Сан-Себастьяны 60 дахь удаагийн “Кино наадам”

2012-10-03, 22:38
15,283
Сан-Себастьяны энэхүү кино наадам нь Испани хэлтэн орнуудын хувьд хамгийн эртний, хамгийн алдартай наадам юм. Энэхүү кино наадам 9-р сарын 29-нд өндөрлөсөн байна. Наадамд  дэлхийн алдартай одууд болох Юэн Макгрегор, Жон Траволта, Сьюзен Сарандон, Ричард Гир, Томми Ли Жонс, Пенелопа Крус, Моника Беллуччи, Бен Аффлек болон олон олон алдартнууд оролцжээ. Хамгийн гол шагналыг Францын кино найруулагч Франсуа Озон “Гэрт” (фр. Dans la maison) киногоороо хүртжээ. Хамгийн шилдэг үйл явдалтай киногоор Испанийн жүжгийн зохиолч Хуан Майорги нь жүжгийн зохиолоос сэдэвлэн хийсэн “Сүүлийн ширээний хөвгүүн” (исп. El chico de la última fila) шалгарсан бол хамгийн шилдэг найруулагчаар “Зураач болон түүний модель” киногоороо Фернандо Труэба шалгарсан байна.
Сан-Себастьяны 60 дахь удаагийн “Кино наадам”



Мөн кино наадмын үеэр кино урлагийг хөгжүүлэх үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийсэн хүмүүсийг шагнасан бөгөөд энэхүү шагналыг Томми Ли Жонс, Жонн Траволте болон Юэн Макгрегор нар хүртсэн. Ингээд энэхүү одуудын гэрэл зургийг хүлээн авч үзэцгээе.

Гайхалтай Пенелопа Крус. (REUTERS/Vincent West)



Юэн МакГрегор хөрөнгө оруулагчийн шагналаа үзэгчдэд харуулж байна. (REUTERS/Vincent West)



Ричард Гир болон Сьюзен Сарандон нар шүтэн бишригчидтэйгээ мэндчилж байна. (REUTERS/Vincent West)



Ричард Гир. (REUTERS/Vincent West)



Мохаммед Аль Турки, Жастин Наппи, Лаура Бикфорд, Николас Жареки, Ричард Гир болон Сьюзен Сарандон. (Carlos Alvarez/Getty Images Europe)



Сьюзан Сарандон хэвлэлийн хурлын үеэр. (REUTERS/Vincent West)



Пенелопа Курс “ Хоёр удаа төрсөн” киноны нээлтийн үеэр найруулагч Сержо Кастеллиттогийн хамтаар. (REUTERS/Vincent West)



Моника Беллучи "Rhinos Season" киноны нээлтийн үеэр. (REUTERS/Vincent West)



Жонн Траволт Сан-Себьястаны кино наадам дээр өөрийн шүтэн бишригчийн хамт зургаа даруулж байна. Жүжигчин маань кино урлагт хөрөнгө оруулсан хэмээх шагналыг хүртсэн. (REUTERS/Vincent West)



Бенисио дель Торо, Оливер Стоун болон Жонн Траволт нар улаан хивсний ёслолын үеэр. (REUTERS/Vincent West)



Жонн Траволт шагналаа хүртэж байна. (REUTERS/Vincent West)



Жонн Траволт шагнал хүртсэнийхээ дараа үзэгчдэд хандан баярласан сэтгэлээ хуваалцаж байгаа бололтой. (REUTERS/Vincent West)



Жүжигчин Томми Ли Жонс кино урлагт хөрөнгө оруулагчдын шагнал гардуулах ёслолын үеэр. (Ipa Press/Bauer Griffin)



Жүжигчин Гад Эльмалах хэвлэлийн хурлын үеэр найруулагч Коста-Гаврасын хамт. (REUTERS/Vincent West)



Францын найруулагч Франсуа Озон “Гэрт” киногоороо авсан шагналаа үзэгчидтэйгээ хуваалцаж байна.  (Carlos Alvarez/Getty Images Europe)



Фернандо Труэба шилдэг найруулагч болсныхоо дараа талархлын үгийг айлдав. (Carlos Alvarez/Getty Images Europe)




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()