Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
“Бусдын яах надад падлийгүй, би хүссэн газраа машинаа тавина” -гэсэн дугариг улаан наалтыг мэдсээр байж, болохгүй газар машина зогсоож, бусдын хөдөлгөөнд саад учруулдаг жолооч нарын урьд цонхон дээр наадаг хөдөлгөөн ОХУ-ын хотуудад хэдэн жилийн өмнөөс өрнөсөн. Бүдүүлэг жолооч нарын хараалыг идэж, хөөгдөж, туугдан, заримдаа зодуулдаг хэдий ч энэ хөдөлгөөний залуус үйл ажиллагаагаа тууштай үргэлжлүүлсээр, зарим жолооч нарыг хотын соёлд суралцуулахыг хичээсээр байгаа ажээ. Ингээд бүгдээрээ энэхүү үйл ажиллагааны нэг хэсэг болсон нэгэн бичлэгийг хүлээн авцгаая. Үнэхээр бүдүүлэг, хүний үнэргүй зан гаргаж байгаа жолооч нарыг хараад бусад хүмүүс өмнөөс нь ичиж, бусдад саад болохооргүй газар машинаа тавьж сурдаг байх. Манай жолооч нарт ч гэсэн сургамжтай юм.