Гайхалтай залуугийн түүх

2012-08-13, 01:03
19,407

Красноуфимскд амьдардаг алдартай зураач Евсей Якимов төрөхдөө гар, хөлгүй төржээ. Тэр зөвхөн гуравхан хөлийн хуруутай байсан байна. Гэсэн хэдий ч тэр сэтгэлээр уналгүй өөрөө бүх юмыг хийж сурчээ. Жишээлбэл уншиж, бичиж мөн зурж сурсан байна. Тэрээр амандаа бийрээ зууж зурдаг байсан бөгөөд түүний зургууд үнэхээр сайхан болдог байсан байна. Евсей бүр дайнаас өмнө зурж эхэлжээ. Хэдийгээр тэр бүрэн бүтэн төрөөгүй ч сэтгэл хангалуун, аз жаргалтай сайхан гэр бүлтэй амьдарч байсан байна. Одоо ингээд энэхүү авъяаслаг зураачийн бүтээлүүд болон амьдралын түүхтэй товч танилцацгаая.

Гайхалтай залуугийн түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Түүгээр зураг зуруулахын тулд хүмүүс дараалалдаг болов. Эрх мэдэлтэнгүүд удирдагчдийн хөргийг зуруулахыг хүсч байжээ.




Нэгэн удаа тэрээр Бериг ёслолын хувцастай зурсан аж. Гэтэл Бериг тэр үед баривчилсан байна. Евсей их харамсаж билээ. Учир нь түүний хөргийг зурахад маш их будаг зарцуулжээ.




Дайны дараа 1960-аад оны үед тэрээр хивс зурж эхэлсэн бөгөд зурсан зургуудаа хөршүүддээ бэлэглэдэг байв.






1952 онд түүнд хөдөлгүүрт тэрэг хийж өгсөн бөгөөд тэрээр хөлнийхөө 3 хурууны тусламжтайгаар түүнийгээ удирдаж чаддаг байсан байна.




Удахгүй тэр гэрлэсэн бөгөөд түүний эхнэр нь Балахны сайн эмэгтэй байжээ. Евсей эхнэртэйгээ Москвад танилцсан байна. Тэд үнэхээр аз жаргалтай, сайхан гэр бүл байж чадсан байна. Евсей 1976 онд нас баржээ.

Зохиогч: "Би түүнийг танидаг хүмүүстэй ярилцсан. Тэр бол хүчтэй, аз жаргалтай хүн байсан. Ямар ч зурган дээр түүнийг харсан тэр үргэлж инээж байсан" -гэжээ.






Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()