Голын дельфин Бейжи. 2006 онд албан ёсоор үгүй болсон гэж зарлагдсан. Энэ төрлийн хөгшин дельфинууд байх боловч дахин шинээр төрөх магадлал бараг үгүй юм байна.
Өрнөдийн хар хэрс. өнгөрсөн жилээс устаж үгүй болсон энэхүү хар хэрснүүд өлгий нутаг болох Камерунд хулгайн анчдын золиос болжээ. Эрдэмтэд 2006 оноос таван жилийн турш хар хэрсний үр удмыг хайсны эцэст бараг олоогүй учир, 2011 онд тэднийг устсан гэж зарласан байна. Одоо хар хэрснээс гуравхан ширхэг үлдсэн боловч тэд ч гэсэн аюулд байна.
Карибийн далайн хав. Карибийн далайн хавыг хамгийн сүүлд 1952 онд амьд байхыг нь харсан гэсэн боловч 2008 онд албан ёсоор устаж үгүй болсон хэмээн зарлажээ. XҮIII-XIX зууны үед Европчууд далайн хавын өөхийг чийдэн болон багаж хэрэгсэл тослох зорилгоор их агнадаг байжээ. Мөн далайн хав алга болсонтой холбогдуулан зөвхөн түүний хамар доор амьдардаг байсан шавжнууд хүртэл устсан байна.
Канарын хар шаазгай. Эдгээр шувууд устсаны шалтгаан нь хууль бус ан биш, харин хоол хүнсний дутагдал болжээ. Жижигхэн загасаар хооллодог байсан шаазгайнууд Африк дахь загас агнуурын үйл ажиллагааны золиосонд, идэх хүнсгүй болсон байна.Хамгийн сүүлд 1980 онд энэ шувууг амьд байхыг харжээ. Одоо музейд 4н ширхэг л хадгалагдан үлдсэн байна.
Марианы цоно нугас. Номхон далайн гурван арал дээр амьдардаг байсан энэ нугас дэлхийн 2-р дайны дараа амьдрах орчингүй болсны улмаас устжээ. Газар тариаланд ашиглахын тулд хүмүүс тэндэхийг намаг, балчигийг ширгээсний улмаас ийм явдал болсон байна. 1981 онд хамгийн сүүлийн хос цоно нугас үхэж үр удмаа үлдээгээгүй юм.
Яваны бар. Газар тарилан, хөдөө аж ахуйн хөгжлийн хөлд устаж үгүй болтлоо золиослогдсон амьтдын нэг нь энэхүү бар юм. Эдгээр барууд Индонезийн Ява аралд амьдардаг байжээ. Хамгийн сүүлд тэднийг Ява арлын хамгийн өндөр хэсэг дээр харжээ. 1984-1993 оны хооронд эрдэмтэд түүний ул мөрийг хайсан боловч огт олоогүй учраас устаж үгүй болсныг нь зарласан байна.
Ганцаардмал Жорж яст мэлхий нь өөрийн төрлийн яст мэлхийний хамгийн сүүлчийн төлөөлөгч байсан юм. Гэвч тэрээр “хамгийн сүүлчийн” гэсэн нэртэйгээг хамт, цэнхэр гариг дээрхи оршин тогтнолоо үүрд аван оджээ. Абингдоны яст мэлхий нь сүүлийн жилүүдэд бүр мөсөн устсан цорын ганц амьтны төрөл биш юм.
Пирений ямаа. Энэ төрлийн амьтны хамгийн сүүлийн төлөөлөгч нь дэндүү харамсалтайгаар хальсан юм. Тэр модонд дарагдсан байсан. 2009 онд эрдэмтэд түүүний эснээс авж түүнтэй ойролцоо амьтныг бүтээхийг оролджээ. Харамсалтай нь тэрхүү бяцхан амьтан дөнгөж төрснийхөө дараа төрөлтийн гажигаас болоод үхсэн байжээ.
Алаотраны шувуу. Энэ шувуу нь зөвхөн Мадагаскарын Алаотр нууранд амьдардаг байжээ. Тэрхүү бүс нутагт маш олон тооны хүмүүс ирж суурьшнаар загас, усны ургамалд өөрчлөлт орж, алаотраны шувууны хооллодог загасны төрөл үгүй болсноор хүнсий дутагдалд оржээ. Мөн хулгайн анчдын хөнөөлийн байж болсон байна.