Галын болон угаалгын өрөөний дэвшилтэт гоожуурнууд

Хэрэв та галын болон угаалгын өрөөндөө ер бусын шийдэлтэй, орчин үеийн дэвшилтэт гоожуур тавих бодолтой байгаа бол танд энэхүү нийтлэл маш их таалагдаж, нэлээн их санаа өгнө гэдэгт итгэлтэй байна. Орон гэр болон ажлын газраа дээд зэргийн орчин үеийн шийдэл, технологийн дэвшлээр тохижуулахыг хүсч байна уу? Тэгвэл ийм сонирхолтой, шинэ гоожуурнууд бүтээгдчихээд байна.

Галын болон угаалгын өрөөний дэвшилтэт гоожуурнууд



1. Галын өрөөний зайнаас ажилладаг гоожуур. Дизайнер Жаспер Деккерийн бүтээсэн энэхүү мэдрэгчтэй гоожуур нь гарын хөдөлгөөний дагуу усны халуун болон ялгаралтын их багаа тохируулдаг байна.



2. Ухаалаг гоожуур. Өөрийг нь хэрэглэдэг хүмүүсийг нүүрээр нь таньдаг бөгөөд хүн бүрт зориулсан усны халуун, хүйтэн болон ялгаралтын хэмжээний тохируулгыг автоматаар хийдэг байна. Түүнчлэн мэдрэгч дэлгэцнийх нь тусламжтайгаар хэрэглэгчид өөрсдийн мэйл хаягаа шалгаж, хуанли харан, цаг уурын мэдээ хүлээн авах боломжтой.



3. Гэрэлтдэг гоожуур. Энэхүү орчин үеийн, стиллэг краны дээд тал нь улаан болон хөх өнгөөр гэрэлтэж, усны халуун болон хүйтэн эсэхийг харуулдаг байна. Усны температур болон гаралтын хэмжээг голын шарикны тусламжтайгаар тааруулдаг ажээ.



4. “Их ч үгүй, бага ч үгүй”. Энэхүү гоожуур нь яг таны урьдчилан зааж өгсөн хэмжээ, температуртай усыг л ялгаруулдагаараа онцлогтой.



5. “Шифтер”. Энэхүү гоожуур нь халхавчны байрлалыг сольсноор 4 янзаар усыг гоожуулдаг байна.



6. Flowater. Энэхүү бүтээл нь гоожуур болон цэцэгний савны үүргийг давхар гүйцэтгэдэг.



7. Куук. Тусгай кнопнуудынх нь тусламжтайгаар та яг хэдий хэр хэмжээний ус хэрэглэхээ зааж өгөх боломжтой.



8. Дараагийн гоожуур маань бүх тохируулгыг мэдрэгчтэй дэлгэцээрээ хийх боломжийг эзэндээ олгодог.



9. Энэхүү тоон гоожуур нь усыг улаан болон цэнхэр өнгөөр гаргадаг байна. Мэдрэгчнийх нь тусламжтайгаар усны температурыг тохируулах боломжтой. Хэрэглэхээ больсон тохиолдолд 25 секундын дараа автоматаар унтардаг байна.



10. Энэхүү гоожууран дээрхи нэмэлт төхөөрөмж нь усны температур болон хэрэглэсэн литрийг харуулдаг.



11. Усан оргилуур. Харахад үзэмжтэйгээс гадна шүдээ угаасныхаа дараа амаа зайлах ажлыг хөнгөвчилдөг.



12. Харин энэхүү гоожуур бол ямар ч ручк, кнопгүй ажээ. Гоожуурны аль хэсэгт хүрснээс хамаарч усны ялгаралтын хэмжээ болон температур нь тохирдог байна. Хэрэв танай гэрт хүүхдийн асрагч, гэрийн үйлчлэгч юмуу ямар нэгэн гадны хүн үлддэг бол түүнд энэхүү гоожуурныхаа хэрэглэх аргыг сайн тайлбарлаж өгөх хэрэгтэй гэдгийг зөвлөмөөр байна.



13. Температур хэмжигч, тохируулагч бүхий мэдрэгчтэй гадаргуйтай хоёр талт гоожуур.



14. Ямар ч холболтгүй ручк-тэй крант. Энэхүү ручкийг нь та хүссэн газраа байрлуулах боломжтой.



15. Тунгалаг корпустай гоожуур. Усны температураас хамаарч өнгөө өөрчилдөг байна.



Видео.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()