Хятадын Чунцин муж дахь Чонкингийн онгоцны буудал дахь рестораны ширээ.
Эндэхийн найрсаг зөөгч нар нь онгоцны үйлчлэгч шиг харагдаад зогсохгүй, дамжаанд нь бас заавал суусан байдаг.
Түүнчлэн уг рестораны хивс, тохируулдаг суудал, цонх, гэрэлтүүлэг гээд бүх зүйл нь Дэлхийн хамгийн том зорчигчийн онгоц болох Airbus A380 – тай яг ижилхэн ажээ. Харин цэсэн дэхь хоолнууд нь онгоцны хоолноос хамаагүй илүү сонголттой, амттайгаас гадна, хоолны хэрэгслүүд нь зоогийн газрын зэрэглэлийнх юм байна.
Уг ресторан нь 600 метр квадрат талбайтай бөгөөд зургаан VIP өрөөтэй юм байна. Нэгэн зэрэг 110 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай ажээ. Одоогийн байдлаар мэргэжлийн онгоцны үйлчлэгч – зөөгчийг оролцуулаад, 18 хүний багтай.
Зарим хоолнууд нь мянган доллар хүртэл үнэтэй байдаг тул дэлхийн хамгийн том онгоц дотор хоол идэж байгаа мэт мэдрэмжийг амсахын оронд онгоцны билет авсан нь арай хямд тусах тохиолдол бий.
Дашрамд дурьдахад энэ нь Airbus A380 онгоцны орчинг дуурайсан хоёр дахь ресторан юм байна. Нөгөөдөх нь Тайванд байдаг ажээ.
Тайваны Тайпей хотод мөн ийм зоогийн газар ажилладаг бөгөөд доторхи хоол нь яг онгоцных шиг пластик саваар ирдэг байна.
Тусгай капсул маягийн ширээнүүдтэй ажээ. Зурагт романтик болзоонд зориулсан хоёр хүний ширээг харуулжээ.
Жинхэнэ нислэгийн уур амьсгалыг бүрдүүлэхийн тулд нийт 9 бүсгүй тус рестораны зөөгч болохын тулд онгоцны үйлчлэгчийн тусгай дамжаанд суралцсан байна.