Хөгшин харагддаг өсвөр насны охин

2012-07-26, 00:22
22,943

Түүний шүд нь унаж, арьс нь үрчийсэн. Тэрээр арьсаа толигор байлгахын тулд байнга коллагены найрлагатай тос түрхдэг боловч амжилтад хүрч чаддаггүй. Гэхдээ Британий иргэн Зара Харстон бол залуу насаа эргүүлэн олж авахын төлөө тэмцэж байгаа хөгшин хадагтай биш ээ. Тэр бол ердөө л өсвөр насны охин юм. Үнэн хэрэг дээрээ Зара нь ердөө 15 настай.

Хөгшин харагддаг өсвөр насны охин



Хүнийг наснаас нь хэдэн арван жилээр хөгшин харагдуулдаг «липодистрофия» гэдэг нэн ховор өвчин охиныг зовоодог. Энэ өвчний үеэр арьсны гадаргуй доор байх ёстой өөхний давхарга нь устдаг учраас наснаасаа хөгшин харагдахад хүргэдэг байна. Түүний 23 настай эгч Жолин болон 42 настай ээж Трейси нь мөн ийм өвчтэй ажээ.



Охин бүүр жаахан байхдаа л бяцхан биетэй эмгэн шиг харагддаг байжээ. Харин одоо тэрээр жирийн нэг ахимаг насны эмэгтэй шиг л харагддаг байна.

Доорх зурагт: Зара (голынх нь) нь 23 настай эгч болон 42 настай ээжийнхээ хамт гарчээ.



Үе тэнгийн охид нь бааранд орж, насанд хүрэгчдэд зориулсан киноны тасалбар авахын тулд арай хөгшин харагдахын хүссэндээ нүүрээ будаж байхад Зарагийн хувьд бүх зүйл эсрэгээрээ байдаг. Тэрээр: “Би кинонд хүүхдийн тасалбараар орж чаддаггүй. Намайг сургуулийн дүрэмт хувцастай байхыг харсан хүмүүс багт наадамд оролцох гэж байна гэж боддог. Липодистрофитой хүнд амьдрал үнэхээр хэцүү юм. Намайг нэг удаа автобусанд суухад хүмүүсийн нүдэн дээр хүүхдийн билет өгөхгүй, том хүний билетээр л яв гэж тулгасан. Би тэгэхэд час улайгаад, автобуснаас гарч, гэрлүүгээ алхсан. Би хэзээ ч тийм эвгүй байдалд орж үзээгүй байсан. Тэр үед би үхчихмээр л санагдсан. Тэр явдлаас хойш яг нэг жилийн дараа миний шүд унаж эхэлсэн. Шүдээ байнга угаадаг ч гэсэн бүгд суларсан. Одоо дөрвөн шүд маань байхгүй болсон л доо. Хоёр нь урьд байрлалтай байсан учраас би хэзээ ч шүдээ гаргаж инээдэггүй.” -хэмээн ярьжээ.

Гэхдээ Зарагийн амьдралд гэрэл гэгээтэй хормууд мэдээж байдаг. Тэрээр: “Надад хэзээ ч батганы асуудал гарч байгаагүй. Бас хүссэн үедээ тамхи, архи худалдан авч чадна. Гэхдээ үүнийг наргиан болгож хэлж байгаа юм шүү”- гэсэн юм.

Зарагийн ээж Трейси нь охидыгоо насаараа шаналж явах хувьтай төрүүлсэндээ өөрийгөө буруутгадаг. “Би амьдралдаа олон зовлонг туулсан. Бусад хүүхдүүд надтай тоглох дургүй байсан бөгөөд би маш их уур уцаартай хүүхэд байсан. Өдөр бүр, толинд харах бүртээ би өөрөөсөө хоёр дахин хөгшин эмэгтэйг хардаг. Гэхдээ би энэ бүх зовлонг харьцангуй тайвнаар туулж байгаа Трейси, Зара хоёроороо бахархдаг.”- гэжээ.

Дахин сануулахад, Зара нь ердөө 15 настай.


Зарагийн ээж Трейси нь мөн 24 настай Гарет, 21 настай Майкл, 19 настай Томми, 20 настай Рози, 16 настай Хлой нарын хүүхдүүтэй юм. Аз болж эдгээр хүүхдүүд нь түүний энэхүү генийн гажигийг уламжилж аваагүй байна.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()