Бяслагтай байцааны пирог хийх жор

2012-09-22, 03:14
19,338
Амралтын өдрөө гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх торгон мөчийг алдалгүйгээр шинэ хоолны жорыг туршиж үзэх нь таны хамгийн хайртай хүмүүс болон танд давтагдашгүй дурсамжийг үлдээх нь дамжиггүй. Цаг хугацаа ямар ч үед урсаж байдаг учраас яг өөрт ноогдсон цаг хугацаа, нөхцөл байдал, хүрээлэлдээ зохицуулж хийж чадах хамгийн сайхан зүйлээ бүтээх нь хүн байхын утга учир гэлтэй. Ингээд таны халуун гал тогоонд бяслагтай байцааны пирогны жороор амт нэмж байгааг хүлээн авна уу.
Бяслагтай байцааны пирог хийх жор





Тесто буюу гурилны зуурмаг:
200 гр маргарин юмуу цөцгийн тос
250 гр бяслаг
3 ширхэг өндөг (+1)
1 цайны халбага сода
3 стакан орчим гурил

Хачирт:
400 – 500 гр байцаа болон мөн хэмжээний татсан мах (гахайн мах+үхрийн мах). Жич: байцааг нь арай их, махыг нь арай бага хийж болно.
Сонгино, давс, перец болон бусад амтлагчид

Эхний алхам:
Байцаагаа урт, нарийн хэрчиж бэлдэнэ.



Хоёр дахь алхам:
Бага зэрэг цөцгийн тос халаагаад, дээр нь сонгиноо үл ялиг шарсныхаа дараа татсан махаа нэмж, хуурна.



Гуравдугаар алхам:
Байцаагаа нэмээд, бүгдийг нь нийлүүлэн зөөлөн гал дээр жигнэж болгоно. Байцааг бараг болмогц давсаар амталж, перец болон бусад амтлагчдаа хийж өгнө.



Дөрөвдүгээр алхам:
Маргаринаа хэрчиж, бяслаг болон содатойгоо холино.



Тавдугаар алхам:
Дээрээс нь өндөгөө нэмж, гурил хийгээд зуурна. Миний хувьд 2,5 стакан гурил ашигласан.





Зуравдугаар алхам:
Бэлэн болсон зуурмагаа хоёр тэнцүү хуваагаад, нэг хэсгийг нь зуухны тавиур дээр дэлгэж тавина. Зуурмаг маш уян зөөлөн, дуулгавартай бөгөөд наалдахгүй болох учраас санаа зовох хэрэггүй. Гэхдээ миний хувьд юмыг яаж мэдэх вэ гээд духовкны тавцан дээр наалддаггүй зориулалтын цаас тавьж байж зуурмагаа дээр нь тавьсан.



Долдугаар алхам:
Зуурмаг дээрээ хачираа тавина.



Наймдугаар алхам:

Хачир дээрээ зуурмагны нөгөө хагасаараа бүтээж өгөөд, ирмэгүүдийг нь нийлүүлэн чимхэнэ. Миний хувьд ирмэгүүд дээр нь сэрээгээр хатгаж, хээ гаргах нь таалагддаг. Дээр нь өндөг түрхээд, зуухандаа хийж, 180 градуст 25-30 минут болгоно.

Гаднах гурил нь аманд хайлаад л бэлэн болсон бяслагтай байцааны пирог маань ямар амттай гээч. Халуун байхдаа хамгийн тааламжтай, хөрсөн хойноо ч гэсэн амттай.










Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()