Зургаан тивийн хамгийн өндөр Уулс

2012-07-30, 02:39
93,012

Уул нь маш урт удаан хугацааны туршид үүсэн бий болдог. Газрын хөрсний бүрдэлд багтдаг тектоникийн хавтангийн хөдөлгөөний үр дүнд үүсдэг тогтоц юм. Уулууд өөрийн гэсэн өнгө төрх онцлог шинж чанартай байдаг. Одоо та бүхэндээ дэлхийн 6 тивийн хамгийн өндөр уулуудыг сонирхуулъя. Ямар уул нь илүү гоё, өвөрмөц тогтоцтой байгаа болон аль ууланд нь авирч үзэхийг хүсч байгаагаа бичэцгээнэ биз дээ.

Зургаан тивийн хамгийн өндөр Уулс



Дэлхий дээр хэдэн тив байдаг вэ? Заримдаа Ази, Европ хоёрыг өөр тивүүд гэж үздэг. Гэсэн хэдий ч энэ хоёр тив ижил эх газартай байдаг.




Дэлхийн хамгийн өндөр уулуудтай танилцахаас өмнө бүгдээрээ хамгийн өндөр цэгүүдтэй танилцацгаая. Далайн түвшингээс дээш 8000м өндөрт оршдог 14 өндөр уулын оргил байдаг. Эдгээр нь бүгд Азид оршдог. Энэхүү өндөр уулууд нь уулын спортыг хөгжүүлэхэд маш их хувь нэмэр оруулж байгаа билээ. 2012 онд 30 гаруй тамирчид эдгээр оргилд авирсан байна.


Харин доорх зурган дээр Дэлхийн хамгийн өндөр цэгүүдийг азийн өндөр оргилуудтэй харьцуулсан байна.





Хойд Америк-Мак-Кинли, 6194 метр
Энэ нь Хойд Америкийн хоёр оргилтой хамгийн өндөр уулын нэг юм. АНУ-ын 25 дахь ерөнхийлөгчийн нэрээр нэрлэгдсэн энэхүү уул Аляскад байдаг юм байна. Нутгийн уугуул иргэд нь “Денали” гэж нэрлэсэн бөгөөд энэ нь “агуу” гэсэн утгатай ажээ. Аляск Оросын колони байх үед зүгээр л “Өндөр уул” хэмээн нэрлэгддэг байжээ.






Деналийн Үндэсний паркаас "Мак-Кинли" уулын харагдах байдал нэг иймэрхүү байна.




1913 оны 6-н сарын 7-нд энэхүү оргилд анх уулчин гаржээ. Уулын налуу дээр 5 томоохон мөсөн гол байдаг байна.




Өмнөд Америк-Аконкагуа уул, 6962 метр
Энэ нь Америк төвийн хамгийн өндөр уул бөгөөд баруун урд цэгийн өндөр оргилын нэг юм. Дэлхийн хамгийн урт Андын нурууны нэг хэсэгт хамаарна.




Энэхүү уул нь Аргентинд байрладаг. Аконкагуа нь манай дэлхий дээр байрлах унтарсан галт уул юм.




Хэрвээ хойд талаар нь явбал Аконкагуа-ийн оройд хүрэхэд амархан хэмээн уулчид үздэг байна.




1897 онд энэхүү уулын оройд хамгийн анх гаржээ.




Европ тив- Эльбрус уул, 5642 метр
Энэхүү Кавказад байрлах уул нь Оросын хамгийн өндөр уулын нэг юм. Заримдаа Эльбрусыг Европын хамгийн өндөр уулын тоонд ч багтдаадаг байна.




Эльбрус нь хоёр оргилтой галт уулын тогоо юм. Өрнө зүгтээ 5642 метр өндөртөй, Дорно зүгтээ 5621 метр өндөртэй. Манай эрний 50 оны үед хамгийн сүүлд идэвхитэй байсан байна.




Энэ үед уулын дэлбэрэлт нь маш хүчтэй байсан. Галт уулыг дэлбэрч эхэлж байхад галт уулын тогооноос маш өндөрт их хэмжээний хар нүүрстэй уур, үүл гарж байсан нь өдрийг шөнө болтол хувиргаж байжээ. Мөн их газар хөдлөлт болдог байж. Өнөө үед Эльбрус уул нь мөс, цасаар хучигдсан байдаг. Эльбрусын налуу дээр 23 ширхэг мөсөн голууд байдаг. Мөсөн голуудын дундаж хөдөлгөөн нь хоногт 0.5 метр байдаг байна.




1829 онд анх Эльбрусын орой дээр амжилттай гаржээ. Эльбрусын орой дээр гарахаар зориг гарган явсан тамирчдаас жилд дунджаар 15-30 хүн амиа алддаг ажээ.




Ази-Эверэстийн уул, 8848 метр
Эверэст \Жомонлунгма\ манай дэлхийн хамгийн өндөр цэг. Дэлхий дээрх 8000 метрээс дээш өндөртэй ганц уул.




Энэхүү уул нь Гималайд байдаг бөгөөд Өмнөд зүгтээ \8760м\ Непалын хилтэй ойролцоо оршдог бол Хойд зүгтээ 8848 метрийн өндөртэй. Энэ хэсэг нь Хятадын газар нутаг дээр оршдог.




Эверэст нь 3 талт пирамид хэлбэртэй. Эверэстийн орой дээр цагт 200км хурдтай хүчтэй салхи үлээдэг бөгөөд агаарын хэм нь шөнө \-60\ хүрдэг байна.




Анх 1953 онд Эверэстийн оргилд хүн гаржээ. 1953-2011 онд Эверэстийн налуугаар хоёр зуу орчим хүн амь алджээ. Эверэстэд гарахын тулд 2 сар шаардлагтай юм байна.

Сансраас харагдах байдал:




Эверэст руу авирах нь аюултай ч мөн сонирхолтой үйл явц юм. Мэргэжлийн хэсэг хүмүүс авирахын тулд 65 мянган доллар төлдөг бол ганц хүн авирахын тулд 10 мянган доллар төлж зөвшөөрөл авдаг байна.




Австрали болон далайн орнууд, 4884 метр
Шинэ Гвенид байрладаг энэхүү уул нь Австраль болон Океаны хамгийн өндөр оргил юм. Энэ нь арал дээр байрладаг дэлхийн хамгийн өндөр уул юм.




1623 онд энэхүү уулыг Голландын судлаач Ян Карстен илрүүлжээ. Тиймээс заримдаа энэ уулыг Карстений пирамид хэмээн нэрлэдэг байна.




Анх 1962 онд энэхүү уулын оргилд анх гаржээ. Энэтхэг хэлнээс уулын нэр нь “ялалтын оргил” хэмээн орчуулагддаг байна.




Антарктид-Массив Виндсон, 4892 метр
Энэ нь Антарктидын хамгийн өндөр уул юм. Анх 1957 онд энэхүү уулын талаар мэдээлэл олдсон байна. Хэдийгээр энэхүү уулыг Америкийн нисэх онгоцоор илрүүлсэн ч америкийн улс төрч Карл Винсоны нэрээр нэрлэсэн юм байна.




Сансраас Массив Виндсоны харагдах байдал:




Африк-Климанжаро, 5895 метр
Африкийн хамгийн өндөр цэгийн нэг бөгөөд хоёр оргилтой унтарсан галт уул юм. Энэхүү уулын дэлбэрэлтйн талаар тодорхой баримт байдаггүй боловч түүхээс үзэхэд 150-200 жилийн өмнө идэвхитэй байсан гэж үздэг байна.







Арай өндөр цэг нь Кибо юм. Хэлбэр нь бараг зөв хэлбэртэй конус юм.




Нэрний утга учрын хувьд суахил хэлнээс гаралтай бөгөөд “гялалзаж буй уул” хэмээх утгатай юм.




Хамгийн сүүлд болсон мөстлөгийн үеийн 11,000 жилийн настай цасан малгай нь маш хурдан хайлдаг байна. Сүүлийн 100 жилд энэхүү уулын мөс 80% хүртэл хайлсан юм. Энэ нь агаарын хэм нэмэгдэлээс биш харин цас бага орж байгаагаас үүссэн гэж үзжээ.




Энэхүү уулын оргилд анх 1889 онд Африкийн аялагч Гансом Мейер хүрчээ.



Бонус видео.

Монголын уулчин ОУХМ С. Бат-Эрдэнэ дэлхийн дээвэр Эверестийн оргилд 2012.05.19-ний 7 цаг 11 минутанд 8848 метрт гарлаа. Түүний авиралтынхаа үеэр хийсэн бичлэгийг орууллаа. Эндээс та бүхэн дэлхийн дээвэр Эверестийн оргилыг хараарай. энэ бол түүхэн бичлэг шүү. Монголчууд Эверестийн оргил дээрээс хийсэн энэ бичлэгээс өөр бичлэг одоогоор байхгүй.





Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()