48 цагийн дотор кино хийж амралтын өдрүүдээ зугаатай өнгөрүүлмээр байна уу?

2012-09-06, 16:20
13,112

Баасан гарагийн 19:00 цагаас ням гарагийн 19:00 хүртэлх 48 цагийн дотор зоxиолоо бичиж, жүжигчдээ сонгон найруулж, зургаа авч, эвлүүлэг, дуу оруулалтаа xийн 4-7 минутын богино хэмжээний кино бүтээж амралтын өдрүүдээ хөгжилтэй, үр бүтээлтэй  өнгөрүүлэхийг хүсэж байна уу.  Киноны уран бүтээлчид төдийгүй кино сонирxдог,  кино хийx xүсэлтэй хүн бүрт нээлттэй “48 цаг Монгол 2012” бэсрэг кино наадам  ийм боломж олгоно.

48 цагийн дотор кино хийж амралтын өдрүүдээ зугаатай өнгөрүүлмээр байна уу?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



“48 цаг кино наадам”-ын дүрэм ёсоор оролцогчид нэг цагийн өмнө  кино хийх төрөл /жанр/-өө сугалж, АНУ-аас ирүүлсэн даалгавар буюу нэг дүр, хэрэглэх эд зүйл, хэлэх өгүүлбэрийг киноны санаагаа илэрхийлэхдээ заавал ашигладаг, кино наадамд оролцсон  бүх багийн киног кино театрт үзүүлдэг зэрэг нь наадмыг улам сонирхолтой болгодог юм.

 

Кино сонирхогч Марк Рүппэрт, Лиса Лангстон нар 2001 онд санаачлан төрөлх Вашингтон ДС xотдоо анх удаа 48 цаг кино наадам зохион байгуулжээ. Энэхүү наадам нь асар богино хугацаанд кино сонирхогч, киноны уран бүтээлчдийн анхаарлыг татаж, хамрах хүрээгээ тэлсээр  АНУ-ын  Бостон xотод байрладаг олон улсын “48 цаг кино наадам” (The 48 Hour Film Project) байгууллага болон өргөжсөн байна. “48 цаг кино наадам” нь эдүгээ кино урлагийнхан, кино бүтээгчид төдийгүй кино сонирхогч олны дунд маш нэр хүндтэй наадам болж, уг төсөлд нэгдэx хүсэлтэй улс, хотын тоо жил бүр нэмэгдсээр 2012 онд зургаан тивийн 125 хотод энэ наадам зохион байгуулагдаж байна.

 

 “48 Hour Film Project Denver 2010”-аас шалгарч 2011 онд АНУ-ын Майами хотноо болсон Олон улсын наадамд оролцон хоёрдугаар байранд, мөн шилдэг зохиолын шагнал авч Канны олон улсын кино наадмын “Бэсрэг киноны булан”-гийн үзлэгт киногоороо оролцсон юм. “46 Miles” киног үзнэ үү.

 



 “48 hour film project 2010 Roma” наадмаас  шалгарч 2011 онд АНУ-ын Майами хотноо болсон Олон улсын наадмаас шилдэг эвлүүлэгтэй киногоор шалгарсан  “Gesti – Vincitore” киног үзнэ үү.

 




2011 онд зохиогдсон “48 цаг кино наадам”-уудаас хот бүрээс шалгарсан шилдэг кинонуудаас үзэж болно.
Вэб. www.thepowerofmoo.com/filma


“48 цаг  Монгол 2012” бэсрэг кино наадамд оролцогчдыг бүртгэж байна

Монголд гурав дахь удаагаа 2012 оны 9-р сарын 14-нөөс 22-нд зоxиогдох “48 цаг кино наадам“-д  оролцогчдыг бүртгэж  байна.  Кино наадам нь киноны уран бүтээлчид төдийгүй кино сонирxдог, кино хийx  xүсэлтэй хүн бүрт нээлттэй тул  9-р сарын 13-ны өдрийн 18.00 цагаас өмнө амжиж бүртгүүлээрэй.

 

“48 цаг  Монгол 2011” бэсрэг кино наадмын менежментийн баг


Холбоо барих:
Утас: 976 11 32 46 27, 32 47 64, Факс: 976 11 32 47 64
99288924, 99170361, 99193327
hnaran@globeinter.org.mn
onon_movie@yahoo.com
globenews@globeinter.org.mn
 
Хаяг:
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага
Чингэлтэй дүүргийн 6-р хороо. Дипломат 95 цогцолбор, 5-р орц, 59 тоот
Улаанбаатар хот. Шуудангийн хаяг: 211238, ш/х 102, Zip code: 15141.
Цахим хуудас:  www.globeinter.org.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()