"Аполлон-11" үйл ажиллагааны үеэр Америкийн далбааны дэргэд зогсож буй Базз Олдрин (Нил Армстронгын удирдлаган доор ниссэн 2 нисэгчийн нэг). 1969 оны 7-р сарын 20-нд "Аполлон-11" хөлгийн удирдагч Нил Армстронг саран дээр буух сүүлчийн алхамаа хийжээ. Түүнийг дэлхий даяар шууд дамжуулан үзүүлсэн байна.
Түүнийг нас барсны дараа, хэлж байсан нэгэн үг нь ихэд санаанд орох юм. Тэрээр хэлэхдээ: “Одон орон судлаачид хэзээ ч Бямба гаригт нас бардаггүй юм. Миний мэдэхэд би ганц ч тийм түүх мэдэхгүй юм байна” -гэжээ. Гэтэл хамгийн хачирхалтай нь тэр яг Бямба гаригт нас барсан байх юм.
"Апполон-11" үйл ажиллагаа дууссаны хэд хонгийн дараа Нил Армстронг өөрийн ажлын хувцастайгаа байгаа байдал.
Армстронг 1930 оны 8-р сарын 5-нд Огайо мужид төржээ. Тэрээр 1950-1953 оны хооронд болсон Солонгосын дайнд оролцож байсан бөгөөд Grumman F9F Panther сөнөөгч онгоцыг жолоодож байсан байна. 1956 оноос эхлэн НАСА-д онгоцны туршилтын үйл явцад оролцож байв.
Армстронг саран дээр буусны дараах хөлөг дотор хийгдсэн зураг.
"Апполон-11" хөлөг сансарын нисэгчидийн хамт сар руу явах гэж байна. Сансарын нисэгчид буусан газраа Америкийн далбааг зоосон бөгөөд зарим нэг шинжлэх ухааны ажлын багаж хэрэгслүүдийг гаргаж тавив.
Сансарын нисэгчид сарнаас ирээд нисдэг тэрэг хүлээж байна.
Саран дээр очоод ирсэн сансарын нисэгчдэд зориулсан парад Чикаго.
Апполон-11 баг бүрэлдэхүүн. Нил Армстронг (зүүнээс баруун), Майкл Коллинз, Эдвин Базз Олдрин
Апполон-11 баг бүрэлдэхүүн сар руу явахын өмнө. 1969 он.
Нил Армстронг Вашингтонд өнгөрсөн жил. Түүний нөхдүүд Нил бол маш хүчтэй сэтгэлийн хаттай хүн хэмээн ярьж байжээ. Тиймээс түүнийг “мөсөн удирдагч” хэмээн дуудах болжээ. Тэрээр Сологосын дайны үеэр хэд хэдэн удаа амь нас нь хутганы ирэн дээр байсан боловч амьд гарж чадсан гэдэг.
Нил Армстронг 2003 онд Нью-Йоркт нислэг эхэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнгийн үеэр... Тэрээр НАСА-д ажиллаж байгаад гарсныхаа дараа багш болон хувийн бизнес эрхэлж байв.
"Апполон-11" баг бүрэлдэхүүнийг Америкийн ерөнхийлөгч Брак Обама хүлээж авсан юм. 2009 он.
Хатан хаан Елизаветта II болон ханхүү Эндрю нар Нил Армстронг-ыг 1969 онд хүлээн авч байна.
Нил Армстронг болон Дэвид Р.Скотт нислэгт бэлдэх шалгалт хийж байна. 1966 он
Жемини-8 туршилтын үйл явцад Нил Армстронг оролцож байна.
Нил Армстронг "Апполон-11" туршилтын үеэр. 1960 он