Манай гарагийн хамгийн урт хөлтэй 10 бүсгүй

Эрчүүд эмэгтэйчүүдийн аль хэсэг рүү илүү хардаг юм бол оо? Мэдээжийн хэрэг эхлээд хөл рүү нь... Энэ удаагийн жагсаалтад манай гаригийн урт хөлтэй 10 эмэгтэйг бичлээ. Тэдний хөлний урт 1,3 метрээс давна гээд бод доо. Сонирхуулахад, Европчууд азиудыг онигор нүдтэй, навтгар хамартай, намхан хүмүүс гэж шоолж ярьдаг байсан бол сүүлийн 20-оод жилд Азид мэндэлж буй ихэнх хүүхдүүд нуруулаг, өндөр болон өсч байна. Түүний тод илрэл бол Монгол улсад байгаа. Энэ жишээг холоос хайгаад хэрэггүй. Таны хажуугаар зөрөх арван жилийн сурагчид, оюутан залуус маш өндөр өсгөлүүн болсоныг анзаарсан байх. Мөн манай загвар өмсөгч охидын хөл нуруу европчуудаас дутхааргүй болж байгаа нь үнэн.

Манай гарагийн хамгийн урт хөлтэй 10 бүсгүй



10 дугаар байр.
Дэрил Ханна. Нурууны өндөр 178 см, хөлний урт 106 см. Тэрбээр америкийн жүжигчин. Түүнийг «кино урлаг дахь хамгийн сайхан биетэй» хэмээн олон хэвлэлүүдэд бичиж байсан. Дэрил Ханнаг «Биллийг хороох» гэсэн киногоор нь манай олон үзэгчдэд танил болсон.

www.caak.mn (10 фото)

9 дүгээр байр.
Ума Турман. Өндөр нь 180 см. Хөлний урт нь 108 см
Ума гэдэг нь индуист бурхны нэр гэнэ. Орчуулбал, «сайн сайхныг бэлэглэгч» гэсэн утгатай. Ума 41 размерийн гутал өмсдөг. Квентин Тарантино Умад үнэхээр сэтгэл алдардаг гэнэ.

www.caak.mn (10 фото)


8 дугаар байр.
Ева Герцигова. Өндөр нь 180 см. Хөлийн урт нь 112 см.
Чехийн топ-модель, жүжигчин. Загварын урлагт санамсаргүйгээр орж ирсэн гэдэг. 16 настайдаа Прага хотод амрахаар иржээ. Найз нөхөд нь түүнийг загвар өмсөгчийн шалгаруулалтанд орооч хэмээн зөвлөсөн гэдэг. Тэгээд тэнцчихжээ. 

www.caak.mn (10 фото)


7 дугаар байр.
Мария Шарапова. Өндөр нь 188 см. Хөлний урт нь 121 см.
Мария дэлхийн шилдэг газрын теннисчин. Европын 3 удаагийн аврага. Sony Ericsson компаний албан ёсны нүүр царайг илэрхийлэгч. Мөн Cannon, Palmolive, Colgate компаниудыг сурталчлагч. 2006 онд түүнийг дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй тамирчин хэмээн хүлээн зөвшөөрчээ.

www.caak.mn (10 фото)


6 дугаар байр.
Адриана Скленарикова. Өндөр нь 178 см. Хөлийн урт нь 121,5 см.
Словакийн супер модель. Алдарт Вивьен Вествудтай загварын ертөнцөд хамтран ажиллаж байсан. 2000-аад онд түүнийг хамгийн урт хөлтэй загвар өмсөгч хэмээн хүлээн зөвшөөрч байжээ.

www.caak.mn (10 фото)


5 дугаар байр.
Надя Ауэрманн. Өндөр нь 180 см. Хөлийн урт нь 122 см. Германы модель, жүжигчин. 1990-ээд оны сүүлчээр Гиннесийн дээд амжилтын номонд хамгийн урт хөлтэй хэмээн тооцжээ.

www.caak.mn (10 фото)


4 дүгээр байр.
Нина Пыльская. Өндөр нь 193 см. Хөлийн урт нь 123,5 см.
Эхлээд казахын, дараа нь ОХУ-ын модель хэмээн шалгарсан. Нина багаасаа загвар өмсөгч болох мөрөөдөлтэй байжээ. Москвад Вячеслав Зайцевын загварын ордонд явдаг байжээ.

www.caak.mn (10 фото)


3 дугаар байр.
Эль Макферсон. Өндөр нь 185 см. Хөлийн урт нь 123,5 см. 22 настайдаа дэлхийн хамгийн сайхан бүсгүйгээр шалгарсан. 42,5 размерын гутал өмсдөг.

www.caak.mn (10 фото)


2 дугаар байр.
Сэм Стейси. Өндөр нь 180 см. Хөлийн урт нь 127,6 см.
Англи гаралтай. Сэм Стейси 2001 онд дэлхийн хамгийн урт хөлтэй эмэгтэйгээр шалгарсан.

www.caak.mn (10 фото)


1 дүгээр байр.
Светлана Панкратова. Өндөр 196 см. Хөлийн урт нь 132,2 см.
Хамгийн урт хөлтэй бүсгүй. Мэргэжлийн сагсан бөмбөгч. ОХУ болон Америкт тоглож байсан. Одоо Испани улсад үл хөдлөх хөрөнгийн наймаа хийж амьдардаг. 2008 онд Панкратова Гиннесийн дээд амжилтын номонд хамгийн урт хөлтэй хэмээн бичигдсэн. Зурган дээр дэлхийн хамгийн жижиг хүн хятадын иргэн 74 см өндөр Хи Пинжин-тэй зургаа татуулжээ.

www.caak.mn (10 фото)
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()