20. Шерил Тигс - 14 сая доллар
Тэрээр 17 настайгаасаа эхлэн моделийн бизнест хөл тавьсан байна. 1980 онд тэрээр өөийн загварын хувцсыг гаргасан бөгөөд мөн кинонд тоглож байсан гэнэ. Хэдийгээр тэр одоо 60 гаруй настай ч өөрийн хэд хэдэн бизнестэй бөгөөд үе үехэн олны өмнө гарж ирдэг нэгэн.
19. Стефани Сеймур - 15 сая доллар Тэрээр 14 настайгаасаа эхлэн модел болсон байна. Тэрээр “Law & Order” болон “Pollock” кинонд тоглосноос гадна ном бичжээ.
18. Кэролин Мёрфи - 15 сая доллар 17 настайгаасаа загварт хөл тавьсан гэнэ. Загвараас гадна тэрээр телевизийн дууны шоунд оролцож байсан бөгөөд “Liberty Heights” кинонд тоглож байжээ.
17. Наталья Водянова - 16 сая доллар 15 настайгаасаа модель болсон. Орос улсад хүүхэд зориулан тоглоомын талбай баридаг санг үүсгэн бий болгосон.
16. Линда Евангелиста - 18 сая доллар
15 насандаа тэрээ “Ниагарын мисс” тэмцээнд оролцож тэргүүн байр эзэлсэн бөгөөд түүнийг Нью-Йоркийн “Элит” агентлагт ажиллахыг урьсан байна. Түүний хэлэх дуртай үг нь: “10 мянган доллараас бага мөнгөнд би орноосоо ч босохгүй” -гэдэг байжээ.
15. Кристи Тарлингтон - 18 сая доллар Бага насандаа тэрээр моринд үнэхээр хайртай байсан учраас Морин спортоор хичээллэх мөнгө цуглуулахын тулд 13 насандаа анх модел болох гараагаа эхэлжээ.
14. Иман - 25 сая доллар
Ажлын гараагаа 20 настайдаа эхэлсэн. Араб, англи, франц, итали болон самольян хэл мэддэг. 2007 онд тэрээр гэр ахуйн барааны шинэ брэндийг нээсэн. Мөн тэрээр “IMAN Cosmetics” дэлгүүрийн ерөнхий менежер гэнэ. Иман Африк болон бусад хөгжиж буй орнуудын өвчтэй хүүхдүүдэд туслах аянд идэвхитэй оролцож байгаа.
13. Адриана Лима - 35 сая доллар
16 настайгаасаа модел болох гараагаа эхэлсэн. Тэрээр өөрийн төрөлх хот болох Салвадорын хүүхдийн асрамжийн газрын байрыг өргөтгөх, ядуу гэр бүлийн хүүхдүүдэд хувцас авч өгөх зэрэг сайн дурын тусламжит үйлс хийсэн байна. Мөн тэрээр Микки Рурктой хамт “The Follow” кинонд тоглосон аж.
12. Мила Йовович - 36 сая доллар
11 настайгаасаа эхлэн ажиллаж байгаа. Модел, жүжигчин, дууны найруулагч, продюссор гэсэн олон талын салбарт хүчээ үздэг авъяаслаг нэгэн. Түүний тоглосон алдартай кинонууд нь “The Fifth Element”, “Resident Evil”, “The Story of Joan of Arc” юм.
11. Аллесандро Амбросио - 40 сая доллар Анх 12 настай байхдаа модел болох алхмаа тавьсан. Усны хувцасны сүлжээ дэлгүүртэй. 2006 онд “Casino Royale” кинонд теннисчиний дүрийг бүтээжээ.
10. Клаудия Шиффер - 40 сая доллар 17 настайдаа анх ажлын гараагаа эхэлсэн. Тэрээр “Love Actuallу”, “Amnesia” болон “Ri¢hie Ri¢h” кинонд тоглож байжээ.
9. Эль Макферсон - 45 сая доллар Эмэгтэй хувцасны дэлгүүртэй бөгөөд Клаудия Шиффер, Наоми Кэмпбэлл, Кристи Тарлингтон нартай хамтран Fashion Cafe-ны сүлжээг хариуцдаг байсан байна.
8. Наоми Кэмпбэлл - 48 сая доллар Загварын ертөнцөд 15 наснаасаа эхлэн ажиллаж байгаа. 1998 онд түүний “Хун” ном уншигчдын гар дээр хүргэжээ. Хэд хэдэн олон ангит кинонд тоглосон бөгөөд Майкл Жексоны “In the Closet” клипэнд тоглосон байна.
7. Кейт Мосс - 50 сая доллар 14 настайгаасаа гараагаа эхэлсэн бөгөөд TopShop брэндтэй хамтран 14 коллекц хувцасны дизайнераар ажиллаж байсан байна.
6. Хайди Клум - 70 сая доллар Тэрээр 19 настайгаасаа эхлэн модел хийжээ. Мөн “Sex and the City”, “How I Met Your Mother”, “Desperate Housewives” хэмээх олон ангит кино болон “Blow Dry”, “The Devil Wears Prada” хэмээх уран сайхны кинонд тогложээ.
5. Кристи Бринкли - 80 сая доллар Тэрээр “Holiday” болон “Vegas Vacation” кинонд тоглож байжээ. Үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа эрхэлдэг.
4. Тайра Бэнкс - 90 сая доллар
Америкийн супермодел, жүжигчин, дуучин, продюссор болон хөтлөгч юм. Тэрээр “Америкийн топ модел” шоу нэвтрүүлгийн хөтлөгч билээ. Тэрээр “Тайрагийн дотоод болон гадаад гоо үзэсгэлэн” хэмээх номыг өөрийгөө шинээр нээхийг хүссэн бүсгүйчүүдэд зориулан бичжээ.
3. Синди Кроуфорд - 100 сая доллар Тэрээр химийн Баруун хойд зүгт химийн чиглэлээр сурч байсан боловч моделийн ажилдаа анхаарлаа илүү төвлөрүүлэхээр шийдэж сургуулиа хаяжээ. 1995 онд “Fair Game” киноны гол дүрийг бүтээсэн байна.
2. Жизель Бундхен - 250 сая доллар 14 настайгаасаа эхлэн фото модел болжээ. Тэрээр “Taxi” болон “The Devil Wears Prada” кинонд тогложээ. Экологийн байгуулага болон төслүүдтэй хамтран ажиллаж сайн дурын туслалцаа үзүүлдэг.
1. Кэти Айрлэнд - 350 сая доллар 17 настайгаасаа эхлэн фото модел болсон. Тэрээр бараг 40 гаруй кинонд дүр бүтээсэн гэнэ. Үүнээс гадна тэрээр ном зохиосон бөгөөд өөрийн хувцасны сүлжээ дэлгүүртэй бөгөөд түүнийхээ дизайнер нь юм байна.