Алганы хээ-Амьдралын өнгө

2012-06-15, 18:37
14,842

Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн энэ улирлын турш зохион байгуулж буй SEASON FEST хөтөлбөрийн хүрээнд "Алганы хээ-Амьдралын өнгө" уран бүтээлийн өдөрлөгийг хийх гэж байна.Өдөрлөг 6 сарын 16-ны 13.00 цагт Паркт болно.Хүн бүр өөрийн алганы хээг үлдээн, хамтдаа Монголын хамгийн том уран бүтээлийг бүтээцгээе.

Алганы хээ-Амьдралын өнгө
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



SEASON FEST-ийн хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлууд
Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн хамт олон SEASON FEST-ийн хүрээнд цаашид олон сонирхолтой хөтөлбөр, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. SEASON FEST-ийн хүрээнд ирэх 7 сард ҮСАХ-нд “Монгол наадам” хэмээх хөтөлбөрт, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн, ажиллаж байна.Энэхүү арга хэмжээнд Паркийн талбай, цэгүүдэд байрлаж буй хүн хөшөө, фантамимо, зураачаар Үндэсний язгуур урлагийг мэдрүүлэх юм. Мөн Каллиграф буюу уран бичлэгийн өдөрлөг, бөмбөрийн шоу, ардын урлагийн хамтлагуудын тоглолт зэргийг хийхээр төлөвлөж байна.


 

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.