1-р байр
2010 оны 12-р сарын 8-ны өдөр. Өмнөд Солонгосын ардчилсан намын сөрөг хүчнийхэн улсын төсвийн мөнгийг ирэх жил олгох асуудлыг эсэргүүцэж байв. Маргаан ширүүссээр гол усыг цэвэрлэх асуудалруу хальжээ. Төсвийн мөнгөнөөс хүртэхийн эсрэг санал хураалтын дүн хангалтгүй болсон тул тэд чуулганы өмнөх өдөр нь уулзалтын өрөөний хаалгыг битүүмжилсэн байжээ. Коридорт ард түмний дундаас сонгогдсон парламентын төлөөлөгчид тавилгаар байлдаж эхлэв. Ажлын байрлуу нь оруулахгүй байгаа сөрөг хүчнийхнийг эсэргүүцсэн улс төрийнхний зодоон өглөөнөөс эхэлж, удаан үргэлжилжээ. Зодооны эцэст хэд хэдэн хүн шархдаж, нэг депутат эмнэлэгт хүргэгдсэн байна. Толгойруугаа алхаар дэлсүүлсэн учраас аргагүй л дээ. Зодооны үр дүнд парламентын цөөнх биш олонхи ялжээ. Ингээд дараа жилийн төсвийн мөнгөнөөс парламентынхан зарцуулахаар болсон байна. REUTERS
2-р байр
2011 оны 10-р сарын 26-н. Италийн Ром. Италийн сөрөг хүчний FLI намын гишүүн Клаудио Барбато (зүүн гар талд) нь Парламентын “Умард Лиг”-ийн гишүүн Фабиол Раньери-г цохиж байна. Зодооны шалтгаан нь сөрөг хүчний тэргүүн Жанфранко Фини-гийн хэлсэн үг болсон байна. Тэрээр Умберто Босси-гийн эхнэрийг 39 насандаа тэтгэвэрт гарсан нэгэн гэж хэлжээ. Тус улсын хувьд тэтгэврийн хууль бол хамгийн эмзэг сэдвүүдийн нэг юм байна. Ерөнхий сайд Сильвио Берлускони нь брюселлийн шахалтыг хүлээн авч, тэтгэвэрт гарах насыг 65-67 нас болгон өндөрсгөхийг санал болгожээ. REUTERS/Ansa/Giuseppe Lami
3-р байр
2010 оны 4-р сарын 27-н. Украины “Верховная рада”-гийн уулзалтын үеэр ОХУ-ын Черноморын флотыг Украин-д байх хугацааг сунгах талаар хэлэлцэх ёстой байжээ. Энэ үед Украины парламентын спикер Владимир Литвинрүү сөрөг хүчнийхэн өндөг шидэж эхэлжээ. Юлия Тимошенкогийн блокийн фракцийнхан нь В.Литвины тохиролцоог дэмжих шийдвэр гаргасан нам нэгтнүүдийнхээ ажлын байрыг битүүмжилжээ. Төд удалгүй Тимошенкогийн фракц болон намуудын хооронд зодоон болсон байна. SERGEI SUPINSKY/AFP/Getty Images
Үргэлжлэл...
Үргэлжлэл...
Үргэлжлэл...
2010 оны 4-р сарын 27-н. ОХУ-ын Черноморын флотын Украинд байрлах хугацааг сунгах эсэхийг хэлэлцэх Верховная Рада-гийн уулзалтын үеэр Юлия Тимошенкогийн блокийн депутатууд хорт хий ашиглажээ. SERGEI SUPINSKY/AFP/Getty Image
Үргэлжлэл...
4-р байр
2007 оны 5-р сарын 28-н. Анкара. Бүгд Найрамдах ардын намын сөрөг хүчний депутат Идрис Сами Тадоглу (зүүн гар талынх) болон мөн намын нэр нь үл мэдэгдэх депутат нар нь Туркийн Шударга ёс, Хөгжлийн төлөөх намын Алим Тунч-ыг зодож байна. Туркийн парламент энэ үеэр бүх нийтийн оролцоотой ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах талаар хуралдахаар цугласан байв. REUTERS/Anatolian/Nuri Kaynar
5-р байр
2006 оны 2-р сарын 9-н. Киев. Украины депутатууд Виктор Ющенко-г үг хэлж байхад нь нударга зөрүүлсэн байна. SERGEI SUPINSKY/AFP/Getty Image
6-р байр
2012 оны 3-р сарын 29-ний өдөр, Туркийн парламентын боловсролын хуулийн төслийг хэлэлцэх хурлын үеэр энэхүү зодоон гарчээ. Энэхүү явдал нь сөрөг хүчин болох Бүгд Найрамдах Ардын Намын гишүүн Вели Агбаба болон олонхийн намын гишүүн Махмет Метирен хоёрын хооронд гарсан байна. Парламентын гишүүдийн хоорондын үгэн дайралт нударган зодоонд хүргэжээ. REUTERS
7-р байр
2004 оны 10-р сарын 26-н. Тайбей. Тайваны олонхийн нам болох Ардчилсан хөгжлийн намын гишүүн Чен Цунь нь сөрөг хүчний төлөөлөгчрүү ном шидэж байна. Тэдний зодоон нилээн удаан үргэлжилжээ. Ингээд депутатууд өдрийн хоолоороо байлдаж эхэлсэн байна. Энэхүү маргаан нь тус улсын байлдааны санд АНУ-аас хандивласан 18 тэрбум долларын зарцуулалтын зөвшилцөөний үеэр гарчээ. REUTERS
8-р байр
2007 оны 1-р сарын 19-н. Тайвань, Тайбей. Арлын эрх баригчдын дээд төлөөлөгчдийг сонгох санал асуулгын өмнө гарсан эмх замбараагүй байдлын үеэр парламентын спикер Ван Цзинийг үг хэлж байхад нь микрофоныг булаан авахаар оролдож байгаа депутатууд. REUTERS
9-р байр
2007 оны 5-р сарын 8-ны өдөр. Тайваны Тайбей. Тайваны депутатууд хуулийн төслийн талаар маргалдаж байгаад, нударган зодоонд шилжжээ. REUTERS
10-р байр
2003 оны 11-р сарын 6-ны өдөр. Сөрөг хүчин болох Ардын Нэгдүгээр намын гишүүн Чан Шао – хо (зүүн гар талын, захин) нь Тайваны Ардчилсан намйн Го Жан–Чан-ыг цохиж байна. Тайвын Ардчилсан намынхан тусгай төлөөллийн сангийн зарцуулалтын талаар тайлан тавих хурлын үйл ажиллагааг битүүмжлэхийг оролджээ. AFP PHOTO/HU Kuo-Wei
11-р байр
2007 оны 1-р сарын 11-н. Тайваны Ардчилсан намын гишүүн Чен Хсьен – чан (баруун гар талд) болон сөрөг хүчний Чен Чао – Ран нарын зодоон. Тэд төрийн албаны яаманд хуваарилагдах мөнгөнөөс болж маргалджээ. LIU HSIN-TEH/AFP/Getty Images
12-р байр
2004 оны 3-р сарын 23-ны өдөр. Тайваны Тайбей. Үндэсний намын гишүүн Ляо Фэн-дэ нь Ардчилсан намын гишүүн Линь Фэн-си-тэй зодолдож байна. Тайбей-ийн парламентын ордны хурлын танхимд болсон энэхүү зодоон нь ерөнхийлөгчийн сонгуулийн хариунд засвар хийх гэсэн оролдлогоос болжээ. REUTERS/Gi Chih-Sheng
13-р байр
2003 оны 2-р сарын 7-ны өдөр. ОХУ, Москва хотын Госдум. Зураг дээр баруун гар талд буусан бие даасан гишүүн Александр Федулов нь Галина Стрельченкогийн “Единство” хэмээх фракцийн гишүүдийн ёс зүйн дутагдлын талаар үнэлэлт дүгнэлт өгч байв. Түүний хэлснээр “Единство” комиссийнхон зарчмыг баримталдаггүй, үйлдэлд үнэлэлт дүгнэлт өгөхдөө маруухан гээд, фракцийн тэргүүн Геннадий Зюганов-ыг голчлон шүүмжилжээ. Ингэхдээ тэрээр Зюгановыг улс төрийн биеэ үнэлэгч гэж доромжилсон байна. Зюгановыг хамгаалагхаар коммунист гишүүн Василий Шандыбин босч (зүүн гар талд), Федуловруу тайван инээмсэглэж очоод, гэнэт зангидсан гараараа нүүрлүү нь цохижээ. Ингээд зодоон эхэлсэн байна. REUTERS/NTV
Үргэлжлэл...