“Ангараг 1” багийнхан энэхүү төсөл дээр 2011 оноос хойш ажиллаж байгаа гэнэ. Эхний жилдээ тэд төсөл хэрэгжиж болох талаар мэргэжилтэнгүүдтэй судалгаа хийсэн байна. Мөн санхүү, техник, сэтгэл зүй ер нь бүхий л талаас нь судалжээ. Он тооллын дараалал
2011 он 2011 онд төслийн ажилчид нийтэд зарлахгүйгээр нууцаар ажиллаж байжээ. Төслийн бүх төлөвлөгөөг гаргасны дараа “Ангараг 1” төслийнхөн шаардлагатай хөрөнгө оруулагчдад хандсан бөгөөд тэд үүнийг ихэд дэмжиж хэрэгтэй зүйлээр нь хангана гэжээ.
2013 он
Энэ онд сансрын нисгэгчдийг сонгон шалгаруулах болно. Ангараг руу нисэх хамгийн анхны дөрөв хэн болох? Хоёр жилийн дараа хэн нисэх? талаар дарааллыг гаргах болно. Өөртөө итгэлтэй энэхүү даалгаврыг биелүүлж чадна хэмээн үзэж буй хэн ч болов шалгаруулалтанд орж болно. Хамгийн ихдээ 40 нисгэгч байх бөгөөд үүнээс сэтгэл санаа, бие бялдарын хувьд хамгийн шилдэг 20 хүн л нисэх болно. “Ангараг 1” багийнхан дэлхийн цөл дээр Ангараг гариг дээр амьдрахтай адил орчныг бүрдүүлэх бөгөөд тэрхүү газраа нисгэгчдийг байлгаж сонгон шалгаруулалтыг хийх юм байна. Энэхүү сонгон шалгаруулалтыг зурагт болон интернэтээр цацна гэнэ.
2014 он 2014 онд харилцаа холбоо тогтоох хиймэл дагуулуудыг бүтээх гэнэ. Энэ нь 2016 он хүртэл үргэлжлэх юм байна. Мөн туршилтын хөлөг хийгдэх гэнэ.
2016 он 2016 оны 1-р сард энэхүү туршилтын хөлгөө Ангараг гариг руу хөөргөх бөгөөд хөлөгт 2500 кг хүнс эсвэл бусад зүйлүүд байх юм. Хөлөг 2016 оны 10-р сард Ангараг дээр газардах юм байна. Хөлөг төслийн тогтоосон байрлалын хажуухан талд нь буух гэнэ.
2018 он 2018 онд Ангараг гариг дээр хүмүүс байрлах боломжтой хамгийн тохиромжтой газрыг олох зорилготой ровер буух юм байна.
2021 он 2021 он гэхэд хүн амьдрах хөлгүүд аль хэдийн Ангараг гариг дээр байрлачихсан байх болно.
2022 он 2022 оны эх гэхэд амьдрах нөхцлийг бүрдүүлэх ус, хүчилтөрөгч бэлэн болсон байх болно. 2022 оны 9 сарын 14-нд хамгийн анхны дөрвөн хүн Ангараг гариг руу нисэх гэнэ. Үүнийг 24 цагийн турш интернэтээр үзэх боломжтой.
2023 он 2023 онд нисгэгчид Ангараг дээр буух бөгөөд Ангараг гариг дээр ирсэн хамгийн анхны хүмүүс болох юм. Тэд роверуудын тусламжтайгаар бусад хүмүүсийн амьдрах сууцыг нэг газар байрлуулах болно. Ингээд тэд өөрсдийн амьдарч буй шинэ гаригаа судлах ажилдаа орно.
2025 он 2025 оны 6 сард дараагийн дөрвөн хүн Ангараг дээр газардах болно.
Нисгэчид маань Ангараг дээр хүүхэдтэй болж болох уу? Эхний хэдэн жилийн хувьд Ангараг гариг хүүхэд амьдрахад тийм ч тохиромжтой биш юм. Эмнэлэгийн тусламж авахад хэцүү болно. Мөн Ангараг гариг дээр эрүүл хүүхэд төрж, өсөж чадна гэдэг их эргэлзээтэй учраас аль болох хүүхэд төрүүлэхгүй байхыг хүсэх болов уу.