Эдвард андаа гарчээ. Ийм өндөр өвснүүд дундаас гулгаж явдаг амьтныг олж авна гэдэг амаргүй ажил.
1990-ээд онд Флорида орчмын намаг балчигт маш ихээр өндөглөсөн аварга могойны үр удмуудыг хайж олох нь Эдвардын ажил юм. Эдгээр могойнууд нь тус газрын уугуул амьтад биш юм. 1990-ээд онд халуун орны ховор амьтдыг тэжээж байсан айлууд цаашид гэртээ байлгахыг хүсээгүй тул, энэ хавьд олноор авчран суллажээ.
Тэжээмэл амьдралаас шууд зэрлэг байгальд орхигдсон бирманы могойнууд намаг дунд амьд үлдээд зогсохгүй, маш хурдацтай өсч, асар олон өндөглөжээ. Аварга могойнуудын тоо толгой асар хурдацтай өсч, Дэлхийн хамгийн том намагуудын нэг болох Эверглейдс (Everglades) –ийг эзэгнэн, тэндэхийн аллигатор матарны зулзаганууд, шувуу, туулай зэрэг амьтдаар хооллох болжээ.
Эдвард нь могойтойгоо хамт энд тэндэхийн арга хэмжээнд оролцох нь элбэг
Хэт олширсон аварга могойнуудыг барьж авсныхаа төлөө Эдвард нь төр засгаас нэг ч төгрөг авдаггүй байна. Түүний ажил бол зөвхөн хувь хүний хүсэл сонирхолтой нь л холбоотой ажээ. Одоогийн байдлаар тэрээр 26 бирманы аварга могой олсноос хамгийн том нь 12 метр урттай, 43 фунт (19,5 кг) жинтэй байсан аж. Барьсан бүх могойгоо тэрээр үндэсний амьтан хамгаалах хүрээлэнгүүдэд юмуу эрх баригчдад өгдөг бөгөөд өөрийн ажлын тайлангаа өөрийн интернэт блогоороо тавьдаг.
2002 оноос хойш Эдвард нь 1800 гаран могой бариад байгаа боловч могойн хаант улс болоод байгаа Эверглейдс (Everglades) нуурын асуудлыг шийдвэрлэхэд дэндүү хол байгаа юм.