Сингапур дахь далайн эрэг хавийн цэцэрлэгт хүрээлэн

2012 оны 6 сарын сүүлээр Сингапурт футурист цэцэрлэг хүрээлэнг далайн эргийн ойролцоо байгуулжээ. 101 гектар газар дээр 220 мянган ургамалтай хүлэмж, мөн 25-50 метрийн өндөртэй моднуудыг байрлуулжээ. Энэхүү хүрээлэн нь Сингапурыг цэцэрлэгт хүрээлэнт-хот болгоход чиглэгдэж буй засгийн газрын нэгэн төлөвлөгөө юм. Энэхүү мэдээллийг хүлээн авснаар танд Сингапурт очиж энэ цэцэрлэг хүрээлэнг үзэх юмсан гэсэн сэтгэгдэл төрөх болов уу...

Сингапур дахь далайн эрэг хавийн цэцэрлэгт хүрээлэн



Далайн эрэг дэхь цэцэрлэгт хүрээлэнгийн байдлыг дээшлүүлэх санааг 2005 онд анх гаргажээ. Цэцэрлэгт хүрээлэн хотыг экологийн талаас нь илүү гоё харуулах ёстой байжээ.




2006 онд Оллон Улсын шилдэг архитектурын тэмцээн зохиогджээ. Үүнд 24 орны 170 гаруй байгууллагууд оролцжээ. Flower Dome хэмээх хүлэмж нь нарны туяанаас 3300 шилээр хамгаалагдсан бөгөөд 1.2 га талбайг эзэлдэг байна.




Хүрээлэн нь 3 хэсэгтэй. Bay South, Bay East, Bay Central - Ургамалтай хүлэмжин дотор дулаан орны уур амьсгал зонхилж байгаа.






Хоёр дахь хүлэмжинд халуун орны ойг бөмбөгөр орой доор байрлуулсан байна. Энэ нь 0.8 га газрыг эзэлдэг. Энд далайн түвшнээс дээш 1000-3500 метрийн өндөрт байх уур амьсгал зонхилдог.






Хүлэмжийн төв хэсэгт нь гайхалтай сайхан хүрхрээ бий. Энэхүү хүрхрээ нь чийглэг уур амьсгалыг бүрдүүлж өгч байна.




Bay South 2012.06.29 нээлтээ хийсэн. Энэ нь энэхүү цэцэрлэгт хүрээлэнгийн хамгийн том бөгөөд хамгийн чухал хэсэг юм. Gardens by the Bay хүрээлэнгийн хагийн үзүүштэй зүйлүүд ннь гэвэл энэ дотор байрлах тэр олон төрлийн моднууд юм.




Сингапурын далайн эрэг дэх хүрээлэнгийн гол зүйл нь 25-50 метрийн өндөртэй Supertree юм.




Супер-моднууд нь бетон суурьтай их бие нь ганаар хийгдсэн нь модыг тогтоох тусгай зориулалтын хэрэгсэл болж байгаа юм.




Ган замууд нь 163 мянган төрлийн ургамалаар бүрхэгдсэн байна. Супер моднууд нь босоо цэцэрлэгт хүрээлэнг үүсгэж байгаа бөгөөд түүний дээр олон төрлийнховор ургамлыг харж болох юм.




Супер моддын хоёр нь 22 метрийн өндөрт 128 метрийн урттай гүүрээр холбогдсон байгаа аж. Эндээс тэр моддын төглийг харахад үнэхээр сайхан харагдах болно.




























Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()