Чадын нутаг дахь Сахель бүсийн Мондо тосгоны энэ эмэгтэй цөлд хүүхдээ гар дээрээ авч явж байна. ЮНИСЕФ-ийн тооцоогоор энэ жил 5 нас хүртлэх 127,000 хэт тураалтай хүүхдэд яаралтай эмчилгээ хийх шаардлагатай байна. Сахель бүсд Нигер, Мали, Чад, Буркина-Фасо, Камерун, Сенегал, Мавританий 1,000,000 хүүхэд өлсгөлөнд нэрвэгдэж байна.
Өлсөж үхсэн илжигний сэгийг халдвар тараахаас болгоомжилж нутгийн оршин суугчид хол зөөж хаясан байна. Өлсгөлөнд нэрвэгдсэн хүүхдүүдийн эхчүүд Чадын цөл дэх хүүхдээ аврахын тулд эмнэлэгүүд дэх хүнс тараах цэгүүд рүү чиглэсээр байна. НҮБ-ийн эрүүл мэндийн төлөөлөгч хэлэхдээ: Олон улсын хүмүүнлэгийн хүнсний хангамжийг нэмэгдүүлэхгүй бол хүүхдийн үхэл нэмэгдэх болно гэжээ.
22 настай Фатима Абд Рахманы 2 настай охин Колтума Абдулай Мондогийн эмнэлэгт эмчилгээ хийлгүүлж байна. ЮНИСЕФ-ийн мэдээгээр хүнсний хямрал 2011 оны ган гачиг, малын тоо толгой багассанаас үүдэлтэй гэжээ. Үүний дээр Ливид мөргөлдөөн болсноос дайжсан хүмүүс гэртээ ирсэн нь байдлыг улам муутгажээ.
Зара Махамат гэдэг энэ хүүхэд өлсгөлөн, суулга, бүгчим халуунаас болж бие нь муудаж Нгури тосгоны эмнэлэгт эрчимт эмчилгээ хийлгэж байна.
Барра тосгоны эмнэлэгийн гадаа эхчүүд хүүхдүүддээ хэрхэн эмчилгээ хийлгэх эмч нарын шийдвэрийг хүлээн сууж байна.
Хадетт Мухаммед Омар хүүгээ энгэртээ тэвэрч байна. Барра тосгоны эмч нар хүүд нь өлсгөлөнгийн симптом байгаа эсэхийг шинжилж байна.
3 настай Халим Мусса эмнэлэгт хамраараа гуурс тавиулж хүнсний эмчилгээ хийлгэж байна. Гуурсаа мулт татахаас нь болгоомжилж эмч нар 2 гарыг нь бинтээр боожээ. Түүний ээж Калтума Абакар энэ эмнэлэгт хүүгээ авч ирэхийн тулд 70 километр зам туулжээ.
8 сартай Кубура Али хоолоо өөрөө идэж чадахгүй бөгөөд эмч нар түүнд тариа хийхэд уйлж байна. Чадын Нгури эмнэлэг.
20 настай Ашта Абдулай эмнэлэгт хүү Мусса Алигаа тэврээд сууж байна. Хүүгийнх нь хамарт эмчилгээний гуурс тавьжээ.
22 настай Херета Муссагийн 7 сартай хүү Маогийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна. Чадын Канем дүүрэг.
Ээж нь хүүгийнхээ гарыг жин нэмж байгаа эсэхийг мэдэхээр хэмжилт хийж байна.
Мао эмнэлэгт эмч хүүхдийн жинг үзэж байна.
3 настай Халим Мусса хамартаа гуурс тавиулж тэжээлийн эмчилгээ хийлгэж байна. Гуурсаа татахаас нь болгоомжилж гарыг нь бинтээр боожээ.
Чилла тосгоны эрэгтэйчүүд хүүхдүүд мал услахад зориулж худгаас ус татаж байна. Энэ худгийг 20 хүн 7 хоногийн дотор ухжээ.
Чилл тосгоны 46 настай Хуссаени Абдулла малаа ус ууж дуусахыг хүлээж байна.
Чадын Канем дүүргийн энэ эмэгтэй зарах үрээ цэвэрлэж байна.
2 настай Хава Абдулла дөнгөж 5,4 килограмм жинтэй. Тэрээр эмэг эхийнхээ өвөр дээр сууж байна. Ээж нь жирэмсэн тул хол замд явж чадахгүй учир эмээтэй нь хамт эмчилгээнд явуулжээ.
Энэ эмэгтэй хүүгээ эмчлүүлэхээр Мао эмнэлэгт ирж байна. Чадын Канем дүүрэг.
Эх нь хүүхдээ тэврээд усанд явж байна.
2 настай Нехиле Мусса нь Мао эмнэлэгт ээж Кубуры Адумын хөлийг түшээд амарч байна. Тэрээр Мао эмнэлэгт тэжээлийн эмчилгээ хийлгэж байгаа юм.
2 настай Нехиле Мусса
Мао эмнэлэгт эмчлүүлж буй 2 настай Нехиле Мусса ба түүний эх Кубура Адум.
Ээж нь 8 сартай охин Кубура Алиг сэрүүцүүлж байна. Охин нь өөрөө хоолоо идэж чадахгүй тул Чадын Нгуригийн эмнэлэгт эрчимт эмчилгээ хийлгэж байна.
8 сартай Кубура Али тэжээлийн эрчимт эмчилгээ хийлгэж байна.
13 сартай Халима Али жингээ үзүүлж байна. Сахель бүс дэх Dibinindji тосгон.
Тэжээлийн эрчимт эмчилгээ хийлгэж буй 2 настай Хава Мусса-г ээж нь өвөр дээрээ авч байна. Чадын Нгури дүүрэг.
Газар хэвтэж буй хүүгээ сэрүүн байлгахын тулд бүтээлэг дэлгэж сүүдэр тусгаж байна. Тэрээр хүүгээ эмчлүүлэхийн тулд хол газраас илжиг унаж иржээ. Сахелийн бүс дэх Дибининжи тосгон.
Хатаасан хувцасаа аваад явж буй эмэгтэй. Чадын Сахель бүсийн Мондо тосгон.
Хүүхдүүдээ эмчийн үзлэгт оруулсан эхчүүд тэвчээртэй сууж эмчийн шийдвэрийг хүлээж байна.
Чилла тосгоны эрэгтэй хүүхдүүд
Чадын Сахель дүүргийн Дала тосгоноос холгүй элсэн цөлд үхсэн илжигний сэг. Ган болсноос ургац алдаж малын үржил мууджээ.
Дибининжи тосгоны нэгэн эмэгтэй илжиг унаад явж байна. Чадын Сахель бүс.