Африкийн хаадууд

2012-07-24, 05:49
23,386

1988-1991 онуудад францын фото зурагчин Дэниел Лэйн «ХХ зууны дунд үе хүртэлх Африкийн түүхийг бүтээж хаанчилж байсан үе удмуудын» хаадын зургийг гэрэл зургийн хальсанд буулгаж чаджээ. Дэниел хэдэн зуун хаадууд дундаас «Өрнөдийнхөнд ойлгоход хэцүү уламжлалтай болон оюуны соёлоо хадгалж» байсан хаадууд дээр гол анхаарлаа төвлөрүүлжээ. Тэрээр фото зураг авах зөвшөөрөл авахад тулгарч байсан бэрхшээл, дипломат гэрээ хэлэлцээр хийх үеийн адармаатай мэдрэмжүүдийн талаар дурсан ярьсан байдаг.

Африкийн хаадууд



Судан дахь дайн нь Египтэд хаанчилж байсан хар үе удмын хаадын нэг болох Шилукийн зургийг авахад их саад болжээ. Свазилендын хаанаас эхлээд зарим нь зургаа авахуулахаас татгалзаж байжээ. Нэг хааны зургийг авахын тулд 3 долоо хоног хүлээсэн гэдэг. Гэвч тэрээр тууштай явсаны эцэст өөрийнхөө авсан гэрэл зураг бүрээрээ африкийн омгуудын түүх намтар уламжлалыг хурц тодоор харуулж чадсан билээ.

Түүний авсан гэрэл зургийн ном 2000 онд хэвлэгджээ. Энэ номонд 20 гаруй жилийн өмнө авсан зурагнууд багтсан бөгөөд одоо зарим улс оронд өөрчлөлт гарч, хаадуудын зарим нь өөд болсон билээ.


Жозеф Ланганфин (Бенин). Жозеф Ланганфин Абомигийн үе удмын хаадын төлөөлөгч бөгөөд энэ удмын гэр бүлүүдийн зөвлөлийн Ерөнхийлөгч аж. Энэ албан тушаал нь түүнийг Абомигийн үе удмын хаадын албан ёсны төлөөлөгч гэдгийн баталгаа юм. Жозеф Ланганфин өөрийн элэнц Глелийн оршуулах ёслол дээр гол төлөөлөгч байжээ.

www.caak.mn (18 фото)

Ифегийн Они (Нигер). 1980 онд Сиюваде Африкийн эртний хаадуудын үе удмын 15 дахь Они (Хаан гэсэн үг) Ифе болжээ. Өмнө нь Они нарын титмийн ёслолын үеэр хаан шудрага үнэний илд барьж ордонд орж эрэгтэй эмэгтэй хүмүүсийн цус шингэж хатсан хивсэн дээгүүр алхаж ордог байжээ. Харин одоо байдал өөр. Өнөөгийн Нигерийн хаад бол Англид өмчтэй баян бизнесмен болсон.

www.caak.mn (18 фото)

Нги Камга Жозеф – Фон Банжуна (Камерун). Фон (Хаан гэсэн үг) – домог ёсоор хүчит адгуус амьтны ах. Шөнө тэрбээр ирвэс болон хувирч ойд ан хийж ширэнгэн ойгоор гүйж булгаас ундаалдаг аж. Хэрэв ирвэсийг анчин агнавал Бамилеке нутгийн Фонууд айж мэгдэж эхлэнэ. Камга Жозеф өмнө нь 1964 онд Камеруны санхүүгийн сайд, засаг захиргааны удирдагч, Банжуны 13 дахь Фон байжээ. Өмнөх Фоныг оршуулсан тэр өдөр түүнийг Банжуны зах дээр Бамилекегийн хоёр толгойлогч зогсоож дараа нь «тафо меру» омгийн угсааны язгууртанд дээр аваачиж 9 долоо хоног хааны эрдэм ухаанд суралцсан аж.

www.caak.mn (18 фото)

Халиду Сали –Бибемигийн Ламидо (Камерун). Халиду Сали Бибеми үе удмын 12 дахь Ламидо (хаан). 1958 онд хааны титэм хүртсэн. Тэрбээр Айдо Самбагийн угсааных. Мөн XVIII зуунд Осман дан Фодиогийн Жихала (ариун дайн)-ын тугийг барьж явсан Адамавагийн угсааны 42 хааны нэг.

www.caak.mn (18 фото)

Осеадейо Аддо Данква III –Акропонг-Акуапемын хаан (Гана). Лондон хотын их сургуулийг дүүргэсэн. Гана улсын засаг захиргааны эдийн засгийн зөвлөх. Акропонгагийн хаан. Сүүлийн 16 жил Аканы хаадын үе удмын 7 хаадын «ариун газар» Акуапем-Асоныг эзлэн амьдардаг. Түүний баруун гар талд зааны эмблемийг гартаа барьсан төлөөлөгч зогсож байгаа нь хаант засаг хүчин дээр суурилсан гэдгийн илэрхийлэл аж.

www.caak.mn (18 фото)

Абубакар Сидик – Сокотогийн султан (Нигери). Энэ фото зургийг султан Сокотог нас брахаас 15 хоногийн өмнө авчээ. Тэрээр улс орноо 50 жил удирджээ. Түүнийг залгамжлах хааны титэм гардуулах ёслолын комисс дээр зөрөлдөөн гарч хааны хоёр гэр бүлийнхэн хэн нь хаан болох тухай үзэлцэж эцэст нь 100 хүний амь үрэгджээ. Нигерийн сонинд бичихдээ: Дийлэнх нигерийчүүд Нигерийн ерөнхийлөгч байснаас султан байсан дээр хэмээн үздэг нь султаны засаглал хүчтэй гэдгийн нотолгоо юм гэжээ. Абубакар Сидик бусад өмнөх хаадыгаа бодвол тийм ч их баян биш. Жилд ойролцоогоор 1 сая орчим найра (200,000 доллар) хэмжээний орлоготой байжээ. Энэ мөнгөөрөө гэр бүл хамаатныхаа 86 хүн, 150 ачаа тэжээдэг байв.

www.caak.mn (18 фото)

Хапи IV – Банагийн хаан (Камерун). Банын эзэнт улс үүсэхдээ л эмгэнэлт явдлаас салдаггүй байв. XII зууны дунд Бамилекегийн хэд хэдэн бүлэг одоогийн Баны нутаг дээр нэлээд хэдэн суурин байгуулжээ. Домогт гардагаар: Мфенге тосгоны удирдагчийг ид шидтэй хэмээн ярьдаг байж. Үүнийгээ батлахын тулд тэрбээр өөрийн эхийнхээ толгойг таслаж шарилыг нь хүмүүст харуулжээ. Учир нь тэднийхээр ид шид гэдэг бол эхийн умайгаар нэг үеэс нөгөө үед дамждаг хэмээн үздэг. Гэтэл тухайн тосгоны удирдагчийн ид шидээр энэ нь батлагдсангүй. Тэгэхэээр нь Мфенге түүнийг буруутгасан омог нэгтнүүдийн ээж нарын толгойг авахыг шаарджээ. Түүний 4 хүү айлуудаар явж ээж болон эхнэрүүдийг нь ордон руу очихыг шаарджээ. Эсэргүүцсэнийг нь газар дээр нь амийг нь хороож байж. Мфенгег дэмжигчид айж сандраад тарж бутрахад Мфенге Банын хаан болсон гэдэг домог байдаг аж.

www.caak.mn (18 фото)

III Найми Кок Мабиинтш –Кубын хаан (Ардчилсан Конго улс). III Найми Коку Мабиинтшу 50 настай. 20 настай байхдаа хаан ширээнд суусан. Бүтээгч бурханы хүү хэмээн түүнийг нэрлэж ер бусын ид шидтэй хэмээн үздэг. Хамгийн дээд суудалд суух учир тэрбээр нэлээд хэдэн эрхээр хязгаарлагдсан. Жишээ нь, газар сууж болохгүй, газар тариалангийн талбайгаар аялаж болохгүй, түүнийг тогоочоос нь өөр хүн хоол идэж байгааг нь харж болохгүй гэх мэт. Тэрээр тогоочгүйгээр хаашаа ч явдаггүй. Зурагчин Мабиинтшугийн хаан өмсгөлтэй («бвантши») байгаа зургийг нь авах гэж 3 долоо хоног хүлээжээ. Энэ өмсгөл нь янз бүрийн сувд болон дунгаар хийсэн. 72 кг жинтэй. Хааныг хувцаслахад 2 цаг гаруй хугацаа зарцуулдаг. Энэ хүнд хувцасыг өмсөхөд халуунаас гадна 1 цагаас илүү өмсөх боломжгүй. Өмнөх хаан энэ хувцасыг амьдралдаа ердөө 3 удаа өмсжээ.

www.caak.mn (18 фото)

III Игве Кеннет Ннажи Ониемаеке Оризу – Оби Нневи (Нигери). Кеннет Ннажи 1963 онд Нневи хаан болохоосоо өмнө 10 эхнэртэй 30 хүүхэдтэй фермер байжээ. Нигер голоос зүүн зүгт орших Ибо нутагт Нневи гэдэг нэлээд хэдэн саятантай багахан баян хот байдаг. Энэ хот XIV зуунд байгуулагдсан бөгөөд 4 том тосгоноос тогтдог. XV зуунд энд португальчууд ирэхэд боолын наймаа эрхлэдэг хот улсын тоо эрс нэмэгджээ. Зөвхөн боолын наймаанд гол анхаарснаас болж нигерийн далбаан дор нэгдсэн улсуудад угсаатны болон шашны тулаан ихээр гарах болсон нь Биафра хэмээх том дайн үүсэх эхлэл болжээ.

www.caak.mn (18 фото)

Исиенвенро Жеймс Иоха Иннех – Экегбиан Бенина (Нигери). 79 настай Жеймс Иннех урьд нь бизнесмен байжээ. 1962 онд Акензуа хаан түүнийг хааны хамгаалагч «исиенвенро» нарын дарга болгожээ. Хааны аюулгүй байдлыг хамгаалагч нарыг «Асако но с’огхионба» (шоргоолж нар хааны дайсныг мэрж устгана) хэмээн нэрлэдэг. Ёслол хүндэтгэлийн үеэр эд нар хааныг шоргоолж мэт хүрээлдэг.

www.caak.mn (18 фото)

Эль Хаж Сейдоу Нжимолух Нжоя –Фумбана ба Мфон Бамунын султан (Камерун). 80 жилийн өмнө султан Нжоя хаан ширээнд 50 гаруй жил суусан нэгэн байв. 29 настайдаа XVI зуунд үүссэн Бамунын хаан ширээг өвлөн авчээ. 177 хүүхэдтэй түүний эцэг султан Нжояг ахмадын зөвлөл улс орныг удирдагч болгон сонгожээ. Тэрбээр 80 үсгээс тогтсон цагаан толгойг 12 жилийн хугацаанд зохиожээ. Учир нь тэр үед хүмүүс хэлэх гэсэн санаагаа амаар дамжуулдаг уламжлалтай байсан тул хаанд бамуны хэл дээр хаант засгийнхаа түүхийг бичих санаа төржээ. 1913 онд Камерун германы колони улс байсан бөгөөд хэвлэлийн үйлдвэр өөртөө худалдаж авчээ.

www.caak.mn (18 фото)

Агболи-Агбо Дежлани –Абомигийн хаан (Бенин улс). Дежлани өмнө нь цагдаа байсан. Хаан ширээнд суухын тулд цагдаа байсан тэрбээр 6 жилийн дараа чөлөөнд гарч хааны титэм хүртэх үйл ажиллагаандаа бэлджээ. Бенинд «албан ёсны» хаан гэж байхгүй. 1989 оны 9 дүгээр сарын 30-нд Дежлани хааны гоёл өмсөж 54 насандаа Абомигийн хаан болжээ. Тэрээр 3 эхнэртэй. Хоёр нь гэр орных нь ажилд тусладаг. Гудамжаар өөрийн зураг бүхий эмблемтэй нарны халхавч доор явдаг.  Хажууд нь нэг эхнэр нь нулимахад нь зориулсан аягыг нь байнга авч явдаг. Хаан бас хажуудаа байнга очирт таягаа авч явдаг. Хамартаа тоосноос хамгаалсан мөнгөн зүүлт хийдэг бөгөөд энэ нь XIX зуунаас Гбеханзин хаанаас уламжилж иржээ.

www.caak.mn (18 фото)

Гудвил Звелетини –Зулугийн хаан (ӨАБНУ). Гудвил Звелетини бол Зулу хааны үе удмын Шакагийн залгамжлагч. XIX зууны эхээр Шака бантуу хэмээх жижигхэн омгийн удирдагч байв. Зулу омгийг хүчтэй байлгах ганц зам бол бусад омгийг өөртөө захирах явдал хэмээн үзэж цус түймэрт хутган байж үүнийгээ хэрэгжүүлжээ. 1815-1828 онуудад эсэргүүцсэн бүх омгоо дарж бусдыг нь эрхшээлдээ оруулжээ. Энэ бэрх үеийг Мфекан (аллага) хэмээн хүмүүс нэрлэдэг. Шаки харгис хэрцгийгээрээ нэрд гарчээ.

www.caak.mn (18 фото)

Эль Хаж Мамадоу Кабир Усман –Кацины Эмир (Нигери). Кацины Эмир полод их дуртай. Түүний гэр бүлийнхэн Нигерийн аврага шалгаруулалтад олон удаа байр эзлэж байжээ. Кацина XII зуунд хаанчилж байсан Дурбавын хаант улсынхаас өмнө өнө эртний түүхтэй юм. Дурбавын нэг хаан Жанзава өөр хот улсын гүнж Дауратай суужээ. Кацины хатан хаан өөрийн нэрийг ливийн Триполиос эхлэдэг транс сахаарын зам дээр байдаг нэгэн тосгонд буудаллахдаа энэ тосгонд бас ийм нэрийг өгсөн байдаг.

www.caak.mn (18 фото)

Саломон Игюиногхуда – Бениний Оба Эредиаува (Нигери). 1979 оны 3 дугаар сарын 23-нд хан хүү Саломон (Кембрижийн их сургуулийг дүүргэсэн) Бениний Обагийн хаан болжээ. Тэрээр өөрийн эцэг Акензуаг дагагч буюу XIII зууны хааны үе удмын 38 дахь хаан болжээ. Акензуаг нас барахад «Том цагаан шохойтой мод хугарлаа» гэсэн үгээр түүний үхлийг зарлаж байв. Үүний яг дараа Нигери, Англи, Америкийн Эдо нар үсээ хусаж мулзан болцгоож байв. Шинээр ургаж буй үс хааны үхлээр зогсож хааны үе удам, байгаль хүн хоёрын холбоо сэргэснийг илэрхийлж байгаа аж.

www.caak.mn (18 фото)

Алию Мустафа – Адамавагийн Ламидо (Нигери). Нэгэн удаа Адама буюу Модибо Осман дан Фодио нэртэй агуу Марабут (лалын удирдагч) Гобир болон хот улсад Жихад (ариун дайн) зарласныг дуулжээ. Адамаг нас барсны дараа баруун өмнөд Нигери болон Камеруныг хамарсан асар том нутаг Адамавагийнх болжээ. Одоо Ламидо нь 60 хүүхэдтэй. Тэрбээр Африкийн нэртэй их сургуулиудын нэг болох Зарийн их сургуулийн зөвлөх болсон.

www.caak.mn (18 фото)

Жозеф Адекола Обуное Оба – Овогийн Олово (Нигери). 600 жилийн өмнө Олово (хаан) Оренсен гэдэг нэгэн сайхан бүсгүйд дурлажээ. Хармсалтай нь тэр бүсгүй охин тэнгэр тул хүмүүстэй амьдарч чадахгүй байв. Тэр бүсгүйд газрын эмэгтэйчүүд ус зөөж газар тариалан эрхлэдэг үйл ажиллагааг харуулахыг хоригложээ. Хаан охин тэнгэрт дурласнаасаа болж өөрийн бусад эхнэрүүдийнхээ юу хийдэгийг үзүүлэхгүй хэмээн амлажээ. Хэдэн жилийн дараа хааны эхнэрүүд охин тэнгэрээс хаанаа харамлах болов. Охин тэнгэрийн өмнө тэд хориглосон бүх зүйлийг хийх болжээ. Үүний хариуд охин тэнгэр хаант улсыг хараалд өргөжээ. Хэрэв хаан болон түүний зөвлөх охин тэнгэрийг хүндэтгэж баярын ёслол хийхгүй бол Овогийн хүмүүс өвчин өлсгөлөнгөөр үхнэ гэжээ. Бөмбөр дэлдэж охин тэнгэрийг магтаж уучлал гүйх ёстой байв. Энэ ёслол одоо хүртэл Игого нэртэйгээр үргэлжилсээр байдаг. Хүний оронд хонь, ямааг золиослодог болсон гэдэг.

www.caak.mn (18 фото)

Абдулайн Боуба –Рей-Боубагийн султан (Камерун). Баба (султан) Рей-Боуба 55,000 гаруй объектыг эзэмшдэг. Султаны нутаг дэвсгэр Бельги, Люксембургийг нийлүүлсэн шиг том. 35,000 хавтгай дөрвөлжин км юм. Рей-Боубаг Ламидо гэж нэрлэдэггүй. Учир нь тэрбээр хэзээ ч Сокотогийн вассал байгаагүй. Абдулайн Боуба Камерунын парламентын гишүүн байжээ. Тэрээр нэгэн өдөр бүх юмаа хаяаад эцгийнхээ залгамжлагч болохоор шийдсэн гэдэг. Түүний өвөг эцэг Боуба Нжидда 1799 онд бүх цэргээ аваад Малигаас ирж, Майо-Рейголын захаар Адамавагийн хилийг тогтоожээ. Тэрбээр цагаан туг, мөнгөн бөмбөр, илд, хааны нууцыг хадгалсан савыг хадгалсан 800 метр ханаар хүрээлсэн ордонг бариулжээ. Одоо энэ 800 метр хана Африкийн тусгаар улсуудын нэгийг хүрээлэн оршсоор байна. Хааны Ордон үл үзэгдэх хүчирхэг засаглалын билэгдэл болсоор байна. Хаан жилд 3 удаа ордноос гарах эрхтэй. Баба бол хаант улсын төв. Хаан бүх юмыг мэддэг, мэдэх ч ёстой аж. Хааны олон туршуулууд энэ улсад юу болж байгааг түүнд цаг үргэлж мэдээллэдэг гэнэ.

www.caak.mn (18 фото)


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()