Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Холливуудын найруулагчид киноны маш олон хүнтэй хэсгийн зургийг компьютер граффик ашиглалгүйгээр хэрхэн авдаг юм бол? Тэд ийм зураг авалтад Inflatable Crowd компаний үйлдвэрлэдэг хувцас, хиймэл үс, малгай болон бусад хэрэглэлтэй маш олон тооны хиймэл хүмүүсийг ашигладаг байна. 2003 оноос хойш тус компани нь «Төмөр хүн 2», «Тулаан», «Байлдагч», «Хааны үг!», «Гангстер», «Фаворит», «Оушены арван гурван найз », «Алдрын гялбаанд», «Бид нэг баг», «Хүн аалз 3», «Престиж» болон «Саятан жаал» зэрэг кинонуудтай хамтран ажиллажээ. Магадгүй та доорхи киноны олон хүнтэй хэсгүүдийг компьютер графикийн тусламжтайгаар хийсэн гэж бодох байх. Харин бодит байдлыг эрхэмлэдэг нэр дурьдсан киноны бүтээгчид Inflatable Crowd Company-гийн 3D биетүүдийг ашигласнаа хэлсэн байна. Цугласан олныг хиймэлээр бий болгож чадаж байгаа нь Холливуудын кино бүтээгчдийн арвин туршлага, чадварыг илтгэх ажээ. Ингээд Холливуудын бас нэгэн нууцтай танилцацгаая.