Та ямар байрлалтай унтдаг вэ?

2012-10-01, 17:23
28,824
Хүн шөнө янз янзын байрлалтай унтдаг. Тиймээс ямарваа нэгэн үйл хөдлөл, яриа, харидцааны хэлбэр гэхээс илүү шөнө унтаж буй байрлалаар нь тухайн хүний зан ааш, төлөв байдлын талаар тодорхойлбол илүү бодит үр дүнтэй болно. Учир нь хүн унтаж байхдаа өөрийн хөдөлгөөнийг хянадаггүй байна. Харин энгийн үед тэд өөрийн гадаад байдал үг яриагаа ихэд цэгнэж, яг байгаагаараа байж чадахгүй байх ч тохиолдол бий. Магадгүй та дөнгөж зүүрмэглэж эхлэхдээ өөрт хамгийн эвтэйхэн гэсэн байрлалыг авч унтах байх. Хувь хүний зан араншин төлөв байдлыг тодорхойлохын тулд шөнө дунд нойрсож байгаа байрлалыг харах хэрэгтэй. Хүн унтаж байхдаа ямар байрлалтай байна амьдрал дээрээ яг л тийм байдаг. Тэгвэл хосуудын хэрхэн унтаж байгаагаас шалтгаалан тэдний харилцаа ямар байгааг тодорхойлсон тайлбарыг сонирхоцгооё.
Та ямар байрлалтай унтдаг вэ?



1. Ингэж унтдаг хосууд бол хоорондоо бат бөх харилцаатай боловч ихэнхи цагийг тусдаа өнгөрөөдөг байна. Эмэгтэй нь бүхэл өдрийг ажил дээрээ өнгөрөөж чаддаг бол харин эрэгтэй нь орой нь найз нөхөдтэйгөө гадуур зугаалж чаддаг аж. Эсрэгээрээ ч байж болно. Тэд нэг нэгнийгээ яг байгаагаар нь хүлээж авдаг.



2. Эдгээр хосууд хэдийгээр хоёр тийшээ харж унтаж байгаа ч мөн л бат бөх холбоотой. Ихэвчлэн тэдний темперамент болон сонирхол өөр байдаг аж. Жишээлбэл: Эрэгтэй нь ганцаараа байх дуртай, эмэгтэй нь олуулаа байх дуртай гэх мэт. Гэсэн хэдий ч энэ хоёрын харилцаа тийм ч муу биш байдаг гэнэ.



3. Тогтвортой, бат бөх харилцааг бий болгоход тэдэнд үнэхээр хүндрэлтэй байсан. Магадгүй тэд өмнөх бүтэлгүй харилцаанаасаа болж дахин хэзээ ч аз жаргалтай байж чадахгүй байх хэмээн бодож байсан болов уу. Хэдийгээр одоо энэ аз жаргал хосуудын гарт байгаа ч үүнийгээ алдахаасаа ихэд айж байна.



4. Ийм байрлалтай унтаж буй хосууд бол бие биедээ дурласны шинж. Гэвч тэдний үзэл бодол тэс өөр байдаг. Тиймээс эдгээр хосууд ирээдүйд хамт амьдрах болно гэж хэлэхэд үнэхээр бэрх.  Хэрвээ гэрлэсэн хосууд ингэж унтаж байвал энэ нь тэд орчин тойрноосоо өөрсдийгөө хамгаалж байна гэсэн үг гэнэ.



5. Өөдөөсөө харж нэг нэгнээ тэврэн унтаж байгаа хосууд нь хоёулаа ирээдүйд хамтран амьдрах, гэр бүл болоход бэлэн байгаагийн шинж. Хоёулаа өөрийн гэсэн муу тал, давуу талтай боловч нэг нэгнийгээ байгаагаар нь хүлээж авдаг байна.



6. Хэрвээ та хоёр ингэж унтсан бол магадгүй энэ бол өдөр болсон хэрүүл эсвэл удаан хугацааны турш байсан үл ойлголцолын  уршиг болов уу. Тиймээс энэхүү  байдлаа арилгахын тулд үл ойлголцолоо арилгах, магадгүй нэг нэгэндээ буулт хийх хэрэгтэй.



7. Ингэж унтаж буй хосуудын үзэл бодол, хүсэл зорилго нэгэн зүгт чиглэгдсэн гэж хэлж болно. Учир нь эдгээр хосуудын толгой нэг зүг рүү харсан байна. Энэ нь зөвхөн гэр бүлийн хувьд ч бус мөн хамтдаа ямар нэгэн үйл ажиллагаа эхэлвэл амжилттай байх болно гэж үздэг.



8. Эдгээр хосууд ямагт бусдаас хараат бус байхыг хүсдэг. Тэд хэтэрхий дотно харилцахаасаа айдаг бөгөөд энэхүү айдсыг үгүй болгохын тулд тэдэнд ойр дотны хүмүүсийн дэмжлэг ихэд шаардлагатай байгаа аж. Тэд нэг нэгэндээ хэтэрхий дасахаас хүртэл айдаг байна.



9. Ингэж унтаж буй хосууд өөрсдийн харилцаагаа аль хэдийн бэхжүүлж чадсан. Гэхдээ энэ бүхнийг бүтээхэд багагүй чармайлт орсон байна. Заримдаа тус тусдаа чөлөөт цагаа өнгөрүүлдэг. Гэсэн хэдий ч хайрынхаа төлөө их зүйлийг уучилж, шаардлагагүй зүйлийг нууж чаддаг аж.



10. Ихэнхидээ сүй тавьсан хосууд ингэж унтдаг. Тэдний гадаад төрх, темперамент гээд ер нь бүх зүйл ижил. Жишээлбэл: хоёулаа өндөр байж болно. Нуруун дээрээ унтаж байгаа нь эрх чөлөөт байдлыг илэрхийлнэ.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()