Засгийн газрын цуваа нялх хүүхэдтэй эмэгтэйн машиныг мөргөжээ

2012-08-09, 02:34
17,369

ОХУ-д саяхан ард түмнийг бухимдуулж, төр засгийнхныг балмагдуулсан үйл явдал болсон байна. Ольга хэмээх бүсгүй өөрийн “Ланд Крузер” машинаараа, аав ээжийнхээ гэрээс Паратунк дахь гэрлүүгээ харьж явжээ. Машиных нь арын суудал дээр 6  сартай охин Кристина нь унтаж байсан аж. “Голд Хаус” рестораны газарт харъяалагдах зам дээр явж байх үедээ тэрээр өөдөөс ирэх анхааруулах гэрэл анивчуулсан цувааг хараад, машинаа замаас гарган зогссон байна. Гэтэл цувааны дунд явж байсан “Тойота Хайс” маркийн микро автобус асар хурдтай ирж байгаад, гэнэт зүүн тийш дарж, Ольга-гийн “Ланд Крузер”-ийг хүчтэй шүргэн өнгөрчээ. Мөргөлдөөний улмаас цочиж сэрсэн охиноо Ольга тэврэн авч тайвшруулжээ. Хамгийн “инээдтэй нь”, ослын дараа замын цагдаагийнхан ирж, хэргийн буруутан нь Ольга гэж дүгнэсэн байна.

Засгийн газрын цуваа нялх хүүхэдтэй эмэгтэйн машиныг мөргөжээ



Аз болж Ольгагийн машинд дотоот хяналтын камер ажилладаг байсан тул болсон явдлыг нэгд нэгэнгүй бичиж авасан байна. Нэгэн гэрчийн хэлснээр, цуваанд жолоо барьж явсан цагдаагийн ажилчдын нэг нь нөгөөдөө: “Энэ өлөгчинд камер байгаагүй бол 37 жилийн ял өгөх байсан юм.”- хэмээн заналтай өгүүлсэн гэнэ.

Видео.

 

Эх сурвалжуудын мэдээлснээр, хэргийн эзэн болох “Тойота Хайс”– ын жолооны ард Москвагийн тусгай албаны 40 настай ажилтан сууж явсан байна. Тэрээр эхлээд машины дугуй нь хагарсны улмаас Ольгагийн машиныг шүргэсэн гэж байсан ч, хожим нь огт өөр зүйл ярьж байжээ. Тиймээс ослын нарийн шалтгаан нь одоо болтол тодорхойгүй байгаа юм. Ольгагийн хэлснээр Тойота Хайс-ын жолооч нь түүн дээр ирээд, хэдэн оны машин барьж явааг нь асууснаа, эргээд явчихсан аж.


Сурвалжлагч: - Ослыг гэрчлэх бичлэгийг үзэхэд та тэр үед маш тайван байгаа харагдах юм?

Ольга: - Мэдэхгүй. Магадгүй юм. Үнэнийг хэлэхэд би энэ бичлэгийг хоёрхон удаа үзсэн. Үнэндээ аймаар санагдаад, харж чаддаггүй юм. Би хүүхдээ хажуугийн суудалдаа тавьсан байсан бол, эсвэл тэр Хайсын жолооч арай зүүн тийш арай илүү дарсан бол хүүхэд маань яах байсан бол гэж үргэлж айдаг. Магадгүй тэр үед би өөрийгөө барьж, тайван байсан нь зөв болсон байх. Гэхдээ гаднаасаа л тэгж харагдаж байснаас биш үнэндээ их сандарч байсан. Ослын дараа намайг эмнэлэгт аваачиж, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг маань шалгасан. Мэдээж миний биед хар тамхины ямар ч ул мөр байгаагүй. Харин эмч нь миний зүрхийг дэлбэрэх гэж байгаа мэт хүчтэй цохилж байна гэж хэлсэн.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()