Их хотын залуусын Udo Instagram Party болж өнгөрлөө

2012-08-29, 23:28
12,357

Udo Mobile Uploadуралдааны ХААН цолыг тодруулах Instagram Party  8/24-ны өдөр Detroit American Bar-ндболж өнгөрлөө. ХААН цолын эзнээр 10 өдөр алгасалгүй идэвхитэй оролцож, facebook, instagram-ийн LIKE, SHARE-ийн тоогоороохол тасархай түрүүлсэн Р.Жавхлан тодорсон байна. Ялагч маань “Би өдөр бүр найзуудыгаа уриалаад уралдаандаа идэвхитэй оролцсон. Гэхдээ ялагчийг намайг гэж зарлах хүртэл мөн байх болов уу гэж сэтгэл догдлоод бараг унтаж чадаагүй шүү” гэж шагнал болох Samsung Galaxy SIII-аа гардан авахдаа хэлсэн юм.

Их хотын залуусын Udo Instagram Party болж өнгөрлөө
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа





Энэ үдэш The Colors хамтлаг амьд хөгжмөөр залуусыг доргиож, Моханик хамтлагийн бөмбөрчин Бадсэр бөмбөрийн цоглог хэмнэлээр гэнэтийн бэлэг барилаа.Мөн мессежний мангасууд хурж хуруу хүчний гайхамшгаараа уралдан X-Mini гар утасны яригчийн эзэд болцгоосон. Энэ өдрийн бас нэгэн онцлох зүйл бол Instagram гэрэл зургийн үзэсгэлэн. 10 өдрийн турш, 10 өөр сэдвийн хүрээнд Udo Mobile Upload уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг олонд дэлгэсэн нь залуусын анхаарлыг ихэд татлаа. Үзэсгэлэнд багтсан гэрэл зураг бүрүе тэнгийн мөр нэг нөхөд маань ямар бүтээлч сэтгэлгээтэйг харуулсан шилдэг бүтээлүүд байлаа.

Мэдээж энэ үдшийн сэтгэлийг багагүй хөдөлгөж нилээдгүй доргиож орхисон The Colors хамтлагийн өнгөлөг өөдрөг залуусын дуу, хэмнэл бүр гайхалтай байлаа. Дашрамд хэлэхэд баярлалаа залуусаа!

Эцэст нь өдөр бүр гар утаснаасаа онлайн байж өөрийн мэдрэмж, сэтгэлгээгээ илүү бүтээлчээр хөгжүүлж, шинэ өнгө, дүр төрх, хэлбэр дүрсийг тодорхойлж буй залуустаа амжилт, азыг атга атгаар нь шидье.

Дараагийн уралдаан хүртэл түр баяртай. Харин чи зургаа бэлдээрэй!









































































































































Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.