Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Удахгүй хэдхэн хоногийн дараа Лондонд Олимп эхлэхэд бүх зүйл бэлэн болсон байна. Энэхүү тоглолтын бэлтгэл ажил 2005 онд эхлэжээ. Олимпийн тоглолтыг Лондон хот 3 дахь удаагаа зохион байгуулах эрх олж аваад байгаа нь энэ юм. Одоо Олимпийн тоглолтонд зориулсан сүүлчийн бэлтгэл ажлуудыг хийж байна. Олимпийн тосгонд Хотын дарга Борис Жонсон хэвлэл мэдээллийн төлөөлөгчидтэй хамт зочлож, тоглолтын бэлтгэл ямар байгааг үзэж сонирхжээ. Олимпийн тосгонд 17,000 тамирчин ая тухтай байрлах боломжтой болсон гэнэ. 3300 сууц, телевиз болон интернетээр бүрэн хангагджээ. 1500 хүн зэрэг хооллох чадалтай хоолны газартай юм байна. Тамирчдын амралтыг ая тухтай өнгөрөөх бүх нөхцлийг нарийн бодож төлөвлөжээ. Гоо сайхны салоныг хүртэл байгуулж өгсөн байна.