Хятад улсын бяцхан тамирчдын бэлтгэл

Хятад улс нь олимпийн наадмын тэргүүн байранд явж байгаа улс билээ. Өнгөрсөн зуны Олимп Хятад улсад болж байсныг та бүхэн санаж байгаа биз. 2008 оны Олимпоор Хятад багаараа ялалт байгуулсан бөгөөд энэ удаад ч түрүүлэх магадлалтай байна. Улс үндэстэнгүүд энэхүү ялалтуудыг гайхан биширч байх хооронд Хятадууд аль хэдийн дараагийн Олимпийн тамирчидаа бэлтгэх үйл ажиллагаандаа орсон байдаг. Хятадууд ирээдүйн Олимпийн тамирчидаа бүр багаас нь бэлдэж эхэлдэг. Тамирчин бүр Олимпийн наадамд оролцож аварга болох зорилготой байдаг байх. Тэгвэл эдгээр бяцхан тамирчид энэхүү зорилгодоо хүрэхийн тулд хэрхэн хичээж байгааг сонирхоцгооё.

Хятад улсын бяцхан тамирчдын бэлтгэл



Эдгээр хүүхдүүдийн царайнаас баяр баяслыг олж харах нь их ховор. Гэхдээ тэд эх орон минь биднийг хий гэж тушаасан учраас хийхээс өөр аргагүй хэмээн үздэг. Ханчжоу дахь Chen Jinglun биеийн тамирын сургууль нь Е Шивэн хэмээх 16 настай Олимпийн алтан медалт сэлэлтийн тамирчныг бэлтгэн гаргажээ.




Эцэг эхчүүд нь хүүхдүүдийнхээ бэлтгэл хийх үйл явцыг ажиглаж байна. Мөн Лондонгийн Олимпийн аварга болох Сан Яныг энэхүү сургууль бэлтгэсэн юм.






Фучжоу-ийн сургууль. Тавцангаас харайх.




Хүндийн өргөлтөөр хичээллэх нь өсвөрийн тамирчдад тийм ч хэцүү биш санагддаг.




Хүндийн өргөлтөөр хичээллэх үед нурууны булчинг хөгжүүлэх нь их чухал.




Бэлтгэлийн үеэр Хятадын бяцхан тамирчид уйлах нь элбэг тохиолдол. 4 настай хүүхдүүд өдөрт доод тал нь хэдэн цаг заавал хичэллэдэг. Багш нарын хэлж байгаагаар тэдэнд зуны амралт гэж байдаггүй гэнэ. Учир нь ганц, хоёр сар л амрахад тэдний урт хугацааны туршид хийсэн бэлтгэл ямар ч хэрэггүй болдог юм байна.




Дасгалжуулагч шавьдаа туслаж байна. Эдгээр хүнд хэцүү дасгалуудыг хийхэд хичнээн их тэсвэр тэвчээр шаардаглатай бол...




Аньхой муж. Хэфэи биеийн тамирын сургууль. Гимнастикийн тамирчид үндсэн хичээл дууссаны дараа орой 8 цаг хүртэл өдөр болгон бэлтгэл хийдэг байна.




Бяцхан охин турник дээр дасгал хийх үйл явц.




Нанкин хотын Цзянсу мужид байрлах сургууль зун огт амардаггүй. Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн хүү зун амрахын оронд шинэ дасгал хийж сурсаар...




Цзянсу дахь сургуулийн бэлтгэлийн үеэр. Ханан дээр үлгэр жишээ болгон Хятадын тамирчдын зураг байдаг.




Сунгалтын хичээлээр ирээдүйн гимнастикчид хичээллэж байна.




Багийн дасгал.




Уртын сунгалт.




Шведийн ханан дээрх сунгалт.







Хувийн дасгалжуулагч ямагт өөрийн шавийн гүйцэтгэж буй дасгалд хяналт тавьдаг.




Охин, хүү хоёр модон дээр дасгал хийж байна.




Дасгал зөв хийх арга барилыг бэлтгэлийн эхний үеэс зааж төлөвшүүлэх ёстой.














































































Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()