Жиргэхэд заавал интернэт хэрэгтэй гэж үү?

2012-10-03, 19:25
12,773
Твитер нь twitter хэмээх латин үгнээс гаралтай бөгөөд дэлхий дахинд хамгийн олон хэрэглэгчидтэй Socialnetwork сайтад тооцогдож байна. Үндсэн нөхцөл нь твийт (tweet) буюу жиргээ мессежүүдийг найз нөхөд, гэр бүл, танилын хүрээнд фолловерс (followers) дагагчид руугаа илгээнэ бас хүлээн авна.
Жиргэхэд заавал интернэт хэрэгтэй гэж үү?
Элбэгээ ерөнхийлөгч, Алтанхуяг сайд, Баттулга сайд, их хурлын гишүүд, төрийн түшээдээс эхлээд Баярмаа эмээ, хажуу айлын Галдан ах, бүр Америкийн ерөнхийлөгч Обама, Оросын Путин, Женнипер Лопез, саяхан Монголд ирээд явсан cагсчин Ховард хүртэл миний твитер найзууд. Твитер найзуудын маань хязгаар хаанаас хаа хүрэхийг нь би хэлж мэдэхгүй. Энэ бол миний “Твитер стайл”.

Твитертэй танилцсан хөгжилтэй гэмээр түүх маань.... Утасны дэлгэцэн дээр нэг ялаа гүйгээд алах гээд дарсан оносонгүй, харин өөдөөс “дагасанд баярлалаа” гэсэн мессэж ирсэн. Нөгөө ялаа гэж харагдаад байсан амьтан чинь шувуу байж л дээ. Ингээд л би цэнхэр шувуутай хамт жиргээд байдаг болчихлоо. Яг одоо намайг 950 жиргээч, 500 facebookчин, 25 хамаатан, 600 ажлынхан, 30 ангийнхан, 200 найз дагаж байна. Миний бичсэн ганцхан жиргээг тэд бүгд нэгэн зэрэг уншиж, эргээд хариу бичнэ. Мэдээллийн орон зайд би твитерийн ачаар шувуу шиг хүссэнээрээ, эрх чөлөөтэй байгаа нь хамгийн сайхан.

“Good morning all” гээд л бичихэд л дэлхийн өнцөг булан бүрээс “Hi”, “Найздаа энэ өдрийнх нь ажилд амжилт”, эсвэл “чи шүү” гээд ганц минутын дотор хэдэн зуун урмын жиргээнүүд ирэхэд би “од” болчихсон юм шиг, надгүйгээр дэлхий ертөнц удаан эргэх юм шиг, өөрийгөө тоох, бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг. Орой телевизээр ямар мэдээ гарахыг, аль зам хаагдаж, хаана юу болсныг хамгийн түрүүнд твитер л надад хэлдэг.

Твитер, Facebook-гүйгээр амьдралынхаа хэмнэлийг төсөөлж чадахгүй болсон бидэнд хамгийн хэцүү зүйл бол интернэтгүй орчинд орох. Би хэд хоног хөдөө явж, соёлын хоцрогдолд орсон тэр өдрүүдэд голын захад сууж байгаад л твитердэж эхэллээ. Манай найзууд харин мэл гайхаж орхисон юм.

-    Чи хаана байгаан бэ? Buzz!!!
-    Хөдөө...
-    Тэгээд яаж жиргээд байна аа?
-    Мессэжээр  
-    ???
Миний инээд хүрсээр л.

-    Buzz!!! Нэтгүй яаж жиргээд байгаам бэ? За, хэлчих л дээ. Нөгөөдүүл чинь хөдөө амралтанд явчихсан, нэтгүй жиргэж чадахгүй байна гээд үглээд байна?

Би найзууддаа тус болохоор шийдлээ. Мобигийн утастай бол мессэж бичээд л твитер дээр маань постлогдож, найзуудын маань retweet-үүд гар утсанд маань мессэжээр ирж байна. Заавал WiFi–д холбогдох, интернэтэд орох шаардлагагүй.



-    Чи ч ёстой хэрэгтэй мэдээлэл өглөө дөө.

-    Зүгээр дээ. Хэдүүлээ твитерт уулзацгаая.



Үүнээс хойш бид хөдөө явахдаа, интернэтгүй газар байхдаа жиргээчдээсээ хэзээ ч салж хагацахааргүй болсон. Жиргээд л, нисгээд л, хариу бөөн бөөн жиргээнүүд ирээд л амьдрал улам л сонирхолтой болж байна даа.

Бүх хүн нэг зүйлийг заавал хийдэг. Тэр нь кноп дарах. Товчлуур гэж орчуулах хэрэгтэй. Заримынх нь ил, заримынх нь далд, зарим нь бүр хурууны дулааныг мэдэрч алсаас удирдагддаг ухаалаг утас хүртэл байна. Хамгийн гол нь та ямарч гар утастай байсан мессэж бичдэг л бол Твитерт байнга онлайн байх боломжтой болчихож. Энэ үнэхээр гайхалтай биш гэж үү?




Би яагаад твитерт дуртай байдаг вэ гэвэл, Твитерээс хэзээ ч нойр хүргэм урт, залхуутай мэдээллийг олж харахгүй. Учир нь жиргээ хамгийн ихдээ 140 үсэгтэд багтан цахим ертөнцөд дүүлэн нисдэг. Твитергүйгээр та ажлаа амжуулж, мэдээлэл цуглуулж, бас дамжуулж чадах уу? Мянга мянган хүмүүсийг араасаа дагуулж, бас өөрт хэрэгтэй хэн нэгнийг, сонирхдог сэдвээрээ, сонирхдог стилээрээ дагаж, төрөл бүрийн сонирхолтой шинэ мэдээллийг авч чадах уу? Мэдээж чадахгүй. Миний хариулт ч бас адилхаан. Яагаад гэвэл твитергүй бол би мэдээллээс хоцрогддог.

Таныг үүнийг уншиж байх зуур твитерт 350 сая шинэ мэдээлэл дэлхийн өнцөг булан бүрээс нэгэн зэрэг ирж байна. Харин түүнийг үзэхийн тулд би хэн нэгнийг дагах, бас өөрийнхөө араас дагуулах хэрэгтэй. Гар утаснаасаа мессэжээр твитерт холбогдсон учраас тэр бүх шинэ мэдээллийг цаг алдалгүй авч чадаж байна. Харин та твитерт байгаа биз дээ? Хэрэв нэтгүй газар байгаа бол миний туршлагаар мессэжээр жиргээрэй. Жиргэхэд одоо интернэт шаардлагагүй.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()