10. McGuire's Grand Burger
Үнэ нь: 100$ Хаана зардаг: McGuire's Irish Pub, Пенсильвани, Флорида, АНУ,
Юу нь онцгой вэ?: Үхрийн махны нухаштай жирийн нэгэн энэ бургерийг Moet & Chandon оргилуун дарстай өгдөг.
9. Сая рупигийн бургер
Үнэ: 108$ Хаанаас авч болох вэ?: Four Seasons зочид уудал, Жакарта, Индонез,
Онцлог нь юунд байдаг: Фуа-гра, Портобелло мөөг болон солонгос лийртэй бургер.
8. The DB Royale Double Truffle Burger / Трюфельтэй хос бургер Үнэ: 120$ Хаанаас авч болох вэ?: Нью Йорк дахь DB Bistro Moderne болон Лас Вегас дахь Daniel Boulud Brasserie,
Онцлог нь юунд байдаг: Улаан дарсанд дэвтээсэн мах, ялз болгосон хавирга, фуа-гра, жимс ногооны үрний цуглуулга, бүтэн хар трюфель.
7. Richard Nouveau Burger Үнэ: 175$ Хаанаас авч болох вэ?: Нью Йорк дахь Wall Street Burger Shoppe
Онцлог нь юунд байдаг: Цэвэр алтыг дээрээс нь цацаж, хар трюфель, фуа-гра-гаар хачирласан.
6. The Burger Үнэ: 200$ Хаанаас авч болох вэ?: Лондонгийн хойд хэсэгт байдаг Burger King-ийн цор ганц салбарт байдаг.
Онцлог нь юунд байдаг: Орцонд нь японы тусгай жороор бэлтгэсэн Wayguүхрийн мах, цагаан трюфель, PataNegraмахны хэсгүүд, Cristal төрлийн сонгино, дээд сортын бальзамын уксус, салат, Хималайн ягаан давс, цагаан дарс, майонез шингээсэн сонгино болон цагаан трюфелэн түрхэцтэй талх зэрэг ордог байна.
5. Serendipity Burger Үнэ: 295$ Хаанаас авч болох вэ?: Нью Йорк дахь Serendipity 3 кафе,
Онцлог нь юунд байдаг: 10 төрлийн өвсний найрлагатай тос болон трюфелийг шингээсэн Японы Waygu үхрийн мах, алдарт Жеймс Монтгемеригийн чеддер бяслаг, хар трюфель, өндгөнд хутгасан цагаан трюфель, Кампаньи масло, дээд зэргийн талх, дээд сортын икраны цуглуулга зэрэг орцонд нь багтдаг. Түүнчлэн үйлчүүлэгчдийн хүсэлтээр бриллиант болон алттай шүдний чигчлүүрийн хамт дагалддаг байна.
4. Absolutely Ridiculous Burger / Туйлын утгагүй бургер Үнэ: 499$ Хаанаас авч болох вэ?: АНУ-ын Мичиган муж дахь Mallie's Sports Bar & Grill
Онцлог нь юунд байдаг: аварга том мах болон талх бүхий Гиннесийн номонд орсон бургер.
3. Douche Burger
Үнэ: 666$ Хаанаас авч болох вэ?: Нью-Йорк дахь 666 Burger (дугуйн дээрхи бургер кафе)
Онцлог нь юунд байдаг: Кобе пирожок доторхи фуа – гра-г оргилуун дарс шингээсэн Грюйер бяслаганд боож, омар, трюфель, түрс, барбекю соусыг нэмж өгсөн. Кофе үнэгүй дагалддаг.
2. Kobe Beef and Maine Lobster Burger
Үнэ: 777$ Хаанаас авч болох вэ?: Лас Вегас дахь Le Burger Brasserie
Онцлог нь юунд байдаг: Кобе үхрийн мах, карамелэн сонгино, бри бяслаг, шаржигнуур прошутто, 100 жилийн настай бальзамын уксус, Rose Dom Perignonоргилуун дарс.
1. FleurBurger 5000
Үнэ: 5000$ Хаанаас авч болох вэ?: Лас Вегас дахь Fleur de Lys, Mandalay Bay
Онцлог нь юунд байдаг: Орцонд нь тусгай трюуелийн соустай фуа-гра, хар трюфельтэй талх ордог. 1990 оны, нэг шил Chateau Petrus дарс дагалдаж ирдэг байна. Ийм үнэтэй бургер идсэн хүн дарсны хундагыг нь халааслаад гарахад буруудахгүй байх.