Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Урд машинаа гүйцэж түрүүлэхийг завдсан “Хонда”машин хэт хурдтай давхиж яваад жолоогоо алдан хүүхдүүд зогсож байсан зам руу орсон байна. Харин энэ үед 24 настай залуу хүүг түлхэж, харин охиныг өөрийн биеэр хаасан аж. Хэсэг хугацааны дараа тоос шороо манарч, замын хажууд утсаар ярьсан залуу зогсож байгаа бичлэг хяналтын камер дээр бичигдсэн байна. Тэрээр “Маш их сандарсан байдалтай утсаар ярьж би хоёр хүн дайрчихлаа. Хэрвээ намайг гэж мэдэх юм бол би ял эдлэх болно шүү дээ” -хэмээн ярьж байсан гэж хэргийн гэрч мэдүүлсэн байна. Тэрээр гурван хүн дайрснаа мэдээгүй бололтой. Замын хажууд 24 настай Павел, 8 настай Диана, Артем нар зогсож байжээ. Хүмүүс автобус ирэхийг хүлээж байсан байна. Гэтэл гэнэтхэн жолоогоо алдсан машин тэдний зүг рүү орж ирсэн аж.
Видео.
Артемын эцэг Андрей Костюков хэлэхдээ: “ Миний хүүгийн хэлж байгаагаар нэгэн залуу түүнийг хурдтай орж ирсэн машинаас авран түлхсэн” гэжээ. “Павел бидний хүүхдийн амийг аварсан. Тэр Артемыг түлхэж, Дианагийн урдуур орсон”- хэмээн охины ээж хэлсэн байна. Харамсалтай нь эмч нар Павлын амийг аварч чадаагүй байна. 25 нас хүрэхэд түүнд ганцхан сар дутуу байсан аж.
Ослоос амьд гарсан хүү маш олон ясны хугаралтай гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн бол охиныг аврахын тулд сэхээн амьдруулах тасгийнхан тэмцсэн байна. Одоогийн байдлаар охины биеийн байдал хүнд байгаа боловч тэрээр нэлээд хүнд ясны хугаралтай байгаа байж. Түүний бяцарсан гарын сарвуунуудыг эмч нар хэсэгчлэн цуглуулсан байна.
Осолд орсон хүүхдүүдэд хүмүүс сэтгэл санааны болон мөнгөн тусламж үзүүлж байгаа гэнэ. “Харин буруутны гэр бүлийнхэн дөнгөж өчигдөр ирж бидэнд тусламж өгөхийг хүссэн боловч бид татгалзсан” -хэмээн охины ээж хэлжээ.
“Охин өөрийг нь аварсан ахтайгаа танилцахыг хүсэж байгаа аж. Би намайг аварсан хүнийг тэвэрч, надад амьдрал бэлэглэсэн түүнд талархлаа илэрхийлмээр байна”- гэж охин минь хэлсэн хэмээн Дианагийн ээж Светлана нулимс дуслуулан хэлж байна. Одоогоор хүүхдүүдийн биеийн байдал тийм ч сайн биш байгаа учраас тэдэнд сэтгэл санааны хүнд цохилт өгөхгүйн тулд Павлыг нас барсан гэдгийг хэлээгүй байна.