Мусульман шашинтай хувьсгалч моделиуд

Загварын тайзан дээр гунхаж, зураг авалтад оролцох дэлхийн олон үзэсгэлэнт загвар өмсөгчдийн дунд Мусульман шашинтай гэр бүлээс гаралтай хүмүүс цөөн хэд байдаг. Гэвч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дээр ислам шашинтай гэр бүлд төрж, өсөөгүй загвар өмсөгчдийг “Мусульманчууд” гэж нэрлэх нь олонтой. Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Дорнод зүгээс гаралтай загвар өмсөгч бүрийг мусульман гэр бүлд хүмүүжсэн гэж нэрлэхээр яардаг байна. Тэр дунд мэдээж эмэгтэй хүний эрхийг дээд зэргээр зөрчдөг ийм шашинтай гэр бүлд жинхнээсээ мэндэлсэн цөөн моделиуд ч бий. Ингээд бүгдээрээ жинхэнэ болон хуурамч мусульман шашинтай загвар өмсөгчидтэй танилцацгаая.

Мусульман шашинтай хувьсгалч моделиуд


1. Ислам шашинтны ертөнцөөс загварын тайзан дээр хөл тавьсан анхны эмэгтэй бол “Иман” гэдгээрээ алдартай Иман Мохамед Абдулмажид юм.

www.caak.mn (30 фото)

Тэрээр 1955 онд Сомали-д мэндэлжээ. Түүний эцэг нь Сомали-гийн Саудийн Араб дахь дипломат төлөөлөгч, эх нь гениколог байсан. Бүсгүй Египет болон Кени улсуудад боловсрол эзэмшжээ. 70-аад оны дунд үед тэрээр АНУ-д ирж, Vogue болон бусад хэд хэдэн гялгар сэтгүүлүүдэд зурагаа даруулсан байна. Версаче, Кляйн, Ива Сен-Лоран зэрэг загварын орднуудын цуглуулгыг тайзан дээр толилуулж байсан аж. Тэр битгий хэл Хэльмут Ньютон болон Энни Лейбовицийн студид нүцгэн зурагаа авахуулсан юм байна. Британий алдарт хөгжмийн зохиолч Дэвид Боули-тай гэрлэжээ. Иман нь хэзээ ч мусульман шашинтай гэр бүлд хүмүүжсэн гэдгээ нууж байгаагүй бөгөөд Барууны амьдралын хэв маягт хүүхэд байхаасаа татагддаг байсан аж.



2. 1987 онд Барууны ертөнц Варис Дири хэмээх сомалийн бас нэгэн мусульман шашинтай, малчны гэр бүлээс гаралтай бүсгүйгийн эр зоригийг гайхаж байжээ. Тэр үед 22 настай байсан Варис Дири Pirelli хуанли-д нүцгэн зурагаа авахуулж, мөн жилдээ Жеймс Бондын шинэ ангид дүр бүтээсэн байна.  Хожим нь Chanel, Levi's, L'Oréal, Revlon зэрэг брэндүүдийн сурталчилгаанд зурагаа авахуулжээ. 1995 онд BBC сувгийнхан түүний амьдралаар баримтат кино хийсэн байна. “Цөлийн цэцэг” гэдэг тодотголтой энэ бүсгүй загварын кареертаа цэг тавьсныхаа дараа зохиолч, нийгмийн зүтгэлтэн болж, мусульман шашинтай улс орны эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тал дээр анхаарал тавин ажиллах болжээ.

www.caak.mn (30 фото)


3. Тунис-т мэндэлсэн Кенза Фурати нь 2011 онд Sports Illustrated Swimsuit Issue-д зурагаа авахуулсан нь бикинитэй зурагаа даруулсан анхны Араб гаралтай мусульман шашинтай бүсгүй болжээ. Тэрээр сүүлийн 10 жилийн турш Elite агентлагтай хамтран ажиллаж байгаа юм.

www.caak.mn (30 фото)


4. Энэхүү зурагны баруун гар талд байгаа Хана Бен Абдельсалем ч мөн адил Тунисээс гаралтай. Дөнгөж кареераа эхэлж байгаа, 21 настай энэ үзэсгэлэнтэй бүсгүй одоогийн байдлаар Lancome-ын нүүр царай болон ажиллаж байгаа.

www.caak.mn (30 фото)


5. Ливанаас дүрэвсэн гэр бүлд өссөн Рима Факих нь 2010 онд “АНУ-ын Мисс” титмийн эзэн болсноор энэ шагналыг авсан анхны Араб бүсгүй болжээ. Тэрээр гэр бүлээ бүх шашны баяруудыг тэмдэглэдэг, ардчилсан гэр бүл гэж хэлдэг ч, гол шашин нь мусульман гэж зарласан байна. Рима нь мөн архи дарсыг чөлөөтэй уудаг бөгөөд стриптизийн шоунд хүртэл оролцож байжээ. Зарим нэг мэргэжилтнүүд түүнийг Мусульман гэр бүлд төрж, хүмүүжсэн байх ямар ч үндэсгүй гэж үзсэн байна.

www.caak.mn (30 фото)


6. America's Next Top Model-ийн аравдугаар улирлын “боронзон гоо үзэсгэлэн” - Фатима Сияд нь Сомалийн мусульман шашинтай гэр бүлд өсчээ.

www.caak.mn (30 фото)


7. Загварын тайзанд хөл тавьсан мусульман шашинтай бүсгүйчүүдийн жагсаалтад “2010 оны Туркийн Мисс” титмийн эзэн Гизем Мемич багтдаг. Харин өнөөдрийн байдлаар тэрээр загвар зохион бүтээх урлагт хүч үзэн, загварын тайзнаас буугууд байгаа юм.

www.caak.mn (30 фото)


Яг өнөөдрийн байдлаар нийтдээ 10 орчин Мусульман гэр бүлээс гаралтай загвар өмсөгч Барууны загварын тайзнаа алхаж байгаа. Харин Америк болон Европын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Мусульман бүсгүй нүцгэн зурагаа авахууллаа” гэдэг гарчиг нь олон уншигчдын сонирхлыг татдаг учраас л ямар ч холбоогүй хүмүүсийг Мусульман шашинд хамруулан бичсэнээр их төөрөгдөл үүсгэдэг байна.


Харин одоо хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн “ачаар” хуурамчаар мусульман гэдэг тодотголыг зүүж байсан моделиудыг толилуулж байна.

1. Германы Plаy Boy-ийн модель Сила Сахин
2011 оны хавар Play Boy–д нүцгэн зурагаа авахуулсан Сила Сахин –ыг мусульман гаралтай гэсэн шуугиан хэвлэл мэдээллээр тархаж, жинхэнэ скандал дэгдэж байжээ. Мусульманы ертөнцийн зүгээс хүнд дарамт, сүрдүүлгэд өртсөн Сила нь хожим нь ямар нэгэн шашин шүтдэггүй гэр бүлээс гаралтай гэдгээ тайлбарлажээ.

www.caak.mn (30 фото)


2. Ирина Шейк (Шайхлисламова)
Оросын супермодель  Ирина Шейк (Шайхлисламоа)-г Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд заримдаа Мусульман шашинтай гэр бүлээс гаралтай гэдэг. Тэр тусмаа эротик зураг авалтад оролцоход нь энэ сэдвийг тэд ахин дахин хөнддөг байна. Алдарт хөл бөмбөгчин Криштиано Рональдо нь 2012 оны Европын Аваргын Тэмцээний дараа үзэсгэлэнт бүсгүйтэй гэрлэх товоо тогтоожээ. Ирина-гийн эцэг нь Татар хүн байсан бөгөөд залуудаа таалал төгссөн тул мусульман шашин шүтдэггүй ээж нь түүнийг хүн болгосон юм байна. Ирина Шейк өөрөө шашны холбогдолтой нэг ч мэдэгдэл хийж байгаагүй аж.

www.caak.mn (30 фото)


3. Жамиля Жамиль
Британий загвар өмсөгч, хөтлөгч Жамиля Жамил-ийг мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мусульман шашинтай хэмээн худлаа зарлаж байжээ. Тэрээр Бангладеш гаралтай боловч мусульман шашинтай гэр бүлд төрж, өсөөгүй гэдгээ өөрийн twitter дээрээ зарлаж, олны хэл ам, уур хэлэнг дарсан байна.

www.caak.mn (30 фото)


4. 2010 оны Албаний мисс Анжела Мартини
Арван настайдаа гэр бүлийнхээ хамт Швейцарлуу нүүж, дараа нь АНУ-д очин, загварын кареераа амжилттай эхлүүлсэн Анжела Мартини нь мусульман шашинтай ямар ч холбоогүй нэгэн.

www.caak.mn (30 фото)


5. Надя Абд аль-Фарраж
2009 онд Venus Erotic Fair хэмээх үзэсгэлэн гаргасан жүжигчин болон загвар өмсөгч Надя Абд аль-Фарраж –ийн талаар Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “мусульман гаралтай” гэсэн цуу тараажээ. Суданы иргэн эцэгтэй ч гэсэн Герман эх нь түүнийг мусульман бус шашнаар хүмүүжүүлсэн юм байна.

www.caak.mn (30 фото)


6. Шанель Иман Робинсон
Victoria’s Secret -элит агентлагын хамгийн халуухан сахиусан тэнгэрүүдийн нэг болох туяхан Шанель Иман Робинсон-ыг мусульман моделиудын жагсаалтад бас л багтаан шуугиулж байжээ. Шанель Иман Робинсон –ы удамд Сомали хүний цус байдаг хэдий ч тэрээр АНУ-д өссөн байна. Харин шүтдэг шашныхаа талаар тэрээр үг цухуйж байсан удаагүй.

www.caak.mn (30 фото)


7. 2007 оны Ливаны мисс Надин Нжейм

www.caak.mn (30 фото)


8. 2005 оны Египетийн Мисс Мириам Жорж

www.caak.mn (30 фото)


9. 2010 оны Францын мисс Малика Менар
Египет, АНУ зэрэг зарим улс орнуудад ислам гаралтай бүсгүйчүүдийн гоо сайхныг шалгаруулах тэмцээн уралдааныг зарладаг болоод байгаа аж. Түрүүлсэн, оролцсон бүсгүйчүүдийн нэг нь ч загварын ертөнцөд цаашид хөл тавьж зүрхэлдэггүй байна. Зарим нэг нь зөвхөн мусульман бүсгүйчүүдийн хэрэгцээнд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээний сурталчилгаанд ил задгай бус зураг авахуулсан гэрээнд гарын үсэг зурдаг ажээ. Харин араб овог, нэртэй боловч Америкад төрж, өссөн бүсгүйчүүд л цаашид гоо сайхнаараа кареер хийж зориглодог байна. Тэдний нэг бол сири болон марокко гаралтай, 2010 оны Францын мисс Малика Менар юм.

www.caak.mn (30 фото)


Харин одоо та бүхэндээ Мусульманы хувцас загварыг танилцуулъя.

www.caak.mn (30 фото)

www.caak.mn (30 фото)

www.caak.mn (30 фото)

www.caak.mn (30 фото)

www.caak.mn (30 фото)

www.caak.mn (30 фото)

www.caak.mn (30 фото)

www.caak.mn (30 фото)

www.caak.mn (30 фото)

www.caak.mn (30 фото)

www.caak.mn (30 фото)

www.caak.mn (30 фото)

www.caak.mn (30 фото)

www.caak.mn (30 фото)


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()