Алт хүн хоёр

2012-08-24, 02:26
23,882

Лондонгийн Олимпийн тоглолтонд тамирчид үзэгчдийн анхаарлыг алтны төлөөх тэмцэлдээн яах аргагүй нэг хэсэг татав. Алтын төлөөх энэ тэмцэл спортын хүрээнээс хавьгүй хол давдаг. Жилийн өмнө хөрөнгө оруулагчид, алт худалдан авагчид дэлхийн тогтворгүй зах зээлээс хамгаалахын тулд алтны үнийг тэнгэрт тултал хадаав. Үүнтэй зэрэгцэн олон сая иргэд алтны үнэ унахаас өмнө амжиж хуучин гоёлын эд зүйлсээ зарахаар яаравчлав. Үнийн хэлбэлзэл ийнхүү янз бүр байсан ч их спорт, дэлхийн зах зээлийн үнийн тогтворгүй байдал, алт олзворлолт үргэлжилсээр байна. Энэхүү үйл явц алтыг олзворлож буй хүмүүстээ эрсдэл дагуулж авчирдаг. Ингээд та бүхэндээ дэлхий дээрх Алтны төлөөх тэмцлийг харуулсан сонирхолтой нийтлэлийг хүргэе.

Алт хүн хоёр



Алтыг цианид болон бусад химийн бодисоор боловсруулж байгаа нь хүрээлэн буй орчныг хэмжээлшгүй ихээр бохирдуулж аюул занал авчирсаар байна. Үүний үр дагавар ямар байх нь тодорхой. Энэ нийтлэлд алт олзворлож боловсруулж, дахин хайлуулж, худалдаж, худалдан авч, нэг үгээр хэлбэл алттай харьцдаг бүхний тухай гэрэл зургуудыг толилуулж байна.


Улаанбаатарын нэгэн алт боловсруулах үйлдвэрийн ажилчны гар дээр олзворлосон алтны хэсэг байна. Монголын нутаг дээр маш олон судлагдаагүй болон судлагдсан ашигт малтмалын орд байдаг. Энэ улс уул уурхайн үйлдвэрлэлд хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татаж байна. 2012 оны 4 дүгээр сарын 5.




Папуагийн тосгоны оршин суугчид алтны үртэсийг угааж байна. Энэ ус Индонезийн Квамки Лама дахь америкийн уулын олзворлох Freeport-McMoran хэмээх том үйлдвэрээс урсан гардаг. Ажил хаясан ажилчдын яриагаар энэ ус зэвэрсэн хоолойноос гардаг аж. Тэдний ажлын хөлс 1 цагт 1.5 доллар байдаг бөгөөд үүнийгээ 8 дахин нэмэгдүүллэхийг шаардаж байна.




Невада мужийн Элкогоос баруун тийш оршдог Ньюмонт Майнинг тренд Карлин компаний алтны уурхайн ачааны машины механикчид ажиллаж байна. 2012 оны 1 дүгээр сарын 25.




Гондурасын Сан Хуан Аррибагийн ууланд хууль бусаар алт олборлогч элсэнд алтны ширхэг хайж байна. 2012 оны 2 дугаар сарын 7.




Индонезийн Побоя алтны уурхайд алт олборлогч алтны ширхэгтэй чулууг уутанд үүрээд явж байна. 2012 оны 4 дүгээр сарын 19. Индонезид 1.1 сая хүн уул уурхайн аж үйлдвэрлэлд ажиллаж байна.




Ардчилсан Бүгд Найрамдах Конго улсын Монгбвалу хотын ойролцоох алтны уурхайд хууль бусаар алт олборлогч алтны ширхэгтэй шороог гар дээрээ дамжуулж байна. Энэ хавийн дүүргүүдэд сүүлийн хэдэн омог хоорондын ширүүн тэмцэл явагдсаар байна. Олон мянган хүн мөргөлдөөний золиос болсоор байна. 2012 оны 4 дүгээр сарын 28.




Массачусетс мужийн Хардвикээс эхнэр Криститэйгээ хамт ирсэн Дэйв Максфилд Нью-Йорк хотын ойролцоох Твин голын уснаас алтны ширхэгтэй чулууг шүүж байна. 2012 оны 7 дугаар сарын 13.




Перугийн “Madre de Dios” алтны уурхайд энэ эр эвдэрсэн усны насос засч байна. Энд уулын олзворлох үйлдвэр хүрээлэн буй орчныг нэлээд бохирдуулдаг. Хэдэн мянган хүн амьдралаа залгуулахын тулд зөвшөөрөлгүйгээр алт хайж байна. 2011 оны 8 дугаар сарын 25.




Филиппиний Минданао дахь Дивата уулын уурхайд алт ухагчид алтны хүдэр бүхий чулуу ачсан тэргийг түлхэж байна. 2012 оны 7 дугаар сарын 17.




Доминиканий бүгд найрамдах улсын Санчес Рамирес мужийн ажилчин Pueblo Viejo уурхайн хажуугаар явж байна. Энэ улсад канад улсын Barrick Gold, Goldcorp компаниуд хамтарсан үйлдвэр барихаар төлөвлөжээ. Уул уурхайн аж үйлдвэрүүд энэ орны экологид нөхөж баршгүй хохирол учруулсаар байгаа юм. Голын ус хүрэн улаан өнгөтэй болжээ. 2012 оны 3 сарын 12 .




Болгарын Пловдив хотын Konkola Copper Mines уурхайн ажилчин хайлуулсан алтыг юүлж байна. 2011 оны 10 дугаар сарын 20.




Филиппиний Минданао дахь Дивата уулын уурхайд өмнө нь фермер байсан Рейналдо Элехорде алт олборлогч ажилчнаар ажиллаж байна. Тэрбээр хамаатнуудтайгаа нийлж энэ уурхайгаас олсон алтаар хийсэн шүдээ үзүүлж байгаа нь. Филиппинд ашигт малтмалын орд олон. Засгийн газраас алт, зэс, никеля, хромит, марганц, мөнгө, төмрийн хүдрийн нөөцөө 840 миллиард ам.доллартай дүйцэх хэмжээтэй хэмээн тооцжээ.




Канадын Нунавутын Бэйкер нуурын дэргэдэх Agnico-Eagle’s Meadowbank уурхайд хайлуулсан алтыг цувиж байна. 2011 оны 8 дугаар сарын 24 .




Энэтхэгийн Чандигарх хот дахь алт үнэт эдлэлийн дэлгүүр. Энэтхэг алтан гулдмайг хамгийн ихээр худалдаж авдаг орон. 2012 оны 5 дугаар сарын 8




Индонезийн цагдаа нар Тимик дэх америкийн Freeport McMoran уулын олзворлох үйлдвэрийн ажилчдын бослогыг хөөн тарааж байна. Энэ мөргөлдөөний үеэр цагдаа нар 1 ажилчны амийг хороож 1 хүнийг шархдуулжээ. Хариуд нь ажилчид цагдаа нарыг чулуугаар шидэж 7 цагдааг гэмтээжээ. 2011 оны 10 дугаар сарын 10.




Перугийн Кахамарк дахь Conga алтны уурхайг нутгийн оршин суугчид Ньюмонт компани 4.8 миллиард доллараар худалдаж авахыг эсэргүүцэж байна. Мөн үүнийг эсэргүүцсэн фермерүүд энэ уурхай цэнгэг устай альпийн нуурыг бохирдуулж хүрээлэн буй орчинд аюул учруулна хэмээн үзэж байгаа юм. 2011 оны 11 дүгээр сарын 24.




Нью-Йоркийн барааны бирж дээр трейдерүүд алт болон мөнгөний хувьцааг наймаалцаж байна. Алтны үнэ 2008 оны 12 дугаар сард хамгийн ихээр унажээ. 2011 оны 8 дугаар сарын 24.




Нью-Йоркийн барааны бирж дээр трейдерүүд алт болон мөнгөний хувьцааг наймаалцаж байна. Алтны үнэ 2008 оны 12 дугаар сард хамгийн ихээр унажээ. 2011 оны 8 дугаар сарын 24.




Лос-Анжелесын төвд үнэт эдлэлийн «El Palacio de Oro» дэлгүүрийг хамгаалагч Гус Родригес. 2011 оны 8 дугаар сарын 25.




Бээжингийн дэлгүүрт алтан гулдмай зарж байна. 2011 оны 10 дугаар сарын 26.




Мьянмагийн Инле нууран дээр жил бүр болдог фестивалийн үеэр нутгийн оршин суугчид Фаунг До (Хааны завь) дээр хөвж байна. Энэ завин дээр Будда бурханы алтадсан 5 баримал байдаг. Эдгээр бурхдыг XI зуунд Багана хаадын нэг нь авчирсан гэж үздэг. 2011 оны 10 дугаар сарын 4.




Чикагогийн R.S. Owens үйлдвэр дээр Оскарын барималыг алтаар бүрж байна. 2011 оны 12 дугаар сарын 6.




Перугийн цагдаа нар Пуэрто Малдонадо хотод гарсан үймээний үеэр хууль бусаар алт олзворлохыг эрүүгийн гэмт хэрэг хэмээн үзэх тухай хуулийн шинэ заалт гарсныг эсэргүүцсэн хүмүүсийг хөөн тарааж байна. Энэ үеэр 60 гаруй хүмүүсийг баривчилж, 3 хүн амь эрсдэж, 29 хүн шархджээ. 2012 оны 3 дугаар сарын 14.




Мьянмагийн Мандалайн Махамунийн сүмд буй Буддагийн суугаа барималд шижир алт өргөж буй сүсэгтнүүдэд буддын лам талархан мөргөж байна. 2012 оны 2 дугаар сарын 4.




«Каратын эзэн» гэгдэх Ангелито Аранета Манилийн ресторанд идэх зориулалтаар саахараар хийж гадуур нь 24-каратын шижир алт, Микимотогийн 17 сувдаар бүрсэн усны лууны дүрсийг харж баясан байна. Ангелито үүнийг 600,000 песо (13,863$)-оор сарны шинэ жилд зориулан бүтээжээ. 2012 оны 1 дүгээр сарын 20.




Баруун Бенгалийн алтны урчууд алт боловсруулж байна. 2012 оны 3 дугаар сарын 26.




Минскийн «Зорка» үйлдвэр дээр алтан эдлэлийг хайлуулж байна. 2012 оны 4 дүгээр сарын 26.




Иерусалимд олдсон археологийн олдворууд дотор дундад зууны үеийн алт мөнгөн эдлэлүүд байжээ. 2012 оны 6 дугаар сарын 4.




Вьетнамын Ханой хотын “My Beauty” гоо сайхны салонд үйлчлүүлэгч эмэгтэйчүүд нүүрээ алтаар бүржээ. Энэ салон 24 каратын шижир алтаар нүүрэнд маск тавьдаг. Ийм маск нүүрийг улам илүү өнгөлөг болгодог аж. Үйлчилгээний үнэ 1.8 сая вьетнам донг (86,41$). 2012 оны 2 дугаар сарын 13.




2012 оны Лондонгийн Олимпийн тоглолтод Лордс Крикет Граунд нум сумаар эрэгтэйчүүдийн тэмцээнд түрүүлсэн өмнөд солонгосын тамирчин Ох Жин-Хьек алтан медалиа хазаж байна. 2012 оны 8 дугаар сарын 3.




Индонезийн Сумбава арал дээр алт зэс олзворлодог америкийн Ньюмонт компанийн уурхай байгальд их хэмжээний талбай эзлэдэг. 2007 оны 4 дүгээр сарын 4.




Румыний Росиа Монтана алтны уурхайгаас бохирдсон ус гадагш урсаж байна. Канадын компани энэ уурхайг ил аргаар цианид хэрэглэн олзворлох санал тавьсан нь эсэргүүцэлтэй тулгарч байна. 2011 оны 9 дүгээр сарын 20.




Алт олборлогчийн уушгинд рентгений зургаар силикоз байгаа нь илэрчээ. 2011 онд Өмнөд Африкд ийм ажилчдад нөхөн олговор өгөхөөр шийдвэр гарчээ.




Перугийн Ика хотын Cabeza de Negro уурхайд гарсан ослын үеэр аврагдсан алт олборлооч Хасинто Париона, Эдвин Сармиенто нар улсын эмнэлэгт асруулж байна. 2012 оны 4 дүгээр сарын 11.




Филиппиний Пантукан дахь алт олзворлогчдын сууринд хөрсний гулсалтын үеэр амь үрэгдсэн охины цогцос. 2012 оны 1 дүгээр сарын 5. Энэ гамшигийн үеэр 25 хүн амь үрэгдэж 100 гаруй хүн сураггүй алга болжээ.




Мьянмагийн Качин мужийн Иравади голд алт угааж буй охин. Тэрбээр өдөрт будааны хоёр ширхэгийн хэмжээтэй алт олж 3-12 доллартой болдог. 2012 оны 2 дугаар сарын 24.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()