10. Nokia Lamborghini 8800 Sirocco
Ламборгини унадаг хүмүүст зориулсан Nokia–гийн гар утас нь Дэлхийн хамгийн үнэтэй 10 гар утасны жагсаалтын хамгийн сүүлд жагсчээ. Nokia Lamborghini 8800 Sirocc нь тухайн автомашины дизайн, хэлбэртэй яг ижилхэн байдлаар бүтээгдсэн юм байна. Гэхдээ Ламборгини-гүй хүн ч гэсэн 2000 долларын үнэтэй энэ утсыг өөрийн машиндаа авч болно. Харамсалтай нь ердөө 500 хувь л үйлдвэрлэгдсэн болохоор одоо ч олдохгүй л болов уу. Олж авлаа гээд ч яах билээ дээ.
9. Gold Edition Nokia 8800
Nokia компаний энэхүү бүтээлийг заавал Ланборгини, эсвэл Феррари-тай хүн л барина гэсэн ойлголт байхгүй. Ямартай ч ирэх 9-р сарын 1-н гэхэд худалдаанд гарах энэхүү гар утасны үнэ нь доторхи функцийн давуу тал, чанар, багтаамжийнхаа давамгай үзүүлэлтэд биш, харин гаднах корпусны материалдаа байгаа ажээ. Үнэ нь 2700 доллар юм байна.
8. Motorola V220 Special Edition
Хэрэв та дээд талын хоёр хямдхан мөртлөө сүртэй жагсаалтад багтсан гар утаснаас залхсан бол одоо жинхэнэ утгаараа үнэтэй утсыг танилцуулж байна. Motorola V220 Special Edition гар утас нь Австрийн дизайнер Питер Алойссын боловсруулсан Motorola V220 гар утаснаас үзүүлэлт, хэлбэрийн хувьд ямар ч ялгаагүй. Гагцхүү 1200 ширхэг бриллиантан шигтгээтэй корпус, 18 каратын алтаар хийгдсэн товчлууруудаараа л ялгаатай. Үнэ нь 51,000 америк доллар.
7. Vertu Diamond
Энэхүү гар утсыг худалдан авсан хүн нь хэтэвчнийхээ зузаанаас гадна үнэт эдлэлд дурладаг зангаараа бусдаас ялгарах нь лавтай. Учир нь материалын чанар, хийцээрээ бусад гар утас үйлдвэрчлэгчдийн бүтээлүүдээс эрс ялгаран сайшаагддаг Vertu компаний Vertu Diamond гар утас нь үнэт эрдэнийн чулуудаар чимэглэгдсэнээрээ онцлог. Корпус нь 18 каратын цагаан болон шар алтаар бүрхэгджээ. Түүнчлэн бриллиантан шигтгээнүүдийг нь дурьдалгүй өнгөрч болохгүй. Гэхдээ та энэ гар утсыг өөрийн болгохоор хүссэн бол илүү зардлаа хэмнэж, хадгаламж үүсгэхээр яараад хэрэггүй л болов уу. Учир нь нилээн өндөр орлоготой хүн ч ойрын арван жилдээ ийм утсыг өөрийн болгож авах бараг боломжгүй. Түүнчлэн энэ утсанд Bluetooth байдаггүй ажээ.
6. iPhone Princess Plus
Стив Жобс болон ер бусын чадварлаг Австрийн дизайнер Питер Алойссон нарын хамтын бүтээл болох энэхүү гар утас нь Оросын нэгэн чинээлэг бизнесмений захиалгаар үнэт эдлэлээр чимэглэгдэн гарсан iPhone 1 юм байна. Гэвч үүний дараа iPhone Princess Plus-ын захиалга ихсэж эхэлсэн байна. Дизайнер нь энэхүү гар утсыг 318 бриллиантан шигтгээгээр чимэглэсний 180 ширхэг нь цорын ганц байгалийн чулууд ажээ. Түүнчлэн чулуунуудыг шигтгэхийн тулд утсыг 750 пробын цагаан алтаар хүрээлсэн байна. Ингээд эцэст нь iPhone Princess Plus нь 176,400 ам. долларын үнэд хүрчээ.
5. VIPN Black Diamond Smartphone
VIPN Black Diamond Smartphone-ыг Сингапурын нэрт дизайнер Жарен Гох-той хамтран бүтээжээ. Маш өндөр борлуулалттай байдаг энэхүү гар утас нь 300,000 америк долларын үнэтэй ажээ. 400 мегагерцийн процессортой энэхүү төхөөрөмж нь 4 мегапикселийн камертай юм байна. Гар утсыг маш өндөр өртгөөр боловсруулсан поликарбонатын хэсгээр хийжээ. Мөн хар бриллианттай титанан корпустай юм байна.
4. Vertu Signature Cobra
Vertu Signature Cobra-г бүтээлүүд нь жилээс жилд үнэд орсоор байгаа Францын домогт үнэт эдлэлийн ордон болох «Бушерон» (Boucheron)-ы боловсруулсан бриллиантаар чимэглэжээ. «Бушерон» (Boucheron) ордын үүсгэн байгуулагч нь таалал төгсөөд 100 орчим жилийг үдэж байгаа ч энэ газрын нэр хүнд нь улам өссөөр байгаа юм. Утасны корпусыг тойрсон могой нь 439 ширхэг руби чулуу, 2 маргад, бриллиант зэрэг шигтгээнүүдтэй. 310,000 америк долларын үнэтэй энэхүү гар утас нь бусад талаараа бол жирийн л функцтэй юм байна. Хэдийгээр бас л Bluetooth-гүй, бас хуучин функцтэй боловч худалдан авахыг хүссэн хэрэглэгчид маш олон байдаг ажээ.
3. Diamond Crypto Smartphone
Питер Аллойсоны загварчилсан энэхүү гар утас нь 18 каратын шигтгээтэй ягаан алтан навигацийн товчлуураараа гайхагддаг. Утасны бусад метал хэсийг нь цэвэр платинаар цутгажээ. Түүнчлэн жирийн бус, цэнхэр бриллиантан шигтгээтэй Diamond Crypto Smartphone-ийг ч гаргадаг байна. Windows CE үйлдлийн системтэй энэхүү ухаалаг гар утсыг оросын компани угсарчээ.
2. GoldVish Le Million
Дэлхийн хамгийн үнэтэй гар утаснуудын жагсаалтын хоёрдугаарт GoldVish Le Million утас оржээ. Үүнийг Швейцарийн үнэт эдлэлийн мастерууд чимэглэсэн юм байна. Хамгийн үнэтэй бриллиантан шигтгээ, цагаан алт, өндөр чанартай матрын арьсыг хослуулсан энэхүү бүтээл нь Гиннесийн номонд орж байсан аж. Гар утас гэж нэрлэхэд хэл эвлэмгүй энэхүү “уралгийн бүтээл” нь 1 сая 300 мянган долларын үнэтэй юм байна. Түүнчлэн захиалагч нь мөнгөө нэмээд, нэмэлт чимэглэл, функц хийлгэх боломжтой ажээ.
1. Goldstriker iPhone 3GS Supreme
Английн нэрт үнэт эдлэлийн дархан Стюарт Хагс нь дэлхийн хамгийн үнэтэй гар утас болох Goldstriker iPhone 3GS Supreme-ийг бүтээхийн тулд 10 сар хөдөлмөрлөжээ. 3.2 сая америк долларын үнэтэй энэхүү гар утсыг бүтээхэд орсон алт нь өнөөдрийн алттай гэх бүх гар утаснууд дахь алтны нийлбэр хэмжээнээс ч давна. Алтнаас гадна хоёр төрлийн бриллиантан шигтгээ болон 53 ширхэг бусад үнэт чулуун шигтгээтэй. Гэвч энэ утсанд Bluetooth байдаг эсэх нь, камерных нь мегапиксел хэд болохыг нь худалдан авахаасаа өмнө асуудаг тэрбумтан ховор байдаг нь сонирхолтой санагдсан.