1. Жизель Бюндхен
Жизель хөлбөмбөгчин Том Брэдийн эхнэр, Victoria’s Secret-ийн нүүр царай байх үеэсээ эхчүүд хүүхдээ заавал хөхөөрөө хооллож бахй ёстой гэсэн хөдөлгөөнд идэвхитэй оролцож байв. Тэр үед загвар өмсөгч ийм мэдэгдэл хийх нь олны дунд шуугиан тарьж байлаа. Одоо Бюндхен дэлхийд хамгийн үнэтэй загвар өмсөгч юм. Тэрбээр моодны тэргүүлэх пүүсүүд, нийтийн хэрэглээний хувцас үйлдвэрлэдэг пүүсүүдтэй хамтран ажиллаж байна. Дэлхийн 80 оронд бразилийн гутлын мастеруудтай хамтран зохиосон гуталнуудын цуврал борлогдсоор байна. Бразилид байдаг Palladium Executive зочид буудал түүний өмч юм.
2. Хайди Клум
2011 онд Хайди Клум Лос-Анжелест өөрийн шинэ үнэртэнг олонд толилуулсан байна. Тэрбээр 13 жил дотуур хувцас үйлдвэрлэдэг Victoria’s Secret -тэй хамтарч ажиллажээ. 2010 онд Хайди Клум шүтэн бишрэгчдийнхээ өмнө Sports Illustrated сэтгүүлийн нүүрэн дээр гарахдаа охин тэнгэрийн далийг дүрслэсэн дүрээсээ татгалзжээ.
Одоо Хайди хэд хэдэн шоу хөтлөж байна. Үүний зэрэгцээ шоуны үеэр тодорсон загвар өмсөгчдөөс тодорхой хэмжээний орлого авч ажилладаг. Хайди-гийн үйл ажиллагааны хүрээнд "In an Instant" пүүсийн хөгшрөлтөөс хамгаалдаг бодис, үнэт гоёлын эдлэл, эхчүүд болон жирэмсэн эхчүүдэд зориулсан хувцасны үйлдвэрлэлийн Loved болон Lavish сүлжээ, мөн өөрийн вэб сайтаар дамжуулж янз бүрийн бараа бүтээгдэхүүн зарж борлуулдаг аж. 2010 онд Хайди New Balance-тай хамтарч спортын хувцасны сүлжээг ажиллуулж эхлэжээ. Хайди Клум 4 сайхан хүүхдийн эх хүн юм.
3. Кейт Мосс
Кейт Мосс 1990 оноос эхлэн Calvin Klein-тай хамтран ажиллаж эхлэжээ. Түүний ачаар туранхай загвар өмсөгчдийн үе дахин орж иржээ. Одоо Кейт Филипп Гринтэй хамтран ажиллаж ганган хийцийн хувцасны үйлдвэрлэлийн сүлжээг бас ажиллуулсаар байна. Хувцасаа Topshop сүлжээ дэлгүүрээр борлуулдаг. Кейт үнэт гоёлын эдлэлийн дархан Дэвид Юрмантай бас хамтран ажилласаар байдаг. Тэрээр Vogue Eyewear, Versace пүүсүүдийн нүүр царайг төлөөлдөг. Кейт Мосс гоёлын үнэт эдлэл болон гоо сайхны барааны зэрэгцээ Longchamps, Coty-гийн үнэртэнг өөрөө рекламддаг.
4. Кэти Айрленд
Үзэсгэлэнт Кэти 50 нас хүрч байна. Яг залуу хэвээрээ. 3 сайхан хүүхдийн эх. Фото моделийн ажлын зэрэгцээ бизнес эрхлэдэг. 1993 оноос өөрийн нэрийн оймс үйлдвэрлэж эхлэсэн. Одоо Kathy Ireland Worldwide пүүс гоёлын үнэт эдлэл, гоо сайхны бодис, янз бүрийн мебель, хувцас болон бусад зүйлсийг үйлдвэрлэдэг. Айрленд ном бичиж байгаа гээд бодоход үнэхээр хөдөлмөрч гэхээс өөр аргагүй.
5. Тайра Бэнкс
Тайра Victoria’s Secret-ээс хойш телевизийн бизнест хөл тавьжээ. Одоо түүний орлого жилд 30 сая $-д хүрч байна. Тэрээр өөрийн гэсэн продюсерийн Бэнкс Bankable нэртэй компанитай. Тайра Бэнкс үдэш орой үзэгчдийн анхаарлыг татдаг True Beauty, Stylista цуврал кинонуудын эрх, «Америк маягийн Топ модель» теле-шоуны лицензийг эзэмшдэг. 2008 онд түүний логотой нэлээд хэдэн бараа Wal-Mart сүлжээгээр борлогдсон. Бэнкс хувийн интернет-дэлгүүртэйгээс гадна тэрээр ном бичиж байгаа аж.
6. Иман
Сомалийн үзэсглэнт бүсгүй Иман 1975 онд өөрийн бизнесийн гараагаа эхлэжээ. Энэ үед загвар өмсөгчдийн ертөнцөд цайвар үст цэнхэр нүдэт загвар өмсөгчид эрэлт ихтэй байв. Иман одоо 56 настай. Тэрээр Дэвид Боуи-тай жаргалтай амьдарч байна. Тэрээр 1994 онд өнгөт арьстай эмэгтэйчүүдэд зориулж "Iman Cosmetics" пүүсийг байгуулжээ. Procter&Gamble компанитай гэрээ байгуулан хамтарч гоо сайхны бараагаа зарсаар байна. Байшин барилгын дотоод ажилд хэрэгцээтэй барааг Иман бас борлуулдаг. Иманы эдгээр барааг зөвхөн Calico Home, Calico Corners дэлгүүрүүд борлуулах эрхтэй байдаг. Иман нийтийн хэрэглээний хувцас хунар, аксессуаруудын үйлдвэрлэл явуулахаас гадна телешоу хөтлөдөг.
7. Жози Маран
Жози Маран Maybelline-ийг төлөөлж байхаас эхлэн нэр алдар нь түгж эхлэсэн. Үүнтэй нэгэн зэрэг Sports Illustrated, Guess нэрийн жинс, Victoria’s Secret-тэй хамтран ажилладаг. Тэрээр эрүүл аж төрөх ёсыг эрхэмд үздэг. 2007 оноос эхлэн өөрийн нэртэй гоо сайхны хоргүй цуврал бэлдмэлүүдийг үйлдвэрлэж эхлэжээ. Энэ үед тэрээр анхны хүүхдээ төрүүлэх гэж байсан юм. Энэ нь түүний ажилд таатай нөлөөлснөөр барахгүй 2010 онд жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 10 сая $-т хүрчээ.
8. Молли Симс
Молли Симс бусад бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн нэг адил Victoria’s Secret, Sports Illustrated-ээс анх гараагаа эхлэжээ. Тэрээр Old Navy, Cover Girl-тай хамтран ажиллаж байхдаа нэрд гарч эхлэсэн юм. Молли одоо Grayce by Molly Sims-тэй гоёлын үнэт эдлэл үйлдвэрлэх талаар хамтарч ажиллаж байна. Эдгээр бараанууд нь нэрийн барааны үнэтэй дэлгүүрүүдээр дамжин зарагддаг. Түүний гоёлын үнэт барааны жижиглэнгийн үнэ дунджаар 800 доллар юм.
9. Элизабет Херли
Жүжигчин бөгөөд Estée Lauder-ийн загвар өмсөгч Элизабет Херли 2005 оноос хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулсан наран шарлагын хувцасны "Elizabeth Hurley Beach" нэртэй сүлжээг ашиглалтанд оруулжээ. Элизабет Херли Глостерширд том эдлэн газартай бөгөөд мал аж ахуй, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл давхар эрхлэдэг.
10. Синди Кроуфорд
Супер загвар өмсөгч Синди Pepsi, Clairol-той хамтарч ажилладаг. Тэрээр гимнастикийн хичээлтэй видео-кассет үйлдвэрлэж олны сайшаалыг хүртсэн нэгэн. 2005 оноос Синди гэр ахуйн мебелийн үйлдвэрлээр бизнесс хийж эхэлжээ. Одоо Синди "One Kiss"-ийн үнэт эрдэнэсийн цуглуулгыг сонирхож эхлэсэн байна. Мөн Синди гэрийн гоёл чимэглэл, гутал, хөгшрөлтөөс хамгаалах тос үйлдвэрлэлээр ажиллаж байна. 2010, 2011 онд Синди Москва хотын ЦУМ-ын нэрийг төлөөлөх болжээ.
11. Эль Макферсон
Эль Макферсоны үйлдвэрийн хийсэн хөхүүл эхчүүдэд зориулсан цуврал дотуур хувцас дэлхийд эрэлт ихтэй байдаг. Тэрээр энэ бизнесийнхээ ачаар өмнө олж байснаасаа илүү их ашиг олжээ. Үүний зэрэгцээ түүний арьс арчлах бүтээгдэхүүн Европт эрэлт ихтэй байдаг.
12. Мариса Миллер
Дэлхийд алдартай Marc Jacobs, Tommy Hilfiger, DirecTV болон жинс үйлдвэрлэгч True Religion компаниуд Мариса Миллерээр үйлчлүүлдэг. Тэрээр 2008 онд Vans компанитай хамтарч скейтборд болон серфингийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарч ажиллаж байна. Миллер 2009 онд Harley-Davidson-ыг төлөөлж энэ брэндийн хувцасыг үйлдвэрлэхээр ажиллаж байгаа. Үүний зэрэгцээ "Captain Morgan Spiced Rum" роом дарсны сурталчилгаанд ахмад Морганы найланхай найз бүсгүй болж интернет-рекламд оролцжээ. 2010 онд Миллер Surftech компаний серфингийн сэлүүртэй хавтангийн эмэгтэй хувцасыг хийж сурталчилгаанд оролцжээ.
13. Эрин Уоссон
Victoria’s Secret-ийн загвар өмсөгч байсан Эрин Уоссон 2002 оноос Maybelline-ний хэвлэлийн болон телевизийн сурталчилгаанд оролцох болжээ. Тэрээр 2009 оны хавраас серфинг болон загвар өмсөгчийн ажлыг хослуулан өөрийн нэртэй эмэгтэй хувцасыг скейтинг болон серфингийн бараа үйлдвэрлэгч RVCA пүүстэй хамтарч хийжээ. Уоссон Mouawad (Хайди Клумтай хамтарч гоёлын үнэт зүйлсээр хамтарч ажилладаг)-тай хамтарч LowLuv нэртэй гоёлын цуврал үнэт зүүлтийг үйлдвэрлэж эхлэсэн нь АНУ, Канад, Европ, Японд хамгийн их эрэлттэй байна. Уоссон Нью-Йоркийн "100 Lafayette" бүжгийн клубийн хөрөнгө оруулагч юм. 2010 онд тэрээр өөрийн дизайнерын эскизийг борлуулан нэг цагийн дотор Best Friends нэртэй компанит ажлын хүрээнд гэрийн тэжээмэл амьтадыг асран хамгаалах зорилгоор 12,000$ олж байжээ.