“Эрийн хийморь” шагналын эзэд тодорлоо

2012-07-16, 17:42
14,753

Нар хур тэгширсэн зуны дэлгэр цагт наадамчин олон хүчит бөхийн барилдаан, хурдан морийн шандас,  эрхий мэргэн харваагаа шимтэн үздэг билээ. Энэ жилийн наадмаар “Спирт Бал Бурам” ХХК-ийн “Хараа” брэндээс олгохоор амласан “Эрийн хийморь” шагналын эзэд тодорлоо. Эрчит морьтон эрсийн хийморийг сэргээдэг хурдан морины уралдаан Хүй долоон худгийн талд тоосоо өргөсөн зуу, зуун хурдан хүлгүүдээс Х. Бат-Эрдэнийн хүрэн морь  ардын хувьсгалын 91 жилийн ойн их баяр наадмын их насны уралдаанд  түрүү магнайгаар тодорч, торгон жолоогоо өргүүлсэн билээ.

“Эрийн хийморь” шагналын эзэд тодорлоо



Адуу адууны дээд их насны морьдын уралдаанд ийнхүү түрүүлсэн хүрэн  морины уяа сойлгыг нь тааруулсан “Алтай констракшн” ХХК-ийн ерөнхий захирал Х.Бат-Эрдэнэ  монгол эрийн хийморийг илэрхийлсэн “Эрийн хийморь” шагнал, 960 сорьцтой 30 гр шижир алтаар урласан чонын хос алтан шагайн нэгнийх нь эзэн боллоо. Мөн улсын баяр наадмаар тавын даваанд тунаж барилдаад давсан Улсын харцага Ө. Бат-Орших нөгөө алтан шагайг нь эр бяр хийморь юугаа гайхуулан байж авлаа. Улсын баяр наадмын хүчит бөхийн тавын даваа гэдэг улсын цол авах эхний даваа байдаг учир бөхчүүд болгон үнэн хүчийг үзүүлэн барилддаг. Ийнхүү шинэ начин цаашилбал, заан, гарьд, улсын аварга хүртэл төрөх гараа болдог тавын даваанд тунан барилдаж давна гэдэг бөхчүүдийн хувьд яггүй  барилдаан болдог билээ. Монгол эрсийн хийморийн бэлэгдэл болсон эрэмгий чонын шагайг үндэсний шилдэг үйлдвэрлэгч “Спирт Бал Бурам” ХХК-ийн “Хараа” брэндийнхээ бэлэгдэл  болгосон байдаг. Хийморь лундааг бэлэгдсэн 960 сорьц бүхий чонын алтан шагай  эздийнхээ хийморийг мөнхөд тэтгэх болтугай.  








Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.