Нүцгэн цэрэгүүд

2012-08-31, 21:53
21,750

Британид Ханхүү Харриг дэмжин 12 мянга гаруй хүмүүс Facebook дээрээ нүцгэн зургаа тавьжээ. Дахин сануулахад Лас-Вегаст амарч байх үедээ ханхүү Харри найзуудтайгаа хувцсаа тайлахаар билльярд тоглож хожигдсон бололтой хамаг хувцсаа тайлсан билээ. Харин энэ үеийн зургийн сэтгүүлчид амжилттай дарж чадсан байна. Ханхүү Харригийн нүцгэн зураг 8-р сарын 22-нд интернэтээр цацагдсан бөгөөд бид та бүхэндээ энэ зургуудыг хүргэсэн билээ. Эдгээр хүмүүс Ханхүү Харриг дэмжиж эхээс төрсөн биеэрээ зургаа даруулан тавьж байгаа бөгөөд зарим нэгэн Британийн туг, Тэдди бамбарууш гэх мэт зүйлсийг ашиглан зургаа авахуулжээ.

Нүцгэн цэрэгүүд



Хэдийгээр Букингемскийн ордныхон болон цэргийн дарга нар үүнийг эсэргүүцэж, дургүйцэж байсан ч Ханхүү Харриг дэмжих хүн мөн адил нэлээд байсан байна. Ханхүүг дэмжихээр Афганистанд алба хааж буй Британи цэргүүд нүцгэн зургаа авхуулсан бөгөөд үүнийг “The Sun” сонины хэвлэн гаргасан байна.

Үүнээс гадна Facebook-р “Ханхүү Харриг дэмжиж нүцгэн зургаа тавъя” гэсэн хөдөлгөөн Британид эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 12 мянган хүн нүцгэн зургаа тавьжээ. Эдгээр хүмүүс Ханхүү Харриг дэмжиж эхээс төрсөн биеэрээ зургаа даруулан тавьж байгаа бөгөөд зарим нэгэн Британийн туг, Тэдди бамбарууш гэх мэт зүйлсийг ашиглан зургаа авахуулжээ.

Ханхүү Харриг дэмжсэн энэхүү зурагнууд дэлхийн бүх гэмтсэн цэргүүдийн гурван баг Өмнөд туйл хүртэл уралдах тэмцээнд хандив болно хэмээн 27 настай хатны ордны гишүүн хэлсний дараа тавигдаж эхэлжээ.



Ханхүү өөрөө саяхан Apache нисдэг тэргийг жолоодох бэлтгэлээ дуусгаж, Британийн офицер цолтой болсон юм байна. Бэлтгэлээ дуусгаад тэрээр Лас Вегаст найз нартайгаа ийнхүү цагаа зугаатай өнгөрүүлсэн аж.






















































Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()