ажиллагаанаас харахад тийм ч олон хүн ийм асуудалтай тулгараагүй байсан аж. Хэдийгээр сүлжээний асуудал тулгарч байсан ч энэ нь зохион бүтээгчдийн бус үүрэн холбооны байгууллагууд хандах зүйл байсан байна.



9. Ping интернэт хуудас. 2010 он
2010 онд олон нийтийг хамарсан интернэт хуудас хийх нь маш ирээдүйтэй байсан учраас энэхүү салбарт амжиж хөлөө олох нь их чухал байв. Facebook-ийн талаар кино хийж, лайкийг олон сая сайтууд байрлуулж байсан байна. Харин Apple мөн энэхүү салбарт хүчээ үзэхээр шийдэж iTunes үйлчилгээн дээрээ Ping үйлчилгээг нэмж хэрэглэгчдэд дуртай дуучин, уран бүтээлчийнхээ дагагч нь болж түүнд ямар нэгэн зөвлөгөө, хүсэлт, үг хэлэх боломжийг олгохоор шийджээ. 2 жилийн дараа энэхүү үйлчилгээ амжилт олохгүйг мэдээд энэ оны 9-р сард хаасан байна.



10. iPhone 5 газрын зураг болон зураас, 2012 он
Шинэхэн гарсан iPhone 5-д хоёр томоохон гомдол гараад байгаа аж. Үүний нэг нь газрын зураг өмнөхөөсөө муу болсон, нөгөөх нь корпус нь маш амархан зурагдаж байгаа явдал юм. Өмнөх iPhone загваруудад Google Maps газрын зургийг ашигладаг байсан бол энэ удаад Apple брэнд анх удаа өөрсдөө хийхээр болжээ. Ойрын хугацаанд энэхүү асуудал шийдэгдэж хэрэглэгчдийн гомдол багасах болов уу.

Харин амархан зурагддаг корпусны хувьд шинэ загварын хэмжээ нь арай том болчихсон бололтой. Өмнөх загваруудтай харьцуулахад үнэхээр iPhone 5 хялбар зурагдаж байсан гол шалтгаан нь: Өмнө нь корпусны ард тал шил байдаг байсан бол энэ удаагийнх хөнгөн цагаан юм байна.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()