Дасгалжуулагч залуу үйлчлүүлэгчдээ ойлгохын тулд жин нэмжээ

АНУ-ын мэргэжлийн фитнесс дасгалжуулагч Дрю Мэннинг хэзээ ч илүүдэл жингийн асуудалтай тулгарч байгаагүй аж. Тэрээр бүхий л амьдралынхаа туршид сайхан бие галбиртай хүний өмнө хэзээ ч нүүр бардам алхаж чаддаг гэнэ. Учир нь тэрээр бүр бага наснаасаа эхлэн спортоор хичээллэдэг байсан бөгөөд насанд хүрсэн хойноо фитнессийн галзуу шүтэн бишригч болжээ. Нэг удаа түүний үйлчлүүлэгч түүнд хандаж: “Та хэзээ ч тарган хүмүүсийн зовлонг ойлгохгүй. Тиймээс өөрийн биен дээр энэ бүхнийг мэдэрвэл бидэнд илүү туслаж, ойлгох болно” -гэж хэлсэн байна. Ингээд тэрээр өөр дээрээ энэ бүхнийг туршиж үзэхээр шийдсэн аж.

Дасгалжуулагч залуу үйлчлүүлэгчдээ ойлгохын тулд жин нэмжээ
 
Тэр өөртөө зориулж нэг жилийн төлөвлөгөө гаргажээ. Эхний хагас жил эрчимтэй жин нэмж, хоёрдахь хагасаас буцаад хэвэндээ орох төлөвлөгөөтэй зохиожээ. Эхний 6 сар тэрээр 23-27 кг нэмэх зорилготой байсан боловч 5 сарын дараа гэхэд тэр 32 кг нэмж нийт 119 кг жинтэй болсон байна. Тэрээр 23 долоо хоногийн турш бэлтгэл сургуулилт хийлгүй, буруу хооллож байсан. “Түүний хэлж байгаагаар ердөө гуравхан сарын турш буруу хооллоход түүний бие өвдөж, даралт нь байнга өсөж, хөдлөхөд хүртэл бэрхшээлтэй болж байсан гэнэ.


































































































































 
Ингээд түүний төлөвлөгөөний хоёрдугаар шат нь буцаад өөрийн жиндээ очих явдал юм. Меннинг хэлэхдээ: “Би илүүдэл жинтэй хүмүүсийг ойлгодог болсон . Тэдний хувьд хийжүүлсэн ундаа, гамбургер, шарсан, хайрсан гэх мэт зүйлгүй амьдрах нь үнэхээр хэцүү гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн юм. Учир нь өмнө нь би хийжүүлсэн ундаа ууж чаддаггүй байсан бол одоо ганц ч өдөр ундаагүй байж чадахаа больсон. Төлөвлөгөөнийхөө хоёрдугаар хэсэгт орсноор илүүдэл жинтэй хүмүүсийн зовлонг бүр илүү мэдрэх болов уу” -хэмээн бодож байна гэжээ.

Одоо түүнийг зөв хооллолт, бэлтгэл хийгээд хэрхэн жингээ хасаж байгаа талаар зургуудыг сонирхоцгооё.






















































































































 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()