С.МӨНХТУЛГА /МУИС-ИЙН ОЮУТАН/: МӨНГӨ, ЦАГАА ХЭМНЭЖ БАЙНА
Интернэтгүйгээр одоогийн оюутнуудыг төсөөлөхийн аргагүй. Хичээлийн болон шалгалтын хуваарь мөн бие даалтууд гээд бүх зүйл маань сургуулийн веб дээр байдаг. Чөлөөт цагаараа бие биенийхээ хөгжилтэй зургийг постлох коммент бичих лайкдах гээд хийхгүй юм байхгүй, бүр хосоо хүртэл интернэтээс олдог болсон. Би саяхан хичээлийн бэлтгэлээ базааж яваад ЖиМобайлын нэвтрүүлсэн шинэ үйлчилгээг сонирхсон. Дурын ухаалаг гар утас, төхөөрөмж ашиглан интернетэд яг л суурин интернэтэд холбогдож байгаа юм шиг өндөр хурдтай ордгийн байна лээ. Миний хувьд 5GB-ийн эрхтэй интернетийнурамшуулалд хамрагдаж 5000 төгрөгөөр авсан. Хэрэглээний хувьд ч үнийн хувьд ч маш боломжийн санагдсан.
С.ДӨЛМАНДАХ /WWW.ХУУР.MN САЙТЫН ЗАХИРАЛ/:
Би Жи-Мобайлын шинэ үйлчилгээ 3,99G-г туршилтын үеэс нь л хэрэглэж эхэлсэн. Хурд сайтай, үнэ хямд, ярианы чанар сайн болохоор хаа ч явсан интернетийг чөлөөтэй ашиглаж, мөн өөрийн ухаалаг гар утас Galaxy Nexus-ийг утгаар нь бүрэн дүүрэн ашиглах боломжтой болсон. Манай гэр бүлийнхэн, ах дүү, хамаатан саднууд маань бараг бүгдээрээ ашиглах болсон. Дүү маань зусланд очихоор нет байхгүй гээд байдаг. Жи-Мобайлын 3,99G үйлчилгээг хэрэглэснээс хойш youtube, facebook-ээ чөлөөтэй ашиглаж, дуу татах, кино, клипийг саадгүй үзэж байгаа гэсэн шүү.
Ер нь 3.99G үйлчилгээ нь WCDMA сүлжээ ашиглан өндөр хурдны интернет үйлчилгээ буюу 42mbps хүртэл хурдаар холбогддог нь их таалагдсан. Бүх төрлийн android, iOS үйлдлийн системтэй ухаалаг гар утас, таблет, зөөврийн модем зэрэгт ашиглаж болдог учир өндөр хурдтай интернет авахын тулд заавал тусгай төхөөрөмж худалдаж авах шаардлагагүй болж байгаа юм.
Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад 4G гэж нэрлэгддэг LTE сүлжээ байдаг ч заавал LTE дэмждэг гар утас хэрэглэх шаардлагатай болдог. Харин 3.99G үйлчилгээ нь түүнтэй тэнцэхүйц өндөр хурдыг жирийн ухаалаг гар утсаараа авах боломжийг олгодог юм. iPhone, iPad, Samsung S3 зэрэг утасны техникийн боломжийг бүрэн дүүрэн ашиглаж чадаж байгаад их баяртай байна.
Э.УУГАН-ЭРДЭНЭ /“СТУДИ 3” АГЕНТЛАГИЙН ГЭРЭЛ ЗУРАГЧИН/: УХААЛАГ ТӨХӨӨРӨМЖӨӨ УТГААР НЬ АШИГЛАЖ БАЙНА
Ажил, мэргэжлийн онцлогоос хамаараад ихэвчлэн гадуур явж зураг авдаг. Яаралтай үед тухайн газраасаа шууд студи руугээ зураг илгээх шаардлага гарахад хөдөлгөөнт интернет нэн шаардлагатай болдог юм. Гэтэл мэргэжлийн аппаратаар авсан зурагнуудын хэмжээ том, нягтрал сайтай байдаг учраас интернетийн хурдаас хамааран удаан уншиж хүлээгдэх, зарим нь бүр илгээгдэхгүй байх ч тохиолдолд байна. Харин Жи-Мобайлын 3,99G үйлчилгээ шинээр гарсныг дуулаад Sаmsung note төхөөрөмжиндөө суулгаж хэрэглэж үзлээ. Хурдны хувьд үнэхээр гайхалтай, хөдөлгөөнт интернет гэхэд шилэн кабелийн интернет ашиглаж буй мэт сэтгэгдэл төрсөн. Одоо миний ажил улам урагштай, хурдан болж, ухаалаг төхөөрөмжөө ч бүрэн утгаар нь ашиглах болсондоо сэтгэл хангалуун байгаа.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.