Амьтдын тухай өнгөрсөн 7 хоногийн шилдэг зургууд

2012-05-01, 06:01
30,505

Энэ нийтлэлээр амьтдын тухай өнгөрсөн 7 хоногт шалгарсан шилдэг гэрэл зургуудыг толилуулж байна. Амьтдын сонирхолтой амьдрал, зугаатай бөгөөд сэтгэл татам, ер бусын агшнуудыг алдалгүй гэрэл зургийн хальсанд буулгаж амжсан дэлхийн өнцөг булан бүрт байгаа гэрэл зураг сонирхогч, мэргэжлийн фото зурагчиддаа баярлалаа гэхээ яах билээ.

Амьтдын тухай өнгөрсөн 7 хоногийн шилдэг зургууд


1. Калифорнийн Валлежогийн «Six Flags Discovery Kingdom» амьтны хүрээлэнд бар усан доор сэлж байна.

www.caak.mn (25 фото)

2. Штейнбокийн гөрөөсний зулзага хэдхэн цагийн өмнө төрөөд эхээсээ төөрчээ. Тэрээр сул дорой амьтан байсан бөгөөд леопардыг эхээ хэмээн андуурч түүний хажууд хүрч иржээ. Леопард түүнтэй 45 минут хэртэй тоглож байгаад дараа нь амийг нь таслажээ. Энэ фото зургийг Өмнөд африкт цөлийн аялал жуулчлал эрхлэдэг байгууллагын Мариус Кроэцце «Sabi Sand Game Reserve» дархан цаазтай газар авчээ.

www.caak.mn (25 фото)

3. «Акулыг тарнидагч» Андре Хартманн акулыг уснаас гарч амаа ангайн үзүүлэхийг хүсэн хамрыг нь илж байна. Фото зургийг Өмнөд африкийн Дайер Айленд арлын Гансбаалын эрэг орчим авчээ.

www.caak.mn (25 фото)

4. Далайн эр заан «хамар хоолойн эмч» гэгддэг өмнөд уулын каркара гэдэг шувууны «үзлэгт» орж байна. Фото зургийг Фолклендын арлуудын нэг Тэнгисийн арслангийн арал дээр авчээ. Далайн эр заан шувуунд 3 минут орчим хоолой хамраа үзүүлжээ.

www.caak.mn (25 фото)

5. Арслангийн сүрэгт энэ удаа аз тохиосонгүй. Бэлэн хоолоо хэмээн үзэж байсан одос үхрүүд ширүүн эсэргүүцэл үзүүлнэ хэмээн тэд огт санасангүй. Фото зургийг байгаль судлаач Брендон Кремер Ботсванагийн Дуба Айленд арал дээр авчээ.

www.caak.mn (25 фото)

6. Ашигч хэрээ бүргэдийн нуруун дээр суугаад зугаалж байна. Энэ фото зургийг өмнөд солонгосын Kyeonggi-do гэдэг газар авсан бөгөөд фото зурагчин Hyeongchol Kim хэрээ бүргэдийн нуруун дээр суух тэр агшныг алдалгүй авч чаджээ.

www.caak.mn (25 фото)

7. Фото зурагчин Женни Мак Гоуи нэгэн шувуу буганы үсийг үсчин шиг засаж янзлаж байх үеийн торгон агшныг мэдэрч зургийг нь авчээ. Лондон. Буши Парк.

www.caak.mn (25 фото)

8. Суматра арлын Дасип нэртэй бар, амурын Тшуна нэртэй хоёр бар Уэст Мидлендийн Дадли амьтны хүрээлэнд хамт байгаа нь.

www.caak.mn (25 фото)

9. Австралийн Квинслендийн «Dreamworld» амьтны хүрээлэнд бенгалийн барын зулзага Сита нэртэй бенгалийн эмэгчин бартай танилцаж байна. Эхээс төрөөд 6 долоо хоносон эдгээр Эрроу, Энкор гэдэг нэртэй зулзагануудыг өнгөрсөн долоо хоногт барын аралд зоргоор нь тавьжээ.

www.caak.mn (25 фото)

10. Гейл Нинним ярихдаа: «Би саяхан орангутангийн 3 сартай зулзаганы зургийг авсан. Энэ зулзагыг гэрийн зоопаркаас Борнео дахь үндэсний «Rasa Ria nature reserve» амьтны хүрээлэнд авчирсан гэжээ.

www.caak.mn (25 фото)

11. Суматрын орангутангийг хамгаалах нийгэмлэгийн төлөөлөгчид 2 настай орангутангийг нутгийн жижигхэн тосгоны хүмүүсээс салгаж авчээ. Индонезийн Суматра арал. Асех муж.

www.caak.mn (25 фото)

12. Хүмүүс дал мод тарих нэрээр энэ эр орангутангийн амьдарч байсан ойг огтлож эхлэсэн тул түүнийг нийгэмлэгийн гишүүд нүүлгэн шилжүүлж байна. Индонезийн Суматра арал. Асех муж.

www.caak.mn (25 фото)

13. Лоанго бол Парис дахь «Jardin des Plantes» амьтны хүрээлэнгийн мангабей сармагчингийн монш. Энэ монш 3 дугаар сарын 5-нд төрсөн. Төрснийх нь дараа эх нь голжээ. Одоо энэ моншийг амьтны хүрээлэнгйн ажилтнууд асарч тойлж байна. 

www.caak.mn (25 фото)

14. Лоангог хооллож байна.

www.caak.mn (25 фото)

15. Ксена нэртэй капибара хэмээх өмнөд америкийн мэрэгч амьтан 3 зулзагатайгаа Суррей дэх «Chessington World of Adventures Resort» амьтны хүрээлэнд амарч байна.

www.caak.mn (25 фото)

16. Анори нэртэй цагаан баавгай Кнут нэртэй зулзагатай эх нэгтэй. Вупперталийн амьтны хүрээлэн. Герман улс.

www.caak.mn (25 фото)

17. Эм баавгай савартаа өөрийн зулзагаа авч явна. Швейцарийн Валлорб дахь «Juraparc animal park» амьтны хүрээлэн.

www.caak.mn (25 фото)

18. Хүрэн баавгайнууд ОХУ-ын Камчаткийн амьтны хүрээлэнд бөмбөгөөр тоглож байна.

www.caak.mn (25 фото)

19. «One Direction» хамтлагийн Гэрри Стайлс Австралийн Брисбейний «Lone Pine Koala Sanctuary» амьтны хүрээлэнд зочлохдоо Кэт нэртэй коалатай хамт байна.

www.caak.mn (25 фото)

20. Нэр өгч амжаагүй зааны зулзага орчноо судлаж байна. Германий Гамбург хотын «Hagenbeck Zoo» амьтны хүрээлэн. Энэ зулзага 4 дүгээр сарын 13-нд төрсөн. 100 орчим кг жинтэй.

www.caak.mn (25 фото)

21. Унгарын «Debrecen Zoo» амьтны хүрээлэнгийн ажилтан Ференц Юнг тапирын зулзагатай хамт байгаа нь.

www.caak.mn (25 фото)

22. Клиф Гровер ярихдаа: «Би энэ зургийг хэдэн өдрийн өмнө Дюррис дэх гэрээсээ холгүй авсан. Эдгээр хурганууд бидний бага байхдаа тоглодог байсан «Уулын хаан» тоглоомыг санагдуулж байна гэжээ.

www.caak.mn (25 фото)

23. Вьетнамын Ханой хотын «Bao Son Paradise park» амьтны хүрээлэнд 2 гепард тоглож байна.

www.caak.mn (25 фото)

24. Байгаль зураглаач Сергей Кокинский далайн нохой, оцон шувуу хоёрын хөгжилтэй агшныг буулгаж амжжээ.

www.caak.mn (25 фото)

25. Шотландын Блэк Айл эргээс холгүй тэнгисээс үсрэн гарч буй далайн гахайнууд.

www.caak.mn (25 фото)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()