Хамгийн эрсдэлтэй спортуудаас...

2012-08-29, 16:47
21,587

Та сноубоард, уулын цанаар дээр гулгадаг учир өөрийгөө эрсдэлтэй спортоор хичээллэдэг гэж бодож байна уу? Тэгвэл үүнээс илүү эрсдэлтэй, сэтгэл хөдөлгөсөн спортууд олон байгаа. Хэрвээ та ямар нэгэн айдас болон эрсдэлд дуртай бол танд зориулан энэхүү спортын төрлүүдийг товч танилцуулъя. Эдгээр үзүүлбэрүүдийг мэргэжлийн тамирчид харуулсан учраас туршиж үзэхгүй байхыг танд зөвлөе.

Хамгийн эрсдэлтэй спортуудаас...



Слэклайн
Өөрийгөө акробатчин эсвэл нисэж байгаа мэт мэдрэхийг хүсвэл уул, олс болон ангал байхад хангалттай гэнэ. Ангал хэдий чинээ гүн байна төдий чинээ энэ спортын гайхамшгийг мэдэрч чадна. Слэклайн гэдэг нь сул олсоор явдаг спорт юм. Олсыг хэт чанга татсан байвал тамирчинд хэцүү байдаг байна.






Цунами-серфинг
Серфингийн спортоор хичээллэдэг тамирчид дэлхий даяар хамгийн өндөр давалгааг хайж явдаг. Зарим нэг азтай хүмүүс нь 27 тонн усны давалгаагаар явдаг байна. Ийм видео зураг хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж гайхшруулах нь мэдээж.






Цасны нуранги
Цанчид болон сноубоардын тамирчид хаана? Ямар? Цасан нуранги байгааг урьдчилан мэдэж бэлтгэгдсэн байдаг байна. Тэгвэл зарим нь зөвхөн сноубоард авч явдаг гэнэ. Бэлтгэл хангагдаагүй нь улмаас цасан нурангид даруулах нь энүүхэнд. Азаар амьд гарсан нэгэн нь энэхүү бичлэгээ олон нийтэд цацдаг.






Трэйн-серфинг
Трэйн-серфинг гэдэг нь явж буй галт тэрэгний хажуугаас зүүгдэх, үсрэх зэрэг янз бүрийн үзүүлбэр үзүүлж дагаж явах юм. Энэхүү спортыг хуулиар зөвшөөрөөгүй байгаа боловч Энэтхэгт энэ төрлийн спорт их алдартай болж байна.






Элсэн шуурга
Ийм төрлийн спорт нь  ихэвчлэн цас ордоггүй элс ихтэй оронд алдартай гэнэ. Энэхүү байдалд дасан зохицсон учраас машинаар хамгийн өндөр элсэн манхануудыг хурдан хугацаанд давж гарах ёстой юм байна.






Бейс-жампинг
Норвегт түгээд байгаа энэ спорт нь эгц өндөр уулнаас үсрэлт хийдэг. Тэд өөрсдийн тогтоосон агаарын замаар сум мэт хурдлах болно. Доорх "A Llittle Bit of Norway" гэдэг нэртэй энэхүү бичлэгийг Андерс Лау (Anders Lau) хийжээ.






Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()