Зууны шилдэг 40 гэрэл зураг

Гэрэл зураг хүний сэтгэлд хэзээ ямагт мартагдашгүй ул мөр үлдээж ирсэн билээ. Олон фото зурагчид кино операторуудын хийж чадаагүй тийм нандин мөчийг хүн төрөлхтнийг донсолгож амьдралын дүр төрхийг өөрчилсөн агшныг мөнхийн ой санамжид үлдээж чадсан юм. Одоо та бүхэндээ эдгээр агуу бүтээлүүдийн дээжээс толилуулж байгаадаа баяртай байна.

Зууны шилдэг 40 гэрэл зураг

1. Хөл бөмбөгийн домог болсон хоёр ахлагч: Пеле ба Бобби Мур. Тэд хүндэтгэл болгон өмсгөлөө солилцож байна. Хөл бөмбөгийн ДАШТ. 1970 он.



2. 8 настай Кристиан эцгийнхээ дурсгалыг хүндэтгэх ёслолын үеэр АНУ-ын далбааг хүлээн авч байна. Түүний эцэг Иракт харуулын алба гүйцэтгэж яваад гэртээ харихаас хэдхэн долоо хоногийн өмнө буудуулжээ.



3. Эх орны дайны үеэр Т-34-85 дугаарын танктай байлдаж явсан ахмад дайчин.



4. Румын хүүхэд Бухарестэд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаагийн ажилтанд үлээсэн бөмбөлөг бэлэглэж байна.





5. Цагдаагийн ахмад Рей Льюис 2011 онд Уолл-Стритэд болсон эсэргүүцлийн жагсаалд оролцсоныхоо төлөө баривчлагдаж байна.



6. Галт тэрэг хүлээж суугаад гэнэт амьсгаа хураасан зорчигчын дэргэд байгаа буддын лам. Шаньси Тайюань. Хятад



7. "Leao" нэртэй нохой хөрсний гулсалтын үеэр амь насаа алдсан эзнийхээ шарилийн дэргэд хоёр хоног сууж байгаа нь. Рио-де-Жанейро, 2011 оны 1 дүгээр сарын 15.



8. Өмнөд америкийн атлетикч Томми Смит, Жон Карлос нар эв нэгдлийн бэлэг тэмдэг болгож гараа зангидаж байна. 1968 оны Олимпийн тоглолт.



9. Германы хорих лагераас еврей хоригдлуудыг чөлөөлөх үеийн агшин. 1945 он.



10. 1963 оны 11 дүгээр сарын 25-нд Ерөнхийлөгч Жон Кеннедийг оршуулах ёслолын үйл ажиллагаа. Сонирхолтой нь бага Жон Кеннеди энэ өдөр төржээ. Дэлхий даяар Бага Жон Кеннеди эцгийнхээ шарилд ёслож буйг харуулжээ.



11. Христ шүтлэгтнүүд лалын шүтлэгтнүүдийг мөргөлийн нь үеэр хамгаалж байна. Египет. 2011 он.



12. Хойт солонгосын хүн (баруунаас) автобусан дотроос өмнөд солонгосын хүн рүү гараараа даллаж байна. Тэд 2010 оны 10 дугаар сарын 31-нд Кумганг уулын дэргэд болсон гэр бүлийн уулзалтад оролцоод хагацаж байна. 1950-53 оны солонгосын хойгийн дайн тэднийг салгажээ.



13. Японд 2011 онд болсон цунамигийн дараа нохой эзнээ олжээ.



14. «Ааваа намайг хүлээгээч» хэмээн 5 настай хүү Уоррен «Уайти» жагсаалд явж буй эцэг Жек Бернар руугаа эхийнхээ гараас мултран гүйж байна. Энэ гайхалтай агшин дайны үеэр «Life» сэтгүүд хэвлэгдсэнээр түгэн тарж Британий Колумбийн бүх сургуулийн ханан дээр өлгөөтэй байдаг байв. 



15. Венесуэлд болсон бослогын үеэр мэргэн буудагчид буудуулсан цэргийг өргөж буй ламтан.



16. Австрали залуу Скотт Жонс канад найз бүсгүй Алекс Томасыг үнсэж байна. Стэнлийн цомыг Vancouver Canucks баг алдсаны дараа Канадчууд бухимдаж байх үед энэ зургийг даржээ.



17. Эх хүү хоёр Алабамагийн Конкордод хар шуурга дайран өнгөрч гэр орныг нь газартай тэгшлэн нураасны дараа уулзаж байна. 2011 оны 4 дүгээр сар.



18. Сычуанид болсон газар хөдлөлтийн дараа энэ залуу гэрийнхээ нурангин дороос гэр бүлийнхээ зургийн цомогийг олоод уйлж сууна.



19. Филис Сигал 76 настай. Конни Копелов 84 настай. Тэд Манхэттенд анх гэр бүлээ бүртгүүлсэн ижил хүйстэнгүүд.



20. Японы цунамигийн дараа олдсон 4 сартай охин.



21. Нацистууд дэлхийн II дайны үеэр Парист орж ирэхэд хотын иргэд ийнхүү дуугүй эсэргүүцэж угтав.



22. Хайнрих Гиммлерийн өмнө зогсож буй Гораций Грисли гэдэг цэрэг. Тэрбээр хорих лагерт хоригдож байхад нь Гиммлер лагерыг шалгахаар иржээ. Тэрээр хоригдлуудын хоолыг нэмэхийг шаардан амь насаа дэнчин тавин зогсож байгаа нь. Мөн Грисли герман бүсгүйд сэтгэл алдарч түүнтэй уулзахын тулд олон удаа лагериас оргож байжээ.



23. 2009 онд Австралид гарсан түймрийн үеэр гал сөнөөгч Коалад ус өгч байна.



24. Дэлхий худалдааны төвийн 9/11 гэдэг дурсгалын цогцолборын өмнө хүүгээ 2001 оны терорист халдлагад алдсан эцэг.



25. Жаклин Кеннедигийн нөхрийг алуулсны дараа Линдон Жонсон ерөнхийлөгчийн тангараг өргөж байгаа нь.



26. 5 настай Таниша Блевин Катрина хар шуурганд өртсөн 105 настай Нита Лагардыг гараас нь хөтлөж явна. 



27. Японы цунамигийн үеэр цацрагад өртөгдсөн бүсгүй тусгаарлах байрны шилээр нохойгоо харж байна.



28. Сэтгүүлч Юна Ли, Лора Линг нар Хойд солонгост тагнуул хийсэн хэргээр баривчлагдаж 12 жил засан хүмүүжүүлэх лагерт хоригдох ял авчээ. Харин АНУ дипломат шугамаар сайн хэлэлцээр хийсний үр дүнд тэднийг суллуулав. Тэднийг огоцны буудал дээр гэр бүлийхэн нь тосон авч байна.



29. Эх нь Иракт удаан хугацаагаар алба хааж ирээд охинтойгоо уулзаж байна.



30. Энх тайвны төлөө тэмцэгч эмэгтэй Жейн Роуз Кэсмир Пентагоныг хамгаалагчдын жадны өмнө цэцэг өргөж байна. 1967 он. Вьетнамд хийж буй дайныг эсэргүүцсэн жагсаалын үеэр энэ зургийг авчээ.



31. Tankman буюу танкийг зогсоосон эр хэмээх домог болсон фото зураг. Энэ эрэгтэй 1989 онд Тяньаньмэний талбай дээр болсон нийгмийг ардчилахын төлөө залуусын жагсаалыг дарах гэсэн танкийг зогсоож байв.



32. Дээрх үйл явдлыг арай өөр өнцгөөс авсан бас нэгэн фото зураг. Сайн харвал танк зогсоосон эрэгтэй нь цаад талд модны завсраар цаашаа хараад зогсож байна.



33. Гарольд Виттльз анх удаа юм сонсож байна. Эмч нар түүнд сонсголын аппарат чихэнд нь хийж өгчээ.



34. Хелен Фишер хүү 20 настай байлдагч Дуглас Халлидейнх нь шарилыг тээж буй машины шилийг үнсэж байна.



35. АНУ-ын арми "Д" өдөр Нормандид бууж байна. 1944 оны 6 дугаар сарын 6.



36. Дэлхийн II дайны үед Зөвлөлтийн цэргийн ачаар чөлөөлөгдсөн хоригдол охинтойгоо уулзаж байна. Охин эцгийгээ анх удаа харж байна.



37. Суданы ардын чөлөөлөх армийн цэрэг Тусгаар тогтнолын парааданд бэлтгэж байна.



38. Эх орны дайнд оролцож явсан эгч дүүс, цаг хугацааны "агшин".



39. 2012 оны 3 дугаар сард Алабамад болсон Торнадогийн дараа Грег Кук алдагдсан нохойтойгоо эргэн уулзаж байна.



40. АНУ-ын астронавт Уильям Андерс 1968 оны «Аполлон-8» нислэгийн үеэр саран дээрээс дэлхийн зургийг авчээ.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()