Ментавай–ын бүлэг арлуудын уугуул оршин суугчдын амьдрал

2012-09-11, 21:31
21,330

23 настай Канадын гэрэл зурагчин Жоуи Лоуренс (Joey Lawrence) нь нас залуу нэгэн боловч гиперреалистик гэрэл зургийн хосгүй мастер болж чаджээ. Түүний байнгын үйлчлүүлэгчдийн дунд Warner Brothers Records, Forbes, Kawasaki, Arena Magazine, NBC зэрэг алдар цуутай байгууллагууд багтдагаас чадварыг нь мэдэж болно. Тэгвэл Лоуренс нь адал явдал болон ер бусын гэрэл зургаар амьдрал болон уран бүтээлийнхээ санг арвижуулахын тулд саяхан Индонезийн Ментавай (Mentawai) арлыг зорьжээ. Энэхүү бүлэг арлуудын оршин суугчид нь уугуул зан заншлаа хадгалсан байдал, гэр бүл болон нийгмийн онцлог харилцаагаараа Индонезийн ард түмнээс эрс ялгардаг байна. Ингээд бүгдээрээ Лоуренсийн дурангаар Ментавай бүлэг арлуудын уугуул орин суугчдын ер бусын зургуудыг олж харцгаая.

Ментавай–ын бүлэг арлуудын уугуул оршин суугчдын амьдрал





Дэлхий дээрхи үй олон хүмүүсийн ёс заншил, амьдралын хэв маягтай танилцах үнэхээр сайхан. Өөрийн биеэр аялж чадахгүй юмаа гэхэд сайн гэрэл зурагчны дурангаар мэдэхгүй ертөнцийнхөө хүмүүсийн амьдралтай танилцах нь бидэнд олдсон энэ цагийн бас нэгэн том боломж билээ.

20-оос дээш насны ментавай хүн бүрийн хамгийн гол чимэглэл бол шивээс ажээ. Тэд нүүрнээсээ авахуулаад хөлийнхөө ул хүртэл бүдэгхэн судалнуудыг шивүүлдэг байна. Эмэгтэйчүүдийн хувьд шивээсийг хамарнаас нь доош хийдэг ажээ.



Ментавайчууд байгаль эхийг шүтэж, савдаг онгодуудыг дээдэлдэг бөгөөд Тэтэу (“газар хөдлөлтийг далладаг өвгөн бурхан”) болон Батукерабау (дайны бурхан) гэсэн хоёр бурханд итгэдэг байна.







Шивээсчин нь эхлээд хүмүүсийн дал нуруунд хэд хэдэн шулуун зураас татаад, мөрөн дээр нэгтгэн, хэнхдэг цээжрүү нь оруулах маягаар, гэдэс хөл дээр нь энэ мэтчилэнгээр үргэлжлүүлэн шивдэг ажээ. Шивээсний будгийг чихрийн нишингэнээс гарган авдаг байна. Ментавай омгийнхон бүхэл амьдралынхаа туршид биен дээрээ шивээс нэмж хийлгэсээр, хуучнаа тодруулсаар байдаг ажээ.

























Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()