Интернэт хаяглалтын шинэ үе болсон “IPv6” –ийн сургалт амжилттай болж өнгөрлөө

2012-10-03, 17:46
13,022
Мэдээлэл харилцаа холбооны тэргүүлэгч Мобиком группын Мобинет компани “Ази Номхон Далайн Бүс Нутгийн Сүлжээ Мэдээллийн Төв” APNIC олон улсын байгууллагатай хамтран IPv6 cэдэвт сургалтыг 2012 оны 9 сарын 26-28-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Интернэт хаяглалтын шинэ үе болсон “IPv6” –ийн сургалт амжилттай болж өнгөрлөө



 Мобиком Корпораци нь 2011 онд Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар болон APNIC-тай хамтран ажиллаж, интернэтийн хамгийн чухал зангилаа төв болох F-root серверийг Монголд анх удаа суурилуулснаар Монголын хэрэглэгчдийн интернэтийн хаяг дуудах хурдыг 50-60 дахин нэмэгдүүлсэн.

Мөн Мобиком Корпораци болон Мобинет компаниуд нь 2010 онд APNIC-тай хамтран “Internet Resource Management and IPv6” сэдэвт сургалтыг зохион байгуулж, дэлхий нийтээр интернэт хаяглалтын 4-дэх хувилбараас 6 дахь хувилбар луу шилжиж байгаа болон үүнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх бодлого, хөгжлийн чиг хандлагын тухай Монголын интернэтийн үйлчилгээ үзүүлэгч болон бусад төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудад танилцуулж байсан. Харин 2011 онд APNIC-тай хамтран Монголын  интернэтийн үйлчилгээ үзүүлэгч болон хэрэглэгч байгууллагуудын инженер техникийн ажилтнуудад зориулсан DNS/DNSSEC сургалтыг тус тус амжилттай зохион байгуулсан билээ.

Мобиком Корпораци болон Мобинет компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын мэдээлэл харилцаа холбооны хөгжилд хөрөнгө оруулалт болж байгаа энэ удаагийн уламжлалт сургалтанд Оюу толгой, Юнител, Юнивишн, Ситинет, Жи-нет, Улуснет, Хаан банк, Голомт банк, Хадгаламж банк, Худалдаа Хөгжлийн банк, Ньютел, Эрдэмнет, Хас банк, Цагдаагийн Ерөнхий газар, Эм Си Эс Электроникс, Энжинекс, Мобисервис зэрэг байгууллагуудын 40 инженер техникийн ажилчид хамрагдаж олон улсад хүлээн зөвшөөрөгдөх Ази Номхон Далайн бүс нутгийн Сүлжээ Мэдээллийн төвийн сертификатыг гардаж авлаа.


Мобинет ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Энхсайхан нээж үг хэллээ.



APNIC Сургалтын менежер Champika Wijayatunga хүрэлцэн ирж сургалтыг удирдан явуулсан юм.



Нээлтийн үеэр



Сургалтын эхний өдөр



Сургалтын хоёрдахь өдөр



Сургалтын гуравдахь өдөр



Сургалтын үеийн агшнууд



Цайны завсарлагаа



Цайны завсарлагаа



Зураач Найдандорж оролцогч бүрийн нэрсийг Монгол бичгээр бичиж бэлэг барьлаа.





Морин хуурын Хөх тэнгэр хамтлаг хүрэлцэн ирж оролцогчдын сонорыг мялаалаа.



Амжилттай суралцагчдад сертификат гардууллаа.











Сургалтанд оролцогч залуус багш нарын хамт




Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.